Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 318/ШШ2025/00320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Ц.О,

1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын Ц.О нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Тайж овогт Цээсүрэнгийн Отгон мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О нь 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын Ц.О нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Тайж овогт Ц.О мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойжээ. Үүнд:

1.1. Миний бие нь 1975 онд төрсөн, 50 настай, ам бүл 3. 1984 Хяргас сумын дунд сургуульд элсэн орж 1991 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал маллаж одоог хүртэл Хяргас сумынхаа Бугат багт малчнаар ажиллаж амьдарч байна. Эхнэр Ц.Б нь тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж өгтөл малчинд олгох малын тооны лавлагаанд миний нэрийг 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудад Ц.О гэж буруу бичсэн байна. Иймд дээрх баримтуудад бичигдсэн миний нэр цахим үнэмлэхэд бичигдсэн  нэртэй тохирохгүй байгаа тул жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Намайг Отгон гэдгийг сайн мэдэх Ц.Д-г гэрчээр асууж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь миний аав бөгөөд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Ааю маань дунд сургууль төгсөөд илгээлтээр малчин болж өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа. 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын малын тооны лавлагаанд Ц.Обаяр нэрээр бичигдсэн тул зөрчил үүссэн. Аавын иргэний үнэмлэхийн нэр Ц.О боловч нутгийн ард иргэд О гэж дууддаг юм. өгтөл малчинд олгох малын тооны лавлагаанд миний нэрийг 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудад Ц.О гэж буруу бичсэн байна. Аавыг төрсний дараа бүртгүүлэхээр Хяргас сумын иргэний бүртгэлийн ажилтан дээр очиход О гэдэг нэрийг О гэж бичээд гэрчилгээ олгосон юм байна лээ. Аав маань эцэг эхээс 15-уулаа, О нэртэй хүн байхгүй. Иймд 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын Ц.О нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Т овогт Ц.О мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Уянгын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Ц.Оы төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Ц, Ц.Д, Ц.Н, Ц.Ч, Ц.Д, Ц., Ц.Ч, Ц.О, Ц.А, Ц.Б, Ц.Д, Ц.Т, Ц.О, Ц.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 71 дугаартай Ц._О малчинд олгох малын тооны лавлагаа, Ц.Д иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ц.Д-с гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч нь 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын Ц.О нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Т овогт Ц.О мөн болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д эрх олгосон ямар нэг баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Оы баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ

3. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгосон Ц.О 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын малын тооны лавлагаа авагджээ.

Цээсүрэнгийн Отгонбаяр нэртэй 2014 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны регистрын дугаар ..... буюу Ц.О-н регистрын дугаар бичигдсэн байх тул түүнийх мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс Ц.Дс мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Д ээжээсээ 15-лаа буюу Ц.О дүү маань 11 дэх хүүхэд байгаа юм. Манай аавыг Цээсүрэн, ээжийг маань Ничин гэдэг. Ц.Оы эхнэр нь Ц.Б энэ онд буюу 2025 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарах болж бичиг баримтаа бүрдүүлэхэд нэрний зөрчил гарсан гэсэн. Өөрөөр хэлбэл  овогтой О гэж малын А дансанд бичигдсэн. Үүнээс болоод дүүгийн маань эхнэр Ц.Б тэтгэвэрт гарч чадахгүй байна. Анх аав, ээж маань О-г төрөхөд О гэж нэр өгч байсан. Тэгээд төрсний гэрчилгээ авахаар Хяргас сумын иргэний бүртгэлийн ажилтан дээр очиход О гэдэг нэрийг О гэж бичээд гэрчилгээ олгож бүртгэсэн юмаа. Үүнээс хойш нутгийн ард иргэд бид бүгдээрээ аав ээжийн өгсөн нэр буюу О гэх нэрээр нэрлэдэг болсон юмаа. Ингэж дууддаг байсан учраас тухайн үеийн малын А данс хөтөлж байсан хүн нь О гэдэг нэрээр бүртгэсэн байх гэж мэдүүлжээ.

4. Ц.От 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Т овогт Ц.О мөн болох нь гэрч Ц.Д-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.О 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Т овогт Ц.О мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ц.О 1997, 1998, 1999, 2000, 2014 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Т овогт Ц.О мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР