| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00351/И |
| Дугаар | 318/ШШ2025/00298 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00298
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я овогт Б.М-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 401,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Б овогтой 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 44799 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 210,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000703652 тоот зээлийг Хаан банк дахь 5302103270 тоот дансанд, зээлдэгч Б.М нь шилжүүлэн авсан. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 170,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000704935 тоот зээлийг Хаан банк дахь 5302103270 тоот дансанд зээлдэгч Б.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: z000703652 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын сарын 19-ний өдөр дуус ч үндсэн зээлээс 21,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 189,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 160 хоногийн хүү 56,788 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 13,475 төгрөгийг хасаж нийт хүү 43,313 төгрөг, нийт 232,313 төгрөг. z000704935 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 32,300 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 137,700 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 159 хоногийн хүү 41,779 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 10,223 төгрөгийг хасаж нийт хүү 31,556 төгрөг, нийт дүн 169,256 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 326,700 төгрөг, нийт хүү 74,869 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг. Бүгд нийлээд 401,569 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 401,569 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь манай байгууллагатай хийсэн гэрээний нөхцлийн дагуу нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 284,610 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 401,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 401,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,697 төгрөгийн тал хувь болох 6,349 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,349 төгрөг, хариуцагч Б.Маас 6,349 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 401,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,697 төгрөгийн тал хувь болох 6,349 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,349 төгрөг, хариуцагч Б.Маас 6,349 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛО