| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00377/И |
| Дугаар | 318/ШШ2025/00335 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 318/ШШ2025/00335
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт С.П холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 332,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь С овог П-тай 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 13827 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000521165 тоот зээлийг Төрийн банк дахь 161000059541 тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 85,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000564358 тоот зээлийг Төрийн банк дахь 161000059541 тоот дансанд. Дээрх зээлүүдийг зээлдэгч С.П нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: 2000521165 тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 40,850 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 174,150 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 242 хоногийн хүү 88,947 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 32,094 төгрөгийг хасаж нийт хүү 56,853 төгрөг, нийт дүн 231,003 төгрөг. 2000564358 тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр дуус ч үндсэн зээлээс 8,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 76,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 222 хоногийн хүү 34,319 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 9,194 төгрөгийг хасаж нийт хүү 25,125 төгрөг, нийт дүн 101,625 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 250,650 төгрөг, нийт хүү 81,978 төгрөг, шимтгэл 0 төгрөг, бүгд нийлээд 332,628 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Пшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 332,628 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч С.П-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 332,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 332,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.П2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,629 төгрөгийн тал хувь болох 5,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,315 төгрөг, хариуцагч С.П-с 5,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 332,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч С.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,629 төгрөгийн тал хувь болох 5,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,315 төгрөг, хариуцагч С.П-с 5,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР