| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00330/И |
| Дугаар | 318/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00297
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц овогт Э.Б-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,502,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь Мобифинанс ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 140000303398 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э.Бнь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөр Э.Бн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 421,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,868 төгрөг, нийт 1,502,401 төгрөг байна. Э.Бнь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,502,401 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Мобифинанс ББСБ" ХХК нь хариуцагч Э.Б-с зээлийн гэрээний үүрэгт 1,502,401 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,502,401 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,502,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,988 төгрөгийн тал хувь болох 19,494 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.Б-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,502,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,988 төгрөгийн тал хувь болох 19,494 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР