Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/09                                 Өвөрхангай аймаг

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Нэргүй

Хохирогч Г.Л

Хохирогч Г.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн  

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан   

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг үндэслэн Г.Г-дхолбогдох эрүүгийн 2326002560192 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 20... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ...., .... боловсролтой, .... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... хамт Улаанбаатар хот .... дүүрэг ..., ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .... овогт Г.Г

Г.Г нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А0301 дугаартай хатуу хучилттай авто зам дээр .... улсын дугаартай .... маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-ийн Д-д “Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Г.Д гийн жолоодож явсан улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг мөргөж осол гарган түүний биед “тархи доргилт, зүүн талын дотор хавчаар ясны зөрөөгүй хугарал, дагз, дух, баруун гарын сарвуу хэсгийн зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Б.Л-ын биед “тархи доргилт, зүүн талын хавчаар ясны хугарал, дух, баруун зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн тохой, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг хэсэгт цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч .... овгийн Г.Г-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 10 сарын хугацаагаар өөрийн оршин суух Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Г-д мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 25,892,586 төгрөг гаргуулж, хохирогч Б.Л-д 11,617,443, хохирогч Г.Д-д 11,973,343 төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд 2,301,800 төгрөгийг тус тус олгож, Хохирогч Б.Л, Г.Д нарын нэхэмжлэлээс 100,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Д-гийн цаашид эмчилгээ хийлгэх буюу нуруундаа хагалгаа хийлгэх, хохирогч Б.Л-ын  цагаан идээ хийж олох байсан орлого 6,108,714 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ггийн нэхэмжлэлээс 347,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Л, Г.Д, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Г.Г-ийн эзэмшлийн №.14237798 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 04578482 дугаартай Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Г.Г-д буцаан олгохоор, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, гэм хорын хохиролд 25.892.343 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас хамгийн хүндийг сонгож, сонгосон ялаа дээд хэмжээнд нь тулгаж шийтгэсэн нь хэрэг гарсан шалтгаан нөхцөл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь олон янзын шалтгаан нөхцөлөөс үүсэлтэй байдаг. Шүүгдэгч Г.Гийн холбогдсон хэргийн хувьд хохирогч Г.Д жолоо барих эрхгүй, хамгаалалтын хувцасгүй, шөнийн цагаар арын гэрэлгүй мотоцикл жолоодож явсан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн хүндийг сонгож, дээд хэмжээнд нь тултал хугацаагаар ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж болох хуулийн заалт байхад хэрэглээгүй төдийгүй хамгийн хүнд төрлийн ялыг сонгож ял шийтгэл оногдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Анхан шатны шүүх хохирогч нарт үүссэн сэтгэцийн эмгэгийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон нь бодит байдлаас хэтэрхий өндөр байна. Хохирогч нар нь долоо хоног эмнэлэгт хэвтээд, гарсны дараа өөрсдийн санаачилгаар хувийн буюу анхан шатны тусламж үзүүлдэг “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн зардлыг нэмж төлүүлэх шийдвэр хуулийн үндэслэлгүй. Шүүгдэгч Г.Г өөрийн гэсэн өв хөрөнгөгүй, өрх толгойлсон эмэгтэйн ганц хүү тул ажил хийж байж хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг төлөх боломжтой болно. Гэтэл анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Г-д нийслэлийн “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх эрх хязгаарлах ял оногдуулсан нь түүнийг Налайх дүүрэгт байрлалтай ажлын байранд очих боломжгүй болж байна. Шүүх гэмт хэрэгт холбогдсон хүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гэм хорын хохирлоос “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн зардлыг хасаж, хохирогч нарын сэтгэцийн эмгэгт учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин болгож багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал хохирогчид учирсан гэм хор зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулах ёстой. Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хохирогч нар хохирсон нь үнэн гэхдээ учирсан хохирлын хэр хэмжээ, гарсан зардал зэргийг харгалзаж үзэх ёстой. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдаг. Хохирогчид хохирол төлөхөд шүүгдэгчид хуримлуулсан эд хөрөнгө байхгүй зөвхөн ажил хийж хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах боломжтой. Шүүгдэгчийн ажлын байр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байдаг. Гэтэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарч чадахгүй болохоор хохирогч нарт 10-н сарын хугацаанд хохирол төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах боломжтой байхад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг ажил хийж байж төлөх учир шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг 10-н сараар хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байхад хүлээлгэх хариуцлагыг харгалзан үзэх хэрэгтэй. Хохирогчийн 7 хоног эмчлүүлээд гарсан зардлыг бүрэн төлсөн. Сэтгэцийн хохирлыг төлнө гэсэн хуулийн зохицуулалттай учраас төлбөр төлөх боломжийг харгалзан үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр багасгаж өгнө үү. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны төвийн эмнэлэг 2 дугаар зэргийн эмнэлэг гэж явдаг. Хохирогчийн зүгээс хувийн эмнэлэгт дахин үзүүлсэн. Зайлшгүй нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл 13 дугаар маягт авч 2 дугаар шатны эмнэлгийн бичгээр 1 дүгээр шатны эмнэлэгт үзүүлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх эмнэлэгт үзүүлсэн зардлыг гэм хорын хохиролд тооцож байгаа нь гэм хорын хохирлыг буруу тооцож байна гэв. 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: Шүүгдэгчид оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцээгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг 18 дахин нэмэгдүүлсэн нь өндөр байна. Мөнгөн-гүүр эмнэлгийн зардлыг нэмж тооцсон нь үндэслэлгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргээс гарахгүйгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулж байна гэсэн агуулга бүхий гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 10-н сарын хугацаагаар тогтоож оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь хорих ял, зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн сонгох санкцтай. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд 1 сараас 1 жилийн хугацаагаар оногдуулах боломжтой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 10-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Хохирол төлбөр төлөөгүй зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Хохирогчид учирсан сэтгэцийн хохирлыг журамд зааснаар тогтоосон. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 3.4 дүгээр зүйлд зааснаар сэтгэцийн 3 дугаар зэрэглэлийг 9-15 хүртэл хэмжээгээр заасан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нарын хуралдааны тогтоолоор нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг тогтоосон. Дээрх аргачлалаар 9-15 хувийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон. Анхан шатны шүүхээс 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилж өгсөн. Хавтаст хэргийн материалд шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Хохирогч Г.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянаж үзлээ.

Г.Г нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А0301 дугаартай хатуу хучилттай авто зам дээр .... улсын дугаартай .... маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-ийн Д-д “Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Г.Д гийн жолоодож явсан улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг мөргөж осол гарган түүний биед “тархи доргилт, зүүн талын дотор хавчаар ясны зөрөөгүй хугарал, дагз, дух, баруун гарын сарвуу хэсгийн зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Б.Л-ын биед “тархи доргилт, зүүн талын хавчаар ясны хугарал, дух, баруун зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн тохой, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг хэсэгт цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 07 сарын 19-20 нд шилжих шөнө багцаагаар 23 цаг өнгөрөөгөөд аймгаас Хужирт сум руу хөдөө гэр рүүгээ явахаар гарсан нөхөр Г.Д мотоциклоо унаад, би ард нь мордоод явсан. Хуучин цагаан хаалганы наана явж байсан.  Өөдөөс их машин зөрж байсан. Гэнэт араас машин мөргөсөн. Би замын хажууд унасан байсан. Босож ирэхэд хөл өвдөөд гүйх гэсэн өнхрөөд унасан, нөхөр надаас зайтай унасан байсан. Мөргөсөн машин зогсож байсан. Машины маркыг нь мэдээгүй залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Эмнэлэг ирж авсан эмнэлэгт үзүүлэхэд хөлийн хавчаар яс хугарсан, тархи доргисон, хацар бас гэмтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр буюу 20-ны өдрийн 00 цаг болохоос өмнө гээд аймгаас Хужирт сум руу явахаар өөрийн эзэмшлийн Мустанг-5 мотоциклыг унаад ард эхнэр Лхам мордоод явсан. Аймгаас гараад “Хурд” клонкоос бензин хийнэ гээд явж байсан юм. Хуучин цагаан хаалга хүрэх гээд явж байтал араас юм мөргөчихсөн. Тэгээд ойчсон, тэгсэн цайвар машин мөргөсөн байсан. Мөргөсөн машин нь зогсож байсан. Эмнэлэг ирээд эхнэр бид хоёрыг аваад явсан. Эмнэлэгт үзүүлэхэд нуруу гэмтсэн, хөлийн өсгий гэмтсэн гэсэн. Эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Эхнэрийн шагай нь гэмтсэн, өвдөг, тохой нүүр нь зулгарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Говь- Алтай аймгаас Улаанбаатар явах замдаа шөнө Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт цагаан хаалганы наад талд явж байхад өмнөөс тод гэрэл тусгасан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүй хажуугаар зөрөөд өнгөрсний дараа урд явж байсан хойд талын бөгсний гэрэлгүй мотоциклийг хараад манай найз залуу Г.Г тоормос гишгээд мотоциклийн араас мөргөсөн бид 2 машинаа зогсоогоод буугаад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мотоциклоос унасан байсан эрэгтэй нь мотоциклийн хажууд унасан, эмэгтэй нь замын хажуу тал руу шороо налаад унасан байсан. Унасан эмэгтэй хүн дээр очоод биеийн асуусан чинь утсаа гаргаад цагдаа руу дуудлага өгсөн. Мотоциклоос унасан ахаас эмнэлгийн түргэний дугаарыг аваад эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Урьд явж байсан мотоциклийг явж байхыг анзаараагүй. Урд талаас гэрлээ шилжүүлэггүй тээврийн хэрэгсэл гарч ирээд гэрлийн гялбаанд ороод гэрлээ шилжүүлээгүй тээврийн хэрэгсэл зөрөхөд урд явж байсан арын гэрэлгүй мотоциклийг мөргөсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 362 дугаартай: “1.Үзүүлэгч Г.Д-гийн биед тархи доргилт, зүүн талын дотор хавчаар ясны зөрөөгүй хугарал, дагз, дух, баруун гарын сарвуу хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

7. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 363 дугаартай: “1.Үзүүлэгч Б.Л-ын биед тархи доргилт, Зүүн талын хавчаар ясны хугарал, дух, баруун зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн тохой, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг хэсэгт цус хуралт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

7. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийн авто механикийн багш, мэргэшсэн инженер,  Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 56 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08/13 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 85-86 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах эсвэл анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч нь эдлэхдээ Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар заасан үүнийг өөрчлөх, мөн гэм хорын хохирлоос хохирогчийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн зардлыг хасаж, хохирогч нарын сэтгэцийн эмгэгт учирсан хохирол тооцож гаргасан хэмжээг багасгаж өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Г-д 10-н сарын хугацаагаар өөрийн оршин суух Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Мөн хохирогч нар “Мөнгөн гүүр” эмнэлэгт гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн байдлаа үзүүлсэн болох нь тогтоогдож байх тул уг зардлыг хасаж тооцох боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тооцож гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаарх гомдлыг хангаж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7150000 төгрөгөөр хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 25,892,586 төгрөг гаргуулж, хохирогч Б.Л-д 11,617,443, хохирогч Г.Дд 11,973,343 төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд 2,301,800 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Л, Г.Д нарын нэхэмжлэлээс 100,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Д-гийн цаашид эмчилгээ хийлгэх буюу нуруундаа хагалгаа хийлгэх, хохирогч Б.Л-ын  цагаан идээ хийж олох байсан орлого 6,108,714 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ггийн нэхэмжлэлээс 347,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Л, Г.Д, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэснийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гээс 23,142,586 төгрөг гаргуулж, хохирогч Б.Лд 10,242,443, хохирогч Г.Дд 10,598,343 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд 2,301,800 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Л, Г.Д нарын нэхэмжлэлээс 100,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Дгийн цаашид эмчилгээ хийлгэх буюу нуруундаа хагалгаа хийлгэх, хохирогч Б.Л-ын  цагаан идээ хийж олох байсан орлого 6,108,714 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г-гийн нэхэмжлэлээс 347,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Л, Г.Д, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.