Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00324

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00324

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, * дугаар баг, 5**-д-** тоотод оршин суух, Х овогт Жын Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б м механизмын засварын заводод 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл токарьчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хуучнаар Барилга машин механизмын засварын завод, шинэ нэршил нь Б компанид токарьчнаар ажилласан. Нийгмийн даатгалын газраас тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт байгууллагын тамгыг боловсон хүчний тамга орлож болохгүй гэж үзсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд намайг Б компанид 4 жил 4 сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тын Е газрын тусгай архивын лавлагаа, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б м механизмын засварын заводын даргын 2** дугаартай тушаалын хуулбар, гэрч Б.Э, Р.Ц нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тухай хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Ж.Н нь Б м механизмын засварын заводод 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Б компанид 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд токарьчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч Ж.Н ажиллаж байсан хугацааны ажлаас хөдөлмөрийн дэвтэрт байгууллагын тамгыг боловсон хүчний тамга орлож тамгалсан болох нь ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ж.Нын нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1982.08.25 Зөвлөлт холбоот улсын Бын тк мэргэжлийн сургуульд авч суралцуулав. Б, бын материал Үйлдвэрийн яамны сайдын 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3** тоот тушаалаар,

1984.06.23 Зөвлөлт холбоот улсад Барилгын техник мэргэжлийн сургууль төгссөн тул Б м Механизмын Засварын Заводод хуваарилав. Б, барилгын материал Үйлдвэрийн яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2** тоот тушаалаар,

1984.07.16 ЗХУ-д төгссөн ББМҮЯ-ны хуваар ирсэн тул машин боловсруулалтын хэсэгт токарьчнаар авч ажиллуулав. Б м Механизмын Засварын Заводын даргын 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1** дугаар тушаалаар,

1987.10.16 Ардын цэрэгт алба хаах болсон тул токарьчны ажлаас чөлөөлөв. Б м Механизмын Засварын Заводын даргын1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2** дугаар тушаалаар,

1987.10.16 Цэргийн жинхэнэ албанд татав. БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн н/4** тоот тушаалаар,

1989.10.15 Хугацаа дууссан учир бэлтгэлээр халав. 0230 дугаар ангийн захирагчийн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн б/1** тоот тушаалаар,

1989.11.13 Ардын цэргийн албаа хааж ирсэн тул механик хэсэгт токарьчнаар авч ажиллуулав. Б м Механизмын Засварын Заводын даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2** дугаар тушаалаар,

1991.01.17 Б м Механизмын Засварын Завод нь ШУҮ-ийн Б пүүс болсон тул тус пүүсийн харьяа Механик пүүсийн токарьчнаар ажиллуулав. ШУҮ-ийн Б пүүсийн захиргааны 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ** дүгээр тушаалаар,

1987.09.18 Шагнал олгох тухай, үйлдвэрийн ажилчдын 1987 оны 8-р сарын төлөвлөгөө биелэлтийн шагналын тодорхойлолтын 6-д Ж Н 4 зэрэг, 22 өдөр, 127 цаг, 104,8 хувийн төлөвлөгөөний биелэлт, 0,97 чанарын коэффициент 10 олгох шагнал хуваар, Б м Механизмын Засварын Заводын даргын 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2** дугаартай тушаал байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ж.Нын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Жын Ныг Б м механизмын засварын заводод 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл,

Б компанид 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд токарьчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ