Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00307

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00307

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М б ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,383,588.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06-12 сар, 2026 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 3-ны өдөр тус бүр 1,350,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,483,588.56 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,867.94 төгрөгөөс 129,933.97 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,933.97 төгрөгийг, 129,933.97 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ