Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00293

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00293

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: У хот, С дүүрэг, * дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Б д овогт Б Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд И сумын Ан д хурлын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Дээрх ажилласан хугацааны томилсон, чөлөөлсөн тушаал архиваас гарч ирэхгүй байгаа учир улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд И сумын А д хурлын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бүртгэлийн дугаар 0182 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Н, А.Ө нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.Д нь 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд И сумын А д хурлын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч Б.Дийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн, томилсон тушаал, баримтууд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт байхгүй болох нь Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2** дугаартай тодорхойлолтод Тус архивд хадгалагдаж буй И сумын Засаг даргын Тамгын газрын 1992,1994-1995 оны захирамжийг шүүж үзэхэд Б Дийн ажилд томилсон болон чөлөөлсөн захирамж байхгүй байна гэх архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Дийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1992.12.11 Дорноговь аймгийн И сумын АДХ ГЗахиргаанд санхүү тасгийн ня-богоор ажиллуулав. Сумын АДХГЗ-ын даргын 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 тоот тушаалаар,

1995.01.01 Өөр газар шилжих болсон тул санхүү тасгийн ня-богийн үүрэгт ажлаас чөлөөлөв. И сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот захирамж байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Дийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б д овогт Б Дийг Д аймгийн И сумын А д хурлын гүйцэтгэх захиргааны санхүү тасагт 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ