Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2025/0069

 

 

 

 

 

 

 2025     07         30

              123/ШШ2025/0069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нам,

Хариуцагч: Төв аймгийн Сонгуулийн хороо,

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

            Гуравдагч этгээд: С.******* нарын хоорондын сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* (цахимаар), хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Төв аймгийн Сонгуулийн хороог төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.*******, гуравдагч этгээд С.*******, түүний өмгөөлөгч А.******* (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* намаас анх Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан анх Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын *******, Зуунмод сумын Нацагдорж багийн 25 дугаар тойрог Гочоогийн Сурмаа нар болон Зуунмод сум Номт баг 21 дүгээр тойрог Балданмагсарын Туул, Чулуунбатын Сарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* намаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан 1-т Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2-т Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай" гэж өөрчилсөн.[2]

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд эцсийн байдлаар Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан 1-т Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2-т Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3-т Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хоёр: Бие даасан шаардлага: Гуравдагч этгээд С.*******гаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дугаар зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлага гаргасан байна.[3]

            Гурав. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Нэр дэвшигч С.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр Төв аймгийн Монгол ардын намын хорооны хурлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх тухай 04 дүгээр тогтоолоор[4] Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд дараах нэр дэвшигчдийг дэвшүүлж, уг тогтоолын хүснэгт 10-т Сумын нэр Баянхангай, 10 дугаар тойрог, мандатын тоо 1, ******* овогтой ******* гээд нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, хуулийн хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд өргөн мэдүүлэхийг аймгийн МАН-ын хорооны даргад даалгаж нэр дэвшүүлжээ.

3.2. Дээрх холбогдох материалыг аймгийн Сонгуулийн хороо хүлээн аваад, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээ илэрхийлсэн С. *******г баримт бичгийн бүрдэл дутуу гэж бүртгэхээс татгалзсан.[5]

3.3. Гуравдагч этгээд С.******* нь 2024 оны 09 сарын 13-ны өдөр Төв аймгийн Сонгуулийн хороонд дахин нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт[6] гаргаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дүгээр хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх тухай” тогтоолыг[7] хавсаргажээ.

3.4. Төв аймгийн Сонгуулийн хороо уг хүсэлтийг хүлээн аваад, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар “ Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоол[8], түүний хавсралтын 2-т ******* овогтой *******, Баянхангай, 10 дугаар тойрогт мандатын тоо 1 гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн.

3.5. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор[9] Баянхангай сумын 10-р тойрогоос Монгол Ардын намаас нэр дэвшсэн С.*******г сонгогчдын хамгийн олон санал авсан үндэслэлээр Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулжээ.

3.6. Нэхэмжлэгч ******* намаас Төв аймгийн Сонгуулийн хороонд хандан 2024 оны 09 сарын 12-ны өдөр, 09 сарын 13-ны өдөр ...нэр дэвшиж өрсөлдсөн С.******* нь ... Аймгийн нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3-т заасан заалтыг зөрчиж сонгуульд нэр дэвшсэн байна,...хуулийн шаардлага хангаагүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэж өрсөлдүүлсэн...нэр дэвшигч С.*******гийн материалыг нягталж  үзэж, нэг дэвшигчийг бүртгэхээс татгалзаж өгнө үү гэсэн гомдол тус тус гаргасан боловч хариу өгөөгүй байна.

3.7. Иймд, ******* намаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/871 дугаар албан бичгээр ... маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэх хариуг өгчээ.

3.8.  Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 1 дүгээр хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай” 18 дугаар тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас гаргасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүнийг чөлөөлөх тухай” 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн.

3.9. Нэхэмжлэгч ******* намын Төв аймгийн ******* намаас шүүхэд дээрх Сонгуулийн хорооны 2024 оны 21 дүгээр тогтоолд нэхэмжлэл гаргасан,  шүүхээс тус нэхэмжлэлийг нэхэмжлэлийн төлөөлөх эрхийн үндэслэлээр хүлээн авахаас  татгалзсанд дахин 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* нам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээ илэрхийлсэн Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын ******* ... нарын баримт бичгийн бүрдэл дутуу тул Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн аймгийн сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан байдаг. Гэтэл төд удалгүй Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолыг гаргаж дээрх нэр дэвшигчдийг бүртгэх хууль бус захиргааны акт гаргасан нь дараах байдлаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт боллоо. ... Төв аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 сарын 16-ний өдрийн 21 дүгээр тогтоол гаргаж тогтоолын хавсралт хэсгээр Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тогтоол бүхий захиргааны акт үйлдсэн нь "Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.3.3-т “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг хавсаргах” үүргийг тодорхой хүлээлгэсэн байдаг. Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг бөгөөд энэ хуулийн 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж сонгуулийн хорооны тогтоол үйлдсэн болно. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 сарын 10-ний өдрийн 21 дүгээр хуралдааны 13, 14 дугаартай хууль бус тогтоол гаргаж дээрх Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээ илэрхийлсэн нэр бүхий нэр дэвшигчдийг "Төв чандмань" болон "Төв Эрдэнэс ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нь цаг, хугацааны хувьд нөхөн залруулж болохгүй фактыг хүчээр уг тогтоолд тусгаж шийдвэрлэсэн нь илэрхий байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-т “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 52.1.4-т “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” 52.1.9-   т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг илтэд зөрчиж дур мэдэн уг хууль бус захиргааны актуудыг гаргажээ. Тодруулбал дээрх нэр дэвшигчид нь хэзээ, хэрхэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь тодорхойгүй байхад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХІ хуралдааны 13 дугаартай тогтоолоор 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдэг нь иргэдийн Төлөөлөгчид бүтэн 1 сap 10 хоногийн өмнөх үйл явдлыг тухайн өдөр хэлэлцэх ингэхдээ 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд хэрэв хэлэлцэж шийдвэрлэсэн бол тухайн хуралдаан болсон өдөр болох 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлөх нь хуульд нийцэх юм. Дээрхээс дүгнэхэд өмнө болсон 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудалд тухай нэр дэвшигчдийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ороогүй, өмнөх хурлуудын хэлэлцэх асуудалд байгаагүй нь тодорхой бөгөөд эдгээр нэр дэвшигчид ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бус 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХХІ хуралдааны 13 дугаартай тогтоолоор албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж үзэхээр байтал ийнхүү хууль зөрчсөн хууль бус тогтоол шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргаж Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай хууль бус захиргааны акт гарахад нөлөөлсөн байна. Мөн Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 32.1.5-т “энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшигчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон” гэсний дагуу Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ХХІ хуралдааны уг тогтоолууд нь хууль зөрчиж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг нэр дэвшигчид нарт ашигтай байдлаар 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байх үндэслэлтэй байна. Тус хууль бус тогтоол шийдвэрийг үндэслэж Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоол гарсан бөгөөд өмнө Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээ Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын *******, ... нарын баримт бичгийн бүрдэл дутуу тул Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 32.1.4 дэх заалтыг байтал хууль бусаар бүртгэж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн анхнаасаа уг тогтоолыг үйлдэж араас нь хүргүүлэх зорилготой байсан нь харагдаж байна. Учир нь хуулийн хугацаанд засварлах боломжгүй баримт гэдгийг мэдсээр байж бүрдэл дутуу материал сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. "Төв Чандмань "ОНӨААТҮГ-ын дүрмийн 4.2.5-д зааснаар тус газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх, үүрэг чиглэлээр хангах эрх бүхий этгээд нь аймгийн засаг дарга байна. Үүнээс харвал аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тус газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн байх ёстой. Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын бүрэн эрхэд халдаж шийдвэр гаргасан байна. ... Монгол Ардын намаас нэр дэвшихээ илэрхийлсэн Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын *******, ... нарын баримт бичгийн бүрдэл дутуу тул Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн аймгийн сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан үндэслэлийг дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХІ хуралдааны 13, 14 дугаартай тогтоолоор арилгасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд цаг хугацааны хувьд залруулж болохгүй Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 32.1.1-т “энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэх хуулийн үндэслэл байсаар байтал хууль бусаар бүртгэж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 7.4-т “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална”, 7.4.1-т “хууль дээдлэх”, 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т “шударга ёсыг сахих” зарчимтай. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Төв аймгийн сонгуулийн хороо нь Монгол Ардын Намын тус нэр бүхий нэр дэвшигч нарт илтэд хууль тогтоомжийг уландаа гишгэсэн, шударга ёсыг алдагдуулсан шийдвэр, тогтоолыг гарган өгч Төв аймгийн ******* намаас хуулийн дагуу дэвшсэн нэр дэвшигч, сонгогч иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, хоорондоо эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актуудыг гаргаж байгаа нь нэхэмжлэгч Төв аймгийн ******* намын гишүүд, нэр дэвшигчдийн хууль дээдэлж, шударгаар, ил тод өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө. Иймд Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сумын 10 дугаар тойрогт *******ын *******д холбогдох хэсгийг ... хүчингүй болгох шаардлагаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, зарим хэсгийг өөрчилж байна. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2024 оны сонгуулийн 10 дугаар тойрогт тус аймгийн Монгол Ардын Намын Хорооноос иргэн С.*******г нэр дэвшүүлснийг бүртгэсэн Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай тогтоол гарсан бөгөөд тус тогтоолоор иргэн С.*******г нэр дэвшигчээр бүртгэсний дагуу түүнийг сонгуульд өрсөлдүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.3-т зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч гэж үзэж иргэн С.*******г Төв аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гарсан нь дараах үндэслэлээр хууль зөрчжээ. Үүнд, Нэр дэвшигч нар: 1.1. *******ын *******, Нэр дэвшигч нарын зөрчил: 2.1. Хавтаст хэрэгт цугларсан "ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор иргэн С.*******г тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар иргэн С.*******г тус албан тушаалаас чөлөөлөөгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т зааснаар Нэр дэвшигч нь ..... төрийн болон орон нутгийн өмчит, хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн ... гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэснийг зөрчсөн нь нэр дэвшигчийн шаардлага хангахгүй, нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийн зөрчил: Нэр дэвшигчээр Монгол Ардын Намаас бүртгүүлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2.3-т зааснаар иргэн С.*******г "ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд ирүүлээгүй бол тус хуулийн 32.1.4-т болон 32.1.2-т тус тус зааснаар иргэн С.*******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан. 4. Сонгуулийн зарчим, 4.1. Хуульд заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.1-т “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох эрхийг хангахад үндэслэнэ” гэж заасныг, 4.2-т Хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг хуульд заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчтэй сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.1-т “Сонгуулийн зарчим нь иргэний сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж заасныг, 1.1-т Хуульд заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаагүй, сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.1-т, 7.4.3-т заасан зарчмыг. Хуульд шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг бүртгэж, сонгуульд оролцуулж өрсөлдүүлснээр тус шаардлагыг хангасан нэр дэвшигчийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2.18-д заасан сонгогдох эрхийг, тус хуулийн 6.1-т, 6.2-т, 6.4-т заасан иргэний нэр дэвшүүлэх эрхийг. Дээр зааснаар хууль зөрчиж бүртгүүлсэн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулж, үр дүнд нь Төв аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр иргэн С.*******г сонгогдсонд тооцсон тухай тус аймгийн сонгуулийн хорооны тогтоол хууль бус байна. Иймд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч иргэн *******ын *******г төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тус аймгийн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас иргэн С.*******г нэр дэвшүүлсэн Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолоор баталсан. Иргэнийг бүртгэсний дагуу түүнийг сонгуульд өрсөлдүүлж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч гэж үзэж С.*******г Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар С.******* нь Эрдэнэсийн эрэг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 сарын дүгээр 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон. Энэ томилсноос хойш өнөөдрийг хүртэл чөлөөлөгдөөгүй гэж ойлгож байна. Тодруулж хэлбэл иргэн С.*******г нэр дэвшигчээр бүртгэх үед ... хамгийн олон санал авсан гэж нэр дэвшигчээр бүртгэж тогтоол гарах үед энэ албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан. Ажил, албан тушаалаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар заалтад зааснаар тухайн жилийн 08 дугаар сарын 01-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл ажил албан тушаалаас чөлөөлөгдөөгүй хүнийг сонгууль оролцуулж санал хурааж, хамгийн олон санал авсан нэр дэвшигч буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгосонд тооцсон тогтоол гарсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь нэр дэвшигчээр бүртгэх эрх бүхий этгээд Сонгуулийн хороо болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсан нь хууль бус. ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь заалтад зааснаар С.*******г Эрдэнэсийн эрэг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай хуулбарыг тухайн жилийн сонгуулийн хороонд ирүүлж. Түүнийг шалгаж үзсэний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтад зааснаар нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах ёстой байсан боловч, энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. ... тухайн тогтоол гарахаас өмнө 1 сар 10 хоногийн өмнө нөхөн чөлөөлсөнд тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь ... 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн өдөр буюу 09 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл С.******* нэр дэвшигч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр эрх хэмжээгээ хэрэгжүүлээд түүнтэй холбоотой бусад баталгааг хийсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ тогтоолоор шийдэгдээгүй. Цалин хөлс түүнтэй адилтгах орлого олсон байвал бүртгэх боломжгүй байсан. Хууль бусаар чөлөөлснийг Сонгуулийн хороо хүлээж аваад 09 дүгээр сарын 16-ны өдөр 21 дугаар тогтоолоор С.*******г нэр дэвшигчээр бүртгэдэг. ... Өөрөөр хэлбэл хоёр компани нь хоёулаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон нь тогтоогдож байгаа. Нэгийг нь шалгасан хэр нь нөгөөхийг нь шалгаагүй. ... Магадгүй олж тогтоохдоо Сонгуулийн хороо өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх бүхий байгууллагаас лавлагаа тодорхойлолтыг авч шалгасан гэж үзэж байна. ... Өөрөөр хэлэх юм бол нутгийн захиргааны байгууллагуудаас лавлагаа тодорхойлолтыг авсан байх ёстой. ... Иймд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж зориуд бүртгэсэн байна гэж үзэж байна. ... Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол Ардын намаас нэр дэвшигч С.*******г төлөөлөгчөөр сонгосонд тооцсон аймгийн Сонгуулийн хорооны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар С.******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамгийн олон санал авсан, төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон гэснийг нь бид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтад заасныг зөрчиж байгаа. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь заалтад зааснаар С.*******г чөлөөлөх шийдвэрийг Сонгуулийн хороонд ирүүлээгүй. Ирүүлээгүй учир яах ёстой вэ гэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.1.2 дахь заалтад зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан учир татгалзах шийдвэр гаргах ёстой байсан боловч татгалзаагүй буюу бүртгэсэн. Бүртгэж байгаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан сонгуулийн зарчим, иргэний сонгох эрхийг хангах эрхийг зөрчсөн байна. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3 дахь заалтад заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг зөрчсөн учир хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзсэн. ... Бие даасан шаардлагын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. ... алдаагаа хараад хууль бус болохын хүлээн зөвшөөрдөг. Бид үүнийг үндэслэлтэй гэж харж байна. Алдаатай акт гэж харах хүлээн зөвшөөрөх бол хариуцагчийн өөрийн эрх юм. ... Тийм учир бие даасан шаардлага үндэслэлгүй гэж харж байна гэв.

Дөрөв. Хариуцагч нар, түүний эрх залгамжлагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Төв аймгийн ******* намын дарга Л.Төмөрчөдөрийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтыг үндэслэж, нэр дэвшигч нарын ирүүлсэн материалууд нь хуулийн шаардлагад нийцэж байсан тул тэднийг бүртгэсэн хууль зүйн хүчин төгөлдөр тогтоол гэж үзэж байна. 2. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн № 13, 14, 16 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг үндэслэж гарсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тогтоол гэж үзэж байна. Учир нь дээрх заалтууд нь аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгосон заалт бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, Баянхангай сумын 10 дугаар тойрог *******ын *******, ... нарын өргөдлийг үндэслэж ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан. Аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2024 онд 2024 оны 1 дүгээр сарын 29, 4 дүгээр сарын 15,7 дугаар сарын 1-нд тус тус хуралдсан байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 21 дүгээр хуралдаанаар нэр дэвшигчдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэсэн байна. С.******* ... нарын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 25, 29-ний өдөр болон 08 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хуралдах боломжгүй байжээ. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 9-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж заасны дагуу нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хангаж ажилласан. 4. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоол нь ******* намын ямар нэр дэвшигчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй байсныг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иймд дээрх тогтоолуудаас болж ******* намын дарга Л.Төмөрчөдөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоол нь хууль зүйн хүчин төгөлдөр тогтоол тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Н.Энхболд (эрх залгамжлагч) шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Нэхэмжлэгч Төв аймгийн ******* намын дарга Л.Төмөрчөдөрийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг үндэслэж гарсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тогтоол гэж үзэж байна. Учир нь дээрх заалтууд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгосон заалт бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, Баянхангай сумаас сонгогдсон Төлөөлөгч *******ын *******гийн өргөдлийг үндэслэж ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна” гэж заасан бөгөөд төлөөлөгч С.*******гийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хуралдах боломжгүй байсан. 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9 дүгээр хуралдааны 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм"-ийн 8 дугаар зүйл "Ажлын алба, нарийн бичгийн даргын чиг үүрэг"-ийн 8.3-т "Хурлын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төслийг боловсруулан хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна" гэж заасан. Үүний дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолын хавсралтаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөөр 2024 оны 01 сарын 29, 4 сар, 6 сар, 09 сар, 10 cap, 11 cap, 12 сард хуралдахаар батлагдсан. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "Даваа гарагийн 09 цагт аймгийн Засаг даргын хуралдааны танхимд хуралдуулахаар товлон зарласан. Мөн аймгийн ИТХ-ын дүрмийн 4 дүгээр зүйл "Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагаа" -ийн 4.5 "Хурлын Төлөөлөгч нь Хурлын болон Хороодын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа өгч болох бөгөөд заавал төлөөлөгчийн хэвлэмэл хуудсан дээр албан ёсоор Ажлын албанд ирүүлсэн байна". Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйл "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг”, мөн хуулийн 39.1.4-т "Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах" гэж заасан. Иймд С.******* нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн дагуу ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргаагүй бөгөөд орон нутгийн сонгуульд нэр дэвшихийн өмнө Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 "Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэсэн хуулийн шаардлагыг мэдэх ёстой гэж үзэж байна гэжээ.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж 13 дугаар тогтоолыг батлан гаргасан. Батлан гаргасан үндэслэл нь сонгуульд нэр дэвшиж байсан С.******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв эрдэнэс ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 1 дүгээр сард хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ талаар хэрэгт авагдсан. Тэр төлөвлөгөөгөөр тухайн сардаа хуралдахаар төлөвлөгдсөн байсан. 7 дугаар сард хурал байгаагүй учраас 9 дүгээр сард хуралдаж асуудлыг шийдсэн. Гэхдээ 13 дугаар тогтоол Захиргааны ерөнхий хуулийн хугацаатай холбоотой 33 дугаар заалтыг зөрчсөн байна гэж үзэж ... Дараа нь 2024 оны  12 дугаар сарын 19-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан. Хуралдах явцад нутгийн удирдлага хууль хяналтын хороо тогтоолуудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн. Нэлээн хэдэн төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөөлөх тогтоолууд байсан. Үүнд хяналт шинжилгээ хийж нутгийн удирдлагын хороо асуудал санаачилж оруулж ирэх эрхтэй байдаг. Үүний хүрээнд тогтоолууд хууль бусаар батлагдсан байна. Захиргааны илт хууль бус акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаар илт хууль бус акт батлагдаж гарсан байна гэж үзэж 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 18 дугаар тогтоолыг батлан гаргаж 13 дугаар тогтоолыг илт хууль бус тогтоол гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх тогтоол нь анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэж үзэж 18 дугаар тогтоолыг батлан гаргасан. Гуравдагч этгээд мөн 18 дугаар тогтоолыг батлан гаргасан нь илт хууль бус байна гэж үзэж бие даасан шаардлага гаргасан. Үүнтэй холбоотой хариу тайлбарыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юу гэж үзэж байгаа вэ гэхээр нэр дэвшигч маань тухайн сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл сар болгон хуралдаж байхад 7 дугаар сараас өмнө өргөдлөө гаргаж хэлэлцүүлэх боломжтой байсан. Заавал тулгаж хурал хуралдах боломжгүй байх үе буюу 7 дугаар сард төлөвлөгдсөн хурал байхгүй байхад өргөдөл гаргасан учир 9 дүгээр сард өргөдлийг шийдсэн. Гуравдагч этгээдийн хувьд өөрөө мөн төлөөлөгч байсан. Удаа дараа сонгуульд нэр дэвшиж байсан учраас ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэх хуулийн заалтыг буюу үндэслэлийг мэдэж байгаа буюу мэдэх ёстой гэж үзэж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоёр удаа хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд бид нар хууль бус тогтоол гаргасан байна энэ тогтоолыг 18 дугаар тогтоолоор илт хууль бус гэдгийг тогтоогоод өмнөх тогтоолыг хүчингүй болгож шийдсэн учраас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан. Мөн энэхүү ихэсгэсэн шаардлагыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас С.******* нь “Төв эрдэнэс” ХХК-иас гадна “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс одоог хүртэл чөлөөлөгдөөгүй байна. Эрдэнэсийн эрэг  ХХК бол 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор С.******* төлөөлөн удирдах зөвлөлд одоог хүртэл байгаа. Мөн түүнийг чөлөөлсөн тогтоолыг одоог хүртэл гаргаагүй байдаг. Иймд хууль зөрчсөн учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэлийн ихэсгэсэн, тодруулсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэх тайлбарыг ирүүлсэн. ... Төв аймгийн ******* намын нэхэмжлэлтэй аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бус нэгдүгээр хуралдаан зохион байгуулж 18 дугаар тогтоол батлан гаргасан. Тус тогтоолыг батлан гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2 дахь заалтууд болон Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хорооны дүгнэлтийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг илт хууль бусад тооцсон. 2. 18 дугаартай тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр батлагдахад нэр бүхий гишүүд буюу С.*******г 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж байгаа нь МУ-ын Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацаа тодорхойлох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно" гэж заасан мөн 33.9 дүгээр хэсэгт хугацааг "Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна" гэж заажээ. Энэ нь Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэх хуулийн хугацаа нь 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 00 цагаар тасалбар болохоор хуульчлагдсан болох нь харагдаж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаа нь зөвхөн "хуульд үндэслэх" зарчимтай байхаар заасан байна. 3. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" бол захиргааны актыг Илт хууль бус болохыг хуулиар тодорхойлжээ. Гуравдагч этгээд С.******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр "Төв Эрдэнэс" ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх тухай ирүүлсэн хүсэлтийг аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, өдөр шилжиж 2024 оны 09 сарын 10-ны өдөр тогтоол баталж, хугацааг урагшлуулж шийдвэрлэж байгаа нь хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 зүйл "Орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх"-ийн 77.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 78 дугаар зүйл "Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх"-ийн 2-ын 2/ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, 3/ орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын даргад оруулах, Аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төв эрдэнэс" ОНӨААТҮГ-ын дүрмийн "Долоо" Удирдах зөвлөлийн "Газар нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд "Компанийн тухай", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хууль болон холбогдох бусад хууль, журамд заасан эрх, үүргийн дагуу аймгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлнэ" гэсэн заалтын дагуу аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өмчлөгч нь бөгөөд түүнээс ТУЗ-ийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд энэ нь хуулиар аймгийн Засаг даргад олгогдсон байна. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн заалтыг хангасан гэж үзэж байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг үндэслэж тогтоолыг хүчингүйд тооцсон. Шийдвэрлэх эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Мөн 01 дүгээр сарын 29-ны өдрийн хурал тухайн жилд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байдаг. Энэ дээр хэд хэдэн сард хэлэлцэхээ баталсан байдаг. Төлөвлөгөөнд 7 сар гэж байгаагүй. 07 дугаар сарын 25-ны өдөр С.******* төлөөлөгч өргөдлөө тулгаж өгсөн. Тулгаж өгсний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нөхөөд шийдвэрлэсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ямар байгууллага байх вэ заагаад өгсөн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтын удирдлагатай байгууллага. Түүнээс биш нэг гишүүн шийдвэр гаргаад байдаг байгууллага биш. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэнийг төлөөлүүлэх вэ, аймгийн Сонгуулийн хороо нэгэн татан буугдсан буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татан буулгасан. Эрх залгамжлаад явж байгаа тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийгөө шүүхэд хэнээр төлөөлүүлэх вэ гэдэг нь өөрийн асуудал. 4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолын хавсралтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан. Аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөөр 2024 оны 01 сарын 29, 04 сар, 6 сар, 09 сар, 10 сар, 11 сар, 12 сард хуралдахаар батлагдсан бөгөөд гуравдагч этгээд С.******* нь өргөдлөө хуулийн хугацаанд тулгахгүйгээр 2024 оны 01, 04 сар, 6 сар, 07 сард ч өгөх боломжтой байсан. 5. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. "Нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг хэлнэ" гэж заасан бөгөөд аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагатай байгууллага бөгөөд гуравдагч этгээдийн шаардлагад дурдсанаар аливаа асуудалд хувийн сонирхолтойгоор хандах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд гуравдагч этгээд С.*******гийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Нутгийн удирдлага цахим хөгжлийн хороо оруулж ирж хурлаар хэлэлцүүлсэн. 18 дугаар тогтоолыг гаргасан. ... Ганцхан С.*******д чиглээд байгаа зүйл биш. ... С.******* төлөөлөгч өргөдлөө тулгаж өгсөн. Шийдвэрийг зөвтгөж явсан. ... Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариу тайлбараа өгсөн. 18 тогтоол хүчин төгөлдөр тогтоол. Иймд Захиргааны ерөнхий хууль хэрэглэж өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж салбар тогтоолыг хүчингүй болгосон тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.4. Хариуцагч Сонгуулийн хорооны эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Сонгуулийн хороог эрх залгаж авснаас хойш шүүх хуралтай холбоотой материалуудыг судлан, шинжлэн үзээд нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн хороонд гомдол гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж, үргэлжлүүлж явсан байдаг. Гомдлын гол агуулгад дурдагдсан 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  21 дүгээр, мөн 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг тэмдэглэлийг хянаж үзэхэд *******ын ******* нь Төв Эрдэнэс ХХК болон Эрдэнэсийн эрэг ХХК-ийг төлөөлөн тухайн хурал дээр үг хэлсэн. ... Төв аймгийн Сонгуулийн хорооны тогтоол ******* намын нэхэмжлэлтэй гомдлыг авч хэлэлцээд шаардлага хангасан хүн байна гэсэн тогтоол гаргаж С.*******г сонгуульд нэр дэвшүүлсэн байдаг. Эндээс харахад Төв аймгийн Сонгуулийн хорооны гишүүд Сонгуулийн хороог даргалагч нар тухайн цаг мөчид Сонгуулийн хорооны тогтоол гаргахдаа асуудалтай тогтоол гаргаж байсан. Мөн хариу тайлбаруудыг хуульд нийцүүлэн биш аливаа улс төрийн өнцөг гаргаж байсан мөн хүмүүст хариуцлага тооцож, ажлаасаа гарсан тохиолдол гарсан. Үүнийг хэрэгт ач холбогдол болгон ярьж байна. Ийм болохоор тухайн мөчид гаргаж байсан Сонгуулийн хорооны тогтоолууд, сонгуулийн хорооны даргын шийдвэрүүд нь нэгдүгээрт хууль бус байсан. Хоёрт энэ хэрэгт холбогдуулаад анхан шатны эхний нэхэмжлэлийн хариу шаардлагыг өөрсдийн өнцгөөр буруу зөрүү гаргаж байсан гэх дүгнэлтэд хүрч ******* намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээж авсан. Нэхэмжлэлийн шаардлага тухайн сонгуулийн он цаг цаглавар эхлэхээс өмнө гаргасан шаардлага учраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, өнөөдрийн хүртэл шүүх хуралдаан тодорхой хэмжээнд үргэлжилж байна гэж харж байна. Сонгууль болсны араас өгсөн нэхэмжлэл биш учир өнөөдрийн хүртэл хэлэлцэж байна гэж ойлгож байна. Иймд холбогдох бичиг баримтуудыг судлан үзэхэд 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоол буюу өнөөдрийн байдлаар хууль бус болсон тогтоол нь өөрөө өмнө гаргасан шийдвэрүүдийг залруулж гаргасан буюу 21 дүгээр тогтоол хүчингүй болсон хэдий ч гуравдагч этгээд уг тогтоолыг хууль бус гэж үзсэн нь хэрэгт ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгчээс Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэн бүхэлд нь хүлээн авч судлан шинжилж хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байдлаар хүргүүлсэн. ... нэр дэвшигчийг бүртгэх тогтоол гаргаж, үүний дараа Цогбаярт нэр дэвшигчтэй холбоотой шалгаж тодруулах үүрэг өгсөн байдаг. С.Цогбаяр шалгаж үзээд, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21 хуралдааны 13 дугаар тогтоолоор нөхөн гаргасан нь тухайн нэр дэвшигчтэй холбоотой орон нутгийн өмчтэй холбоотой байдгийг бүрэн судлаагүйгээс болж энэхүү тогтоолыг буруу шийдвэрээр гарах үндэслэл байгаа нь гарсан байдаг. Цахим хөгжлийн хорооны хуралдааны тэмдэглэл гарсан байдаг. Нарийн бичгийн дарга С.Цогбаяр нар тэмдэглэлд тусгуулж дэмжихгүй гэж гарсан байдаг. Сонгуулийн      хорооны эрх залгамжлагчийн өгсөн дүгнэлтэд орон нутгийн өмчийн оролцоотой гишүүн болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мөн болох нь давхар тогтоогдсон гэв.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар болон бие даасан шаардлага, үндэслэлийн талаар:

5.1. Гуравдагч этгээд С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж Баянхангай сумын 10 дугаар тойргоос сонгогдож гарсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Үндсэн тайлбаруудыг сонсож байхад миний бие “Эрдэнэсийн эрэг” ХХК гэдэг төрийн өмчийн оролцоотой компанид хурлын төлөөлөгчийн зүгээс орох саналаа өөрийн биеэр илэрхийлж, тухайн үед буюу 2021 онд орж байсан байдаг. Үүнтэй холбоотой төлөөлөгчөөс татгалзах Сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-нээс өмнө татгалзах ёстой байсан гэх хуулийн заалтыг биелүүлээгүй хангаагүй учраас өнөөдрийн танхимд байгаа гэдгээ ойлгож байна. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох сонгогдох эрхээ эдэлж 07 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтээ өгсөн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг хүн бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сар болгон хуралддаг гэж байна. Тухайн 2024 онд сар болгон хуралдсан уу гэвэл эргэлзээтэй. Хурал бол хойшлох болон урагшлах явдал байдаг. Энэ асуудлаа 08 дугаар сарын 01-ны өдөр багтааж хүсэлтээ өгөхөд чөлөөлөх эсэх асуудал нь бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 хүний хурлаар хэлэлцэх асуудал. ... Хурал 09 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, Төв Эрдэнэс болон Төв чандмань төлөөлөн удирдах зөвлөлөөс хүмүүсийг чөлөөлсөн тогтоол гарсан. Тухайн үеийн Сонгуулийн хороо 09 дүгээр сарын 26-наас өмнө сонгуульд дэвшиж байгаа хүн болгон холбогдох сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлэх материалаа хангуулаад өгөх ёстой. Өгөх ёстой сүүлийн хугацаа 09 дугаар сарын 26-ны өдөр байсан. Тэрнээс өмнө нэг удаа миний бүрдүүлсэн материалыг түдгэлзүүлсэн. Та шаардлага хангахгүй байна буюу төлөөлөн удирдах зөвлөлд байдаг юм байна гэж түүний дагуу түдгэлзүүлсэн. 21 дүгээр тогтоолыг өгч, сонгуульдаа бүртгүүлж сонгуульд оролцоод явсан байдаг. “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гараагүй байна гэж байна. Гэхдээ энэ компани бол цаасан дээр байдаг компани. Төв аймагт бүртгэгдээд татвараа төлөөд төлөөлөн удирдах зөвлөлд байгаа олон хүмүүст цалин өгөөд, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нь төлөөд явдаг байсан бол миний хувьд хамаа байхгүй. Яагаад энэ олон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж байхад та яагаад өгөөгүй юм бэ гэдэг асуудлыг ярьж байна. Үнэхээр цалин авдаг байсан бол нийгмийн даатгалаа төлүүлдэг байсан бол сар болгон хуралддаг байсан бол үйл ажиллагаа явуулдаг байсан бол би энэ компанид байгаа шүү дээ гэдэг зүйлийг хүн мартахгүй. Гэтэл мартагдах хүртэл энэ компани үйл ажиллагаа явуулсан байдаг. Голд Харбор  гэх компанийн захирал төлөөлөн удирдах зөвлөлийн захирал хийж байхад хурлын тэмдэглэл дээр нь байгаа, би үг ээ хэлсэн. Энэ компани бол бүхэл бүтэн 2012 оноос хойш байнга шүүхээр маргаантай, Заамар сумын ард иргэд болон Засаг дарга, Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хурлаар байнга явсаар байгаад ерөөсөө бид хайгуулын болон ашиглалтын нэг ч хайгуул хийгээгүй. Мөнхийн шүүхээр явсаар байгаад 2022 оны сүүлээр дээд шүүхийн шийдвэр гарч бид одоо эрхээ авч, үйл ажиллагаагаа явуулмаар байна гэхэд нь би нэг хуралд суусан байдаг. Ийм асуудлаас үүдэлтэй цаасан дээр байдаг компанид орсноороо үндсэн хууль заасан эрхээ хасуулаад, эрхээ эдэлж чадахгүй байна гэдэгт үнэхээр харамсалтай байна.

Харин шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: Маргаан бүхий захиргааны актад хүчингүй болгож буй захиргааны актаа хууль бус акт гэж тогтоогдсон гэж Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 11 дүгээр хуралдааны "Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх тухай 13 дугаар тогтоол.... хурлын нутгийн удирдлага, цахим хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлт"-ээр дүгнэжээ. Уг дүгнэлтийн хуулийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлсон заалтыг зөрчсөн, учир нь захиргааны акт гаргахдаа тухайн өдрөөсөө урагшлуулж гаргаж болохгүй гэх үндэслэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус үндэслэжээ. Эдгээр хуулийн үндэслэлүүд хууль зүйн хэрэглээний хувьд буруу, хуулийн зохицуулалтуудыг үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнд:

1. *******ын ******* Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарах өргөдлөө 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг бүртгэж авсан баримт нотлох баримтаар авагдсан байгаа болно.

2. Захиргааны ерөнхий хуулийн 33.2-т "Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно", 33.3-т "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно" гэж заасан.

3. Аймгийн ИТХ нь өдөр бүр байнга хуралдах боломжгүй, хуулийн дагуу улиралд нэгээс дээш удаа хуралдах үүрэгтэй. Тухайн жилийн хурал хуралдуулах төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний дагуу 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан. Ингэхдээ *******ын ******* миний өргөдөл өгсөн үйл явдлын дараах цаг хугацаагаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлтэй юм.

4. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх зөвхөн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа. Харин ч шийдвэр гаргах хуулийн болон эрх зүйн бүрэн үндэслэлтэй юм. Үүнийхээ дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлсөн.

5. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хувийн сонирхолтойгоор илт хууль бусаар зөрчиж, миний төлөөлөгчөөр сонгогдсон эрхийг зөрчиж, улмаар дахин хууль бус захиргааны акт гарган шүүхэд үндэслэлгүй, хууль бус баримт бүрдүүлж байгаад харамсаж байна. Энэхүү хууль бус үйлдлүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Иймд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дугаар зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.2. Гуравдагч этгээд өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлыг сонслоо. Хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд ******* намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрөө захиргааны илт хууль бус захиргааны акт гэж тогтоодог нь хууль бус. ... С.******* өнөөдрийг хүртэл төлөөлөгчийн эрхээ эдлэхгүй байгаа. Анхны хуралдаанаар шүүхэд маргаантай байгаа гээд эрхийг нь хангаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүхэлдээ нэг хүний эсрэг ажиллаж байна. Сонгуулийн хорооны төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна гэж байна. ... 13 дугаар тогтоолтой холбоотой маргаан байсан эсэх яригдана. Шүүх яагаад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээгээд авсан бэ. Урьдчилсан байдлаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 93.1, 94.1 дах хэсэгт тус тус зааснаар захиргааны эерэг нөлөөлөл бүхий акттай холбоотой маргаан огт гараагүй. Шууд шүүхэд ороод ирснийг шүүх бүрдүүлбэр хангалгүйгээр хүлээж авсан. Үүнээс шалтгаалж тэр алдааг засах гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролдож баахан хурал хийж, хороо ажиллуулаад Б.Баярмагнай хатгаад ямар ч үр дүнгүй ажил хийсэн. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж аваагүй байсан бол энэ асуудал үүсэх байсан эсэхийг мэдэхгүй. Орон нутгийн өмчийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт байгаа. Орон нутгийн өмчийн өмчлөгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Тэгвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчийнхөө асуудлыг өнөөдрийг хүртэл яагаад шийдэхгүй байгаа вэ. ... С.*******тай холбоотой гэхээс илүүтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал. Орон нутгийн өмчит компаниуд ажиллах ёстой юм бол манай төлөөлөл байх ёстой юм бол өнөөдөр нэмж хасаад асуудлаа шийдээд явах ёстой. ... С.******* хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу шийдсэн. Тухайн үед ******* намын хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй. ... Мөн 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцохдоо Захиргааны ерөнхий хуульд зааснаар оролцогчийн эрхийг хангаагүй. Огт мэдүүлэг тайлбар аваагүй. ... 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох нь үндэслэлгүй байна. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай тогтоол... Сонгуулийн хорооны төлөөлөгч маань өөрөө тухайн сонгууль өрсөлдөөд явж байсан. Одоо төлөөлөгч болсон хүн Сонгуулийн хороог төлөөлнө гэж байх уу. ... Сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. 2024 оны 13 дугаар тогтоолыг сонгуулийн хороо яах ёстой байсан юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт байна. Хуулбарыг мөн шийдвэрийг өгнө гэсэн байна. Шийдвэрийг С.******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аваад өгсөн байна. ... Эцэст нь нэр дэвшигчийг хасах гээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан байна. Одоо яг ямар хуулийг хэрэглэх вэ. Сонгуультай холбоотой учраас нэр дэвшигчийг хасах эсхүл хүчингүй болгоод дахин харах юм бол асуудлыг заавал шийдэх ёстой. Гэтэл тэр сум төлөөлөгчгүй байна. Тэнд иргэдийн төлөөлөл хохирч байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ ч нөхөн сонгуулийн талаарх асуудлыг хөндөөгүй. Зөвхөн хүчингүй болгож өгнө үү гэсэн. Хүчингүй болгосноор сонгуулийн хуультай л холбогдох ёстой. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтад зааснаар “...Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно...”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “...Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж заасан. Өнөөдрийн хүртэл яваад байгаа нэхэмжлэл маань агуулгын хувьд шийдвэрлэх боломжгүй гэдгийг хуульч хүний хувьд хэлмээр байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг зааснаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлтийн 81.3 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн хороонд холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх гэдгээр гаргасан байна гэж хариуцагч талаас хэлж байна. Гэхдээ сонгуулийн хорооны шийдвэр гарснаас 7 хоногийн дотор өргөдөл гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл гомдлыг хүлээн авахгүй гэсэн ийм зохицуулалттай. Сонгуультай холбоотой маргаан учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох асуудал энд яригдахгүй. Үнэхээр сонгуулийн хорооны тогтоолтой холбоотой маргаан 7 хоногийн дотор гаргасан эсэхийг шүүх хянаж үзнэ үү. Бидний тоолсноор 9 хоног харагдаад байна. Энийг би чухалчлан хэлэх ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан нэр дэвшигчийг хасах, нэмэлт, дахин санал хураах, ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулах энэ зохицуулалтад ямар нэгэн хамаарал буюу зөрчсөн гээд байгаа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. ... Хэдий хариуцагч хүлээн зөвшөөрсөн ч гэсэн гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дууссан. ... Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. ... Бие даасан шаардлагын үндэслэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тогтоолыг хууль бус гэх шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлд оролцогчийн эрхийг хангаагүй шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлөгдөх С.******* оролцоогүй. Шийдвэр гаргах ажиллагааны зөрчиж гаргасан. Сонсох ажиллагааг хийгээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчсөн гэдэг. Энэ заалт мөн 4.1.2 үндэслээд илт хууль бус эсэхийг би мөн хэлсэн. Илт хууль бус гэдэг тодорхой заалтууд байгаа. Хоёрт нь хэн рүү чиглэсэн эсэх хамгийн чухал байдаг. ... *******гийн хувьд хуулийн хүрээнд хүсэлтээ гаргасан. 2024 оны 08 сарын  01-нээс өмнө хүсэлтээ өгсөн. ... Захиргааны эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Хуульд заагдаагүй зөрчлийг үгүйсгэхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* намын

1. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж,

Гуравдагч этгээд С.*******гийн

4. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дүгээр зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай ба гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, мөн бие даасан шаардлага гаргасан учраас нэхэмжлэлийн  шаардлагууд болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Төв аймгийн Сонгуулийн хороог татан буулгаж, тухайн захиргааны хэрэгт эрх залгамжлагчаар оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 665 дугаар захирамжаар, ******* намын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хорооны эрх залгамжлагчаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тогтоож оролцуулан, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэг. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын хавсралтын 11-т С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Нэр дэвшигч С.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр Төв аймгийн Монгол ардын намын хорооны хурлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх тухай 04 дүгээр тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 2024 оны ээлжит сонгуульд дараах нэр дэвшигчдийг дэвшүүлж, уг тогтоолын хүснэгт 10-т Сумын нэр Баянхангай, 10 дугаар тойрог, мандатын тоо 1, ******* овогтой ******* гээд нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, хуулийн хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд өргөн мэдүүлэхийг аймгийн МАН-ын хорооны даргад даалгаснаар нэр дэвшигч С.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлжээ.

1.2. Дээрх нэр дэвшигчийн материалыг аймгийн Сонгуулийн хороо хүлээн аваад, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихээ илэрхийлсэн С.*******г баримт бичгийн бүрдэл дутуу буюу “Төв Эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлд бүртгэлтэй байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.

1.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэр дэвшигч С.******* нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлдөө ... “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү ... гэх хүсэлтийг гаргаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолоор[10] ... С.*******г “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тогтоол гаргасан байна.

1.4. Гуравдагч этгээд С.******* нь 2024 оны 09 сарын 13-ны өдөр Төв аймгийн Сонгуулийн хороонд дахин нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа дээрх Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дүгээр хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх тухай” тогтоолыг  хавсаргасан.

1.5. Дээрх хүсэлт, түүнд хавсаргасан материалыг Төв аймгийн Сонгуулийн хороо хүлээн аваад, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар “Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоол, түүний хавсралтын 2-т ******* овогтой *******, Баянхангай сум, 10 дугаар тойрог, мандатын тоо 1 гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгджээ.

1.6. Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөн Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтын 11-т Баянхангай сумын 10-р тойрогт *******ын ******* нь хамгийн олон санал авч, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулжээ.

1.7. Нэхэмжлэлийн шаардлагууд тус бүрээс үзвэл, дээрх байдлаар сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, сонгогдсон С.******* нь сонгуульд хууль зөрчиж нэр дэвшин бүртгүүлж,  аймгийн Сонгуулийн хорооны тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулан сонгогдсон гэсэн үндэслэлээр маргаж байх тул С.*******гийн сонгуульд нэр дэвшигчийн нэр дэвшүүлэх эрх зүйн байдалд эхлэн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Үүнээс гуравдагч этгээд С.*******д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагаас гадна тусгай шаардлага тавигдах бөгөөд, энэ зүйлийн 28.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ... эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн заалтад холбогдуулж, мөн зүйлийн 28.4.3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ..., төлөөлөн удирдах зөвлөлийн ... гишүүн” байхыг хориглосон  заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

1.8. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч С.******* нь “Төв Эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Эрдэнэсийн эрэг” (6141536) орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  “Төв Эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан боловч  орон нутгийн өмчийн оролцоотой  “Эрдэнэсийн эрэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй, гишүүнчлэл нь хүчин төгөлдөр байхад сонгуульд хууль зөрчин оролцсон  болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байгааг гаргаж шүүхэд ирүүлсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[11] нотлогдож байна.

1.9. Гуравдагч этгээд С.*******гаас ... “хуулийн хугацаанд багтаж 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Төв Эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухай бүр нь хуралддаггүй, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж уг хүсэлтийг шийдвэрлэсэн”, “... миний бие “Эрдэнэсийн эрэг” гэдэг төрийн өмчийн оролцоотой компанид хурлын төлөөлөгчийн зүгээс орох саналаа өөрийн биеэр илэрхийлж, тухайн үед буюу 2021 онд орж байсан. Үүнтэй холбоотой төлөөлөгчөөс татгалзах, сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ээс өмнө татгалзах ёстой байсан гэх хуулийн заалтыг биелүүлээгүй, хангаагүй учраас өнөөдөр энэ танхимд байгаа гэдгээ ойлгож байна. ... энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй, төлөөлөн удирдах зөвлөлд байгаа хүмүүст цалин өгдөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлөөд явдаг байсан бол миний хувьд хамаа байхгүй. Үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ компанид байгаа шүү дээ гэдэг зүйлийг  мартахгүй. Энэ компани 2012 оноос хойш байнга шүүхээр маргаантай, шүүхээр явсаар байгаад 2022 оны сүүлээр Дээд шүүхийн шийдвэр гарч, бид одоо эрхээ авч, үйл ажиллагаа явуулмаар байна гэхэд нь би нэг хуралд суусан байдаг. Ийм асуудлаас үүдэлтэй цаасан дээр байдаг компанид орсноороо Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хасуулаад, эрхээ эдэлж чадахгүй байна гэдэгт үнэхээр харамсалтай байна”, “... миний хувьд “Төв Эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан, дагаад “Эрдэнэсийн эрэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөөлөгдөнө гэж ойлгосон” гэж маргаж байгаа нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй байна.

1.10. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр дэвшигч С.******* нь орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэсийн эрэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байдаг түүнээс чөлөөлөгдөөгүй, хууль зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөн Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Баянхангай сумын 10-р тойрогт аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон болох нь тогтоогдсон тул тус сонгуульд С.*******гийн нэр дэвшигчээр бүртгүүлсэн Сонгуулийн хорооны тогтоол болон түүний үндсэн дээр гарсан хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон дээрх тогтоол зэрэг нь дагаад Аймаг , нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д “хууль дээдлэх”, 7.4.3-д “шударга ёсыг сахих” зарчимд нийцээгүй хууль бус болж байна.

            1.11. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 28.3.4 дэх хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь хэсэгт “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй”, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх хэсэгт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу” гэж тус тус заасныг зөрчиж хариуцагч бүртгэсэн, улмаар С.******* нь хууль бусаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд төлөөлөгчид нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон нь гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн С.*******г “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дугаар хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг тус Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай” 18 дугаар тогтоолоор илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн байхаас гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ... чөлөөлөгдсөн байна” гэж заасны дагуу дээрх гишүүний үүрэгт ажлаас хуулийн хугацаанд чөлөөлөгдсөн байх шаардлагатай бөгөөд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө баталсан буюу хурлын тов тогтоосон тогтоолоор 2024 оны 8  дугаар сарын нэгнээс өмнө хуралдах хуралд хүсэлтээ гаргах бүрэн боломжтой атал хурал хуралдах боломжгүйг мэдэж байж хуулийн хуулийн хугацаанаас 6 хоногийн өмнө хүсэлт гаргасан, улмаар хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн хугацаанаас 1 сар 10 хоногийн дараа 9 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтийг хэлэлцэж, хурал хийсэн өдрөөр, эсхүл хүсэлт гаргасан өдрөөр бус цаг хугацааг ухраан  тооцож 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д “хууль дээдлэх”, 7.4.3-д “шударга ёсыг сахих” зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ... чөлөөлөгдсөн байна” гэж заасан хуулийн үзэл баримтлал нь сонгуульд нэр дэвшигч нь тухайн сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ээс хойш төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хуулийн этгээдийн удирдах албан тушаалыг хашиж байгаа нь өрсөлдөгч нэр дэвшигчийн сонгуульд шударгаар өрсөлдөхөд нөлөөлөх, тэгш бус, давуу байдал бий болох үр дагавартай байх шалтгаантаар хуульчилсан зохицуулалт тул хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр С.*******гийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар чиглэсэн этгээдэд эерэг нөлөөл бүхий акт  гэж тайлбарлах хэдий ч өмнөх дүгнэлтээр гуравдагч этгээдийн сонгуульд оролцохдоо бусад байдлаар хууль зөрчин нэр дэвшүүлсэн үйлдлийг зөвтгөх боломжгүй тул түүний сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

1.12. Иймд нэр дэвшигч С.*******гийн Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар “Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоол, түүний хавсралтын 2-т *******ын *******, Баянхангай сум, 10 дугаар тойрогт мандатын тоо 1 гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн, мөн  Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дугаар хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор[12] ... С.*******г “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тогтоолууд нь хууль бус байх тул Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор *******ын ******* нь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд төлөөлөгчөөр сонгогдсон энэхүү тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Гуравдагч этгээд С.*******гаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дугаар зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

2.1. Хариуцагчаас гаргасан маргаан бүхий Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дугаар хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дугаар зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсон тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дэх хэсэгт “зорилгодоо нийцсэн ...” тусгай зарчимд нийцсэн байна.

2.2. Гуравдагч этгээд С.******* нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ... эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасанд нийцүүлж зохих хугацаанд буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах боломжит хугацаанд хүсэлтээ гаргаж шийдүүлээгүй, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 9 дүгээр сарын 10-нд хэлэлцсэн асуудлын санаа зорилгыг тодорхойлж, тухайн өдрөөр бус хуулийн шаардлагыг нийцүүлэх үйлдэл хийж шийдсэн зэргээс хууль зөрчиж Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, улмаар сонгогдсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

2.3. Өөрөөр хэлбэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн хувьд хайхрамжгүй хандаж 2024 оны 07 дугаар сарын 25-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хуралдан шийдвэрлэх боломжгүй, өөрөө хуулийн хугацаан хуулийн шаардлага хангагдах боломжгүй болсныг мэдэж байсан гэж үзэхээр байна. Мөн С.*******д сонсох ажиллагаа хийж түүний оролцоог хангаагүй гэж маргах боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтаар С.*******гийн оролцоог хангасан тохиолдолд түүний эрх зүйн байдалд ямар нэг өөрчлөлт орохооргүй байх тул маргаан бүхий актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх нь зүйтэй байна.

2.4. Иймд дээрх нөхцөлд нэр дэвшигч С.*******гийн нэр дэвших болон сонгогдох эрхийг шүүхээс Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” гэж зааснаар С.*******гийн 2024 оны сонгуульд нэр дэвших, төлөөлөгчөөр сонгогдох эрхийг сэргээн эдлүүлэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан 7 хоногийн хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл хүлээн авах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр маргасан бөгөөд энэ үндэслэлд холбогдуулан үзвэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн ******* намаас Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0529 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдээс итгэмжлэл авч, нэхэмжлэлийг зөвтгөн дахин нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Мөн нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох шаардлага нь ердийн журмаар хугацаа тоологдох нэхэмжлэл. Гурав дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч мэдсэн цаг хугацаанаас тоолох бөгөөд энэ асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/ШТ2025/326 дугаар шүүхийн тогтоолоор[13] эцэслэгдэн хянан шийдвэрлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Маргааны зүйл болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчин сонгуульд нэр дэвшин, сонгогдсон иргэний сонгох,  сонгогдох эрх, түүнийг сонгосон тойргийн сонгогчдийн сонгох эрхэд дээрх маргаан бүхий актууд эерэг нөлөөлтэй гэж гуравдагч этгээдийн зүгээс маргах боловч цаашид сонгуульд хууль бусаар нэр дэвшин өрсөлдөх үр дагаварыг бий болгох тул Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 4 дугээр зүйлийн 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх” нь шүүхийн эрхэм зорилго байх тул хэргийн гуравдагч этгээдийн хууль зөрчин сонгуульд оролцсон үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч ******* намын сонгуульд тэгш шударга өрсөлдөх эрхийг хангах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.4.1, 7.4.3, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* намаас Төв аймгийн Сонгуулийн хороо, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 21 дугаартай тогтоолын Баянхангай сум /10 дугаар тойрог/-т нэр дэвшигч *******ын *******д холбогдох хэсгийг, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолын С.*******д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Төв аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын С.*******д холбогдох хэсэг буюу тогтоолын хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.*******гаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тогтоолуудыг илт хууль бусад тооцох тухай" 18 тоот тогтоолын 1 дугаар зүйлийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаас баталсан "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлөх тухай" 13 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 70200 төгрөгийг, гуравдагч этгээдээс 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ,                                                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЗОРИГТ

 

[1] 1 хавтас хэргийн 1-4 тал

[2] 1 дүгээр хавтас 224-225 тал

[3] 2 дугаар хавтас 95-96 тал

[4] 2 дугаар хавтас 175-176 тал

[5] 1 дүгээр хавтас 123 тал

[6] 2 дугаар хавтас 185 тал

[7] 2 дугаар хавтас 186 тал

[8] 1 дүгээр хавтас 124 тал

[9] 3 дугаар хавтас 107-109 тал

[10] 1 дүгээр хавтас 45 тал

[11] 3 дугаар хавтас 116-117 тал

[12] 1 дүгээр хавтас 45 тал

[13] 3 дугаар хавтас 134-137 тал