| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00393/И |
| Дугаар | 318/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2025/00309
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогт А.Ш-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,186,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ш2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/1502100506 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3,5% хүүтэй 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэж авсан. Уг зээл нь цахим зээл тул Hipay аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 21 удаа буюу 7,757,228 төгрөгийн авч, зээл болон хүүгийн төлбөрт 25 удаагийн төлөлтөөр 7,224,854.19 төгрөгийн төлөлт хийсэн /зээлийн дансны хуулга хавсаргав/. 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 89812484 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд А.Ш байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,999,999.69 төгрөг, хүүгийн төлбөр 172,206.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,794 төгрөг, нотариатын хураамж 11,500 төгрөг, нийт 2,186,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Сэндли ББСБ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Шшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэндли ББСБ ХК-аас нэхэмжилсэн 2,186,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 718,250 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 718,250 төгрөг тус тус төлж дуусгана Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Шинэбатын тайлбартаа танилцлаа. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 6 дугаар сар болон 7 дугаар сард хувааж төлж зээлийн төлбөрийг барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь хариуцагч А.Ш-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,186,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,186,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 718,250 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 718,250 төгрөг тус тус төлж барагдуулахаар хариуцагч А.Ш хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,934 төгрөгийн тал хувь болох 24,967 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,967 төгрөг, хариуцагч А.Ш-с 24,967 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,186,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч А.Шхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,934 төгрөгийн тал хувь болох 24,967 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,967 төгрөг, хариуцагч А.Ш-с 24,967 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР