| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00345/И |
| Дугаар | 318/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00301
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З овогт Ц.Т-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,098,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Тнь Мобифинанс ББСБ-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 140000688350 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94903222 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.Тнь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 860,000 төгрөгийг сарын 2,5%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Мобифинанс ББСБ-ын зүгээс Ц.Т-с зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 344,206 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 202 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Ц.Т-н үндсэн зээлийн үлдэгдэл 860,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 663 хоногийн зээлийн хүү 220,653 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,330 төгрөг нийт 1,098,983 төгрөг байна. Ц.Тнь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,098,983 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Ц.Тшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1,098,983 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно. Иймд миний санхүүгийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Мобифинанс ББСБ" ХХК нь хариуцагч Ц.Т зээлийн гэрээний үүрэгт 1,098,983 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,098,983 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 8 дугаар дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,098,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,098,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар хариуцагч Ц.Т хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,926 төгрөгийн тал хувь болох 15,463 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 15,463 төгрөг, хариуцагч Ц.Т-с 15,463 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,098,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахыг хариуцагч Ц.Т хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,926 төгрөгийн тал хувь болох 15,463 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 15,463 төгрөг, хариуцагч Ц.Т-с 15,463 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР