Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00300

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: С ББСБ ХХК-ийн ХХК-ийн,

 Хариуцагч:З овогт Ц.Т-д холбогдох, 

 Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,275,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн Storepay буюу Стор пэй аппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч Ц овогтой Т нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд: үндсэн төлбөр 850,500 төгрөг, торгууль 40,000 төгрөг, алданги 405,250 төгрөг, нийт 1,275,750 төгрөг. Иймд Стор пэй аппликейшн-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох 1,275,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.              

Хариуцагч Ц.Тшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Стор пэй ББСБ ХХК-аас  ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1,275,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийг 2 хувааж төлөх бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд миний санхүүгийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай "Стор пэй ББСБ" ХХК нь ЦТ /ОЮ/-д холбогдуулан нэхэмжлэл гаргасанд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.Тнь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буцаан төлөх хуваарийн дагуу буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөг төлөхөөр хүсэлт гаргаж, нийт 1,275,750 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,275,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,275,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.Тхүлээн зөвшөөрсөн байна.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Тнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,168 төгрөгийн тал хувь болох 17,584 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,584 төгрөг, хариуцагч Ц.Төртогтохоос 17,584 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,275,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 637,875 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч Ц.Тхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,168 төгрөгийн тал хувь болох 17,584 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 17,584 төгрөг, хариуцагч Ц.Т-с 17,584 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.          

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР