Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Г.Х

Шүүгдэгч Д.Энарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д.Э-т холбогдох эрүүгийн 1822000290018 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1963 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “МНЧ” компанийн нүдний шилний тасагт ажилладаг, ам бүл 1, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх Б овогт Д.Э

 

    Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 12 дугаар гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Д.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

 

Хохирогч Д.Ц-ын: ...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 12 дугаар гудамжны 14 тоотод байх гэртээ байхад Д.Э “...янхан гичий минь” гэж хэлээд байхаар нь “янхантай байж яах гээд байгаа юм, яваач” гэж хэлэхэд “явалддаг хүнтэй болсон юм уу” гээд миний хөлийн тавагруу өшиглөхөөр нь уур хүрээд сандал түүний хажуугаар шидсэн юм. Гэтэл Д.Э сандалыг барьж ирээд цохихоор нь зүүн талын гараараа хаахад зүүн гарын чигчий хуруу язарсан. Миний толгойруу 2 удаа цохихоор нь Д.Э-ыг цааш түлхээд дүү Д.Т-руу утсаар залгаж хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

Гэрч Д.Т-ын: ...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед манай эгч Д.Ц надруу утсаар яриад “Д.Э миний гарыг цохичихлоо, хүрээд ир” гэхээр нь би гэрт нь очоод эгчийг авч эмнэлэгт үзүүлсэн...Д.Э сандалаар цохих гэхэд нь гараараа хаасан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

- Д.Э-ын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед манай эхнэр Д.Ц намайг хардаад янз бүрийн зүйл яриад байхаар нь “би хүнтэй явалдсан асуудал байхгүй” гэж үнэн учраа хэлээд хөлрүү нь нэг удаа зөөлөн өшиглөхөд Д.Ц надруу модон сандал шидсэн. Би сандлыг хөлөөс нь бариад айлгах хэлбэрээр далайгаад цохих гэтэл Д.Ц зүүн гараараа хамгаалахад гарыг нь оноод чигчий хуруунаас нь цус гарч байсан. Удалгүй дүү Д.Т нь ирж Д.Ц-ыг аваад эмнэлэг орж үзүүлсэн...Гэр бүлийн жижиг маргаан, хардалтын улмаас уг асуудал үүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 180200053 дугаартай дүгнэлтэд

“1. Д.Ц-ын биед зүүн  гарын сарвуунд зүсэгдсэн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 17/

 

- Согтуурал шалгасан магадлагаанд “2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Д.Э-ын согтуурлыг шалгахад согтуурлын зэрэг 2.21” гэжээ /хх-ийн 4-р хуудасны ар тал/

- Согтуурсан, мансуурсан хүнийг албадан саатуулсан тухай тогтоол /хх-ийн 5/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Э 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 12 дугаар гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Д.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Бид 2 гэр бүлээ батлуулаагүй, хамтран амьдраад 10 жил болж байна...” гэж, хохирогч Д.Ц хэрэг бүртгэлтийн шатанд “...Би Д.Э-тай хамтран амьдраад 9 жил болж байгаа” /хх-ийн 11/ гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э-т холбогдуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох санал /хх-ийн 44/  гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  Д.Э-т  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Д.Ц тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд “...Д.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Бидний амьдрал хэвийн байгаа” /хх-ийн 37/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл саатуулагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно. 

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б овогт Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Э-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу сарын 25-ны өдрийн дотор 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Э шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Д.Ц хуульд заасны дагуу аюулгүй байдлыг хамгаалуулах, туслалцаа авах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч Д.Э 1 /нэг/ хоног саатуулагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.О