Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00336

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 771,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Д овогтой Б 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 68739 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000386304 тоот зээлийг Хаан банк дахь 5323089726 тоот дансанд, зээлдэгч Д.Б нь шилжүүлэн авсан. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй z000578262 тоот зээлийг Хаан банк дахь 5323089726 тоот дансанд зээлдэгч Д.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: z000386304 тоот зээл 2024 оны 10 дугаар сарын сарын 18-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 81,300 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 218,700 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 313 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 193 хоног 3 удаагийн сунгалтаар 90 хоног/-ийн хүү 167,959 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 26,794 төгрөгийг хасаж нийт хүү 111,165 төгрөг, нийт 329,865 төгрөг. z000578262 тоот зээл 2024 оны 10 дугаар сарын сарын 25-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 216 хоног /зээлийн гэрээний 30 хугацаа хэтэрсэн 186 хоног 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 136,346 төгрөг, шимтгэл 300,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 138,240 төгрөг, нийт 441,240 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 518,700 төгрөг, нийт хүү 249,405 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг. Бүгд нийлээд 771,105 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 771,105 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Б-н тайлбартаа танилцсан тул хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 771,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 383,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,056 төгрөгийн тал хувь болох 11,528 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,528 төгрөг, хариуцагч Д.Б-с 11,528 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 771,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,056 төгрөгийн тал хувь болох 11,528 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,528 төгрөг, хариуцагч Д.Б-с 11,528 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР