Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 031

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Дримлэйнд ХХК-аас, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан Дримлэйнд ХХК-ийн MV-014196 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, гянтболдын орд бүхий Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн Бапия нэртэй газрыг байгалийн цогцолборт газраас гаргах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахыг Дэлүүн сумын Хурлын даргад даалгах тухай шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Дримлэйнд ХХК нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Одоо захиргааны хэрэг үүсгэн уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа. Нэхэмжлэгч Дримлэйнд ХХК-ийн захирал миний хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг шүүхэд албан ёсоор мэдэгдэж байна. Миний бие цаашид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, татгалзлыг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй гэдгээ ойлгож байгаа. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Дримлэйнд ХХК нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Одоо захиргааны хэрэг үүсгэн уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Жанат нь уг компанийг төлөөлж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Итгэмжлэлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Дримлэйнд компанийн захиргааны зүгээс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд шүүхэд гаргасан нэхэмжпэлээсээ татгалзаж байгааг шүүхэд албан ёсоор мэдэгдэж байна. Миний бие цаашид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжпэл, гомдол гаргахгүй гэдгээ ойлгож байгаа. Иймд нэхэмжпэгчээс нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дримлэйнд ХХК нь Дримлэйнд ХХК-ийн MV-014196 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, гянтболдын орд бүхий Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн Бапия нэртэй газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаас буюу улсын тусгай хамгаалалтаас гаргах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахыг Дэлүүн сумын Хурлын даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Дримлэйнд ХХК-ийн MV-014196 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, гянтболдын орд бүхий Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн Бапия нэртэй газрыг байгалийн цогцолборт газраас гаргах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахыг Дэлүүн сумын Хурлын даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дримлэйнд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ