| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00390/И |
| Дугаар | 318/ШШ2025/00307 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2025/00307
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Х овогт Г.М-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,233,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Мнь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ-R000794426 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй 16,330,000 төгрөгийн зээл авсан. 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр CU виртуал кредит картын гэрээ байгуулж 24 сарын хугацаатай, жилийн 24 /бэлэн бус/ хувийн хүүтэй 100,000 төгрөгийн эрхтэй зээлийг тус тус авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Г.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 15,233,172 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн үнийн дүн 15,233,172 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 1-ний өдөр төлөлтөө хийж дуусгана. 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 3,000,000 төгрөгийн төлөлт хийж явна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Мн шүүхэд гаргасан тайлбартаа танилцаж, нэхэмжлэлийн шаардлага 15,233,172 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 3,000,000 төгрөгийг төлж 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Г.М-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,233,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,233,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 3,000,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариуцагч Г.М хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,116 төгрөгийн тал хувь болох 117,058 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 117,058 төгрөг, хариуцагч Г.М-с 117,058 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,233,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Г.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,116 төгрөгийн тал хувь болох 117,058 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 117,058 төгрөг, хариуцагч Г.М-с 117,058 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР