Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00306

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт Ж.Нт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,241,358.85 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Ж.Н нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ2024081030736 тоот гэрээний дагуу байгуулж IPhone13, 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: ЗГ2024081030736 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,756,854.62 төгрөг, үндсэн хүүд 478,378.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,125.75 төгрөг, нийт 3,241,358.85 төгрөгийг Ж.Н-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,241,358.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 747,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 747,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 747,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Ж.Н-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,241,358.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 13,241,358.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 747,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 747,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 747,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хариуцагч Ж.Н хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,812 төгрөгийн тал хувь болох 33,406 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,406 төгрөг, хариуцагч Ж.Н-с 33,406 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,241,358,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Нтөлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,812 төгрөгийн тал хувь болох 33,406 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,406 төгрөг, хариуцагч Ж.Н-с 33,406 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР