| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00379/И |
| Дугаар | 318/ШШ2025/00317 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2025/00317
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З овогт Г.Б холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Г овогтой Б 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 73731 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000656416 тоот зээлийг ХААН банк дахь 5800912308 тоот дансанд зээлдэгч Г.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: 2000656416 тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 180 хоног /зээлийн гэрээний 30 хоног хугацаа хэтэрсэн 150 хоног 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 99,000 төгрөг шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 99,000 төгрөг, нийт дүн 402,000 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 300,000 төгрөг, нийт хүү 99,000 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг,бүгд нийлээд 402,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Омни капитал ББСБ ХХК-аас хариуцагч Г.Б/РД:ОБ93051016-с зээлийн гэрээний үүрэгт 402,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 402,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капиталББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,710 төгрөгийн тал хувь болох 6,355 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Б-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,710 төгрөгийн тал хувь болох 6,355 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж Омни капитал ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР