Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Буянжаргал, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* /цахим/

            Цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* /цахим/

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, цагаатгагдсан этгээд ******* нарт холбогдох 1818000990538 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

-Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба “” нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулсан,

-******* нь Дархан-Уул аймгийн “” ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын захирал ажилтай *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь *******ийг 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь *******ийг 2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд, "” нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн.

-******* нь *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас овогт , овогт нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, овогт ыг цагаатгаж,

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 10,800,000 Iарван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ гарын хугацаанд шүүгдэгч ******* сар бүр 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр, шүүгдэгч ******* сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр тус тус тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож,

Шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******. ******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар цаашид гаргах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “...шүүгдэгч ******* нь *******ыг ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж цахилгааны инженер албан тушаалд томилсон нь хэдийгээр өөртөө ашиг хонжоо олох зорилгоор агуулаагүй боловч бусдад давуу байдал олгосон гэх үндэслэл болно. ...*******ад уг тушаалын дагуу цалин олгож байгаа үйлдэл нь нэгэнт үүсгэсэн давуу байдлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа бөгөөд энэ нь уг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нэг үйлдэл мөн.” гэсэн атлаа “...******* нь тус байгууллагад ажиллаагүй атлаа цалин авсныг давуу байдал олж авсан гэж үзэх боловч “давуу байдал олж авсан" үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй байна. ...******* нь *******эд өөрийг нь ажилд авах, ажиллаагүй байхад цалин хөлс өгөх талаар санаачилга гаргаж, түүнд ямар нэгэн байдлаар урьдчилан амлалт өгч, түүнийг ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэх нь үндэслэлгүй байна. гэснээр *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийгөө цахилгаанчин мэргэжилгүй, тэр тусмаа тус байгууллагад огт ажиллаагүй байж 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан гэж цалин хөлс авч өөртөө давуу байдлыг бий болгож улсаас 3,352,709 төгрөгийн цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Гэтэл ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект биш боловч өөртөө давуу байдлыг бий болгож *******ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны үйлдлийн улмаас огт ажил хийгээгүй, хөдөлмөрлөөгүй атлаа төрөөс цалин хөлс гэж мөнгө авч байгаа үйл баримт нотлогдон тогтоогдсон байхад шүүхээс “...цалин хөлс өгөх талаар санаачилга гаргаж, түүнд ямар нэгэн байдлаар урьдчилан амлалт өгч, түүнийг ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Прокурорын яллах талын нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримт зэрэг нотлох баримтын хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч ******* нь санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой дүрэм журмыг илтэд зөрчиж, шинээр ажилд орсон хүн 3 сарын чөлөөтэй байхад цалин хөлсийг бүрэн олгосон, тус ажилчдын ажлын цагийн балансыг нэгдсэн байдлаар гаргасны дараагаар *******ын нэрийг нэмж гараар шивж оруулж, цалин хөлс бодож олгосон үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , санхүүгийн анхан шатны баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байхад түүнийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа биш гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.Шүүхээс *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг дурдаж ял хариуцлага оногдуулахдаа хууль буцаан хэрэглэж ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэм буруутайд тооцон ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8, 1.9-ийг журамлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар үйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд 2023/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Үүнд: Төсвийн тухай хуулийн 16.5.2 “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.3 “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасан.

Дээрх Төсвийн тухай хуульд зааснаар Дархан-Уул аймгийн дарга ажилтай ******* нь төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй этгээд байна.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн нягтлан бодогч ажилтай ******* нь Төсвийн шууд захирагч *******ийн иргэн , , нарт цалингийн сангаас хийсэн ажил, үйлчилгээтэй нь холбогдуулан хөлс өгч байгаа шийдвэрийг хянах, өөрчлөх эрх хэмжээ байхгүй, ******* нь хуульд зааснаар төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй бөгөөд цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй этгээд бөгөөд дээрх эрхийн хүрээнд уг шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн , , нараар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөрийг цалингийн сангаас гаргасныг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь , , нараар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөр нь тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал бөгөөд тус байгууллагын Төсвийн хөрөнгөөс гарах зардал мөн байсан юм.

Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй буюу хуульд заасан төсвөөс гадуур зардал гаргаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэх ойлголтыг тодорхойлж өгсөн. Дээрх ойлголтод үйлдэл, эс үйлдэхүй нь Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой гэтэл *******ийн дээрх үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл байгаагүй тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдсан, тухайн байгууллагаас гарах ёстой зардал байсан, мөн дээрх үйлдлийн улмаас бодиттой учирсан хохирол байгаагүй, уг байгууллагын үйл ажиллагааны зардлаас гарах зардал байсан учир үүнийг бодитой хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс ЭХЕА-н 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч ******* нь Дархан- аймгийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зохистой ашиглах, хяналт тавих чиг үүрэгтэй тул уг үүргээ үл биелүүлэх байдлаар шүүгдэгч *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж” дүгнээд “шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, хамжигчаар оролцсон байна” гэжээ.

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд эс үйлдэхүйн улмаас үйлдэгддэг гэмт хэрэг биш юм. ******* нь дээрх дурдсанчлан *******ийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэж байгаа аливаа шийдвэрийг хянах, цуцлах, үгүйсгэх эрхгүй бөгөөд түүнийг эмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгчийн *******ын үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, ******* нь эс үйлдэхүй гаргасан, эсхүл дэл хийсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгааг анхаарч үзэхийг хүсье.

Иймд дээрх үндэслэлээр *******ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны хийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолын *******т холбогдох зарим хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд гэм буруугийн асуудал болон ял хариуцлага халдаахад Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй. Эргэлзээгүй нөхцөл байдлыг төрүүлэхгүй байх ёстой. Зарим шүүгдэгч нарын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа ямар нотлох баримт, юуг үгүйсгэж яагаад цагаатгаж байгаа нь хангалттай биш. Тодорхой тусгаж өгөөгүй байдлаар гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хамтран оролцогч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос зүйлчлэн оруулсан. Энэ асуудлыг нь буруу тайлбарлан хэрэглэж хэргийн оролцогчийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Авлигын эсрэг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй шүүгдэгч нарын ярьж байгаагаар нийгмийн аюулын шинж байхгүй, хор уршиг учраагүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлэгт заасан гэмт хэрэг болгон нийгмийн аюулын шинж чанараараа тодорхой хор уршиг үр дагаврыг бий болгодог учраас Зөрчлийн хэргээс ялгаж Эрүүгийн хуулийн тусгайлан зүйл анги болгож гэмт хэрэг гэж заасан. Заавал хор уршгийг тоогоор нь гаргаж ирж байж хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ гэмт хэрэг маань хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Энэ гэмт хэргийн улмаас үүсэж байгаа хор уршиг нь өндөр хэн нэгний боломжийг хулгайлж, хэн нэгний боломжийг ашиглаж хууль бус үйлдэл хийсний улмаас бусдад давуу байдал олгож байгаа нь гэмт хэрэг гээд хуульд тусгайлан заасан. Үүнийг үгүйсгэж байгаа асуудлыг шүүх тогтвортой зааж өгөөгүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдээгүй, хор уршиг шаардаагүй, хэн нэгэнд хор уршиг учруулаагүй бол энэ үйлдлүүд маань санхүүгийн зөрчил зүгээр нэг актаар зөрчил гэж тогтоогдсон. Актаа зөрчиж хүсэж гүйцэтгээд ажил гүйцэтгээгүй хүний ажлын цагийг бодож хууль зөрчиж санхүүгийн актыг зөрчиж санаатай үйлдлийг хийсэн үйлдэл нь цаанаа бусдад давуу байдал олгох, албан тушаалаа урвуулж байгаа үйлдэл мөн юм гэж үзэж улсын яллагчийн зүгээс удаа дараа энэ байр сууриа илэрхийлж байгаа учраас эсэргүүцлээ дэмжиж, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн *******т холбогдох гэм буруутайд тооцсон үйлдэлд гомдол гаргасан. Гомдлын гол агуулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашиглахад хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь нэгдүгээрт Төсвийн тухай хуулийн холбогдох заалтаар ерөнхийлөн захирагч ******* байгаа. *******ийн эрх хэмжээний хүрээнд гаргаж байгаа шийдвэр буюу цалингийн сангаас олгож байгаа цалин хөлс олгох шийдвэрийг *******ын хувьд хязгаарлах, өөрчлөх, цуцлах боломжгүй. Өөрөөр хэлбэл *******ийн өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа. Иймд *******ыг оролцоогүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт *******т олгож байгаа мөнгө нь хийж гүйцэтгэж байгаа ажил үүргийн дагуу олгож байгаа мөнгө байсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын төсвөөс гаргах ёстой зардал байсан гэж үзэж байгаа. Тийм учраас Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар яригдаж байгаа. *******ийн үйлдлийн хувьд нийгэмд аюултай үйлдэл байхгүй. Яагаад гэвэл тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдсан. Тухайн байгууллагын төсвөөс гарах ёстой хөрөнгө мөнгө байсан учраас үүнийг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэх боломжгүй. Шүүх дүгнэхдээ *******ыг эс үйлдэхүйн улмаас хийх ёстой үйлдлээ биелүүлээгүй хамтран оролцсон гэж үзсэн. Яагаад гэвэл Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь идэвхтэй үйлдлээр илэрдэг гэмт хэрэг. Ийм учраас *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Миний үйлчлүүлэгч Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давуу байдлыг олгосон субъект биш. Давуу байдлыг олж авсан биш. Хамжигчаар оролцсон гэж буруутгаж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч ******* *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амласан зүйл байгүй. Улсын яллагч өөртөө давуу байдал олгосон гэж эсэргүүцэлдээ дурдаж байна. Энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа юм уу. Миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

******* нарын хэрэг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хурлаар удаа дараа орж хууль зүйн дүгнэлт хийж байсан учраас өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн тайлбар, эсэргүүцэж хэлэх зүйл байхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээ хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 Прокуророос:

1. Яллагдагч  ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар  тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст оруулан 3352709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03  дугаар сарын 28-ыг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн залуучууд хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цалингийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

2. Яллагдагч ******* нь Дархан-Уул аймгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын захирал ажилтай *******ийг 2017 оны 02 сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар  тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст оруулан 3352709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг,

Шүүгдэгч ******* нь *******ийг 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ыг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Мөн шүүгдэгч *******ийг 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр131 дугаартай тушаал гаргаж , нарыг Дархан-Уул аймгийн залуучууд хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цалингийн баланст нэмж оруулан нийт 1191944 төгрөгийн цалин олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн,

3. Яллагдагч ******* нь  шүүгдэгч *******ийг 2017 оны 02 сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар  тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст оруулан 3352709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******, ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ийг “бусдад давуу байдал олгосон”, мөн “төсвийн шууд захирагчийн хувьд , нарт ажил үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор , , нарыг ажилд томилсон гэх дүр үзүүлсэн тушаал гарган байгууллагын цалингийн зардлаас ажил үйлчилгээний хөлсийг төлсөн нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Шүүгдэгч *******ыг “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих чиг үүргээ үл биелүүлэх байдлаар шүүгдэгч *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч *******, шүүгдэгч М. нар нь шүүгдэгч *******ийн “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон нь тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж тус тус шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа шүүгдэгч тус бүрийн эрх зүйн байдал, гүйцэтгэсэн үйлдэл, оролцоо, гэмт санааны агуулга, чиглэл, албан үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн ялгаа зааг, хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, үйл баримт байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтын эх сурвалж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлтийн хүрээнд  харилцан эсрэг тэсрэг нотлох баримтуудын аль нь баталсан эсхүл үгүйсгэсэн няцаасан үндэслэл, эх сурвалж болохыг дүгнээгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэнийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл цагаатгагдсан этгээд болон шүүгдэгч тус бүрд хамаарах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд хамаарах яллах болон цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг үгүйсгэж эсхүл няцаах байдлаар харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрээр хангалттай үндэслэлээр дүгнэсэн байх ёстой.

Ингэснээр хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарласны эцэст гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл гэм буруугүй бол цагаатгаснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлтийг анхаараагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

            Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж тогтоодог боловч энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй тохиолдол нь нь шинээр мөрдөгдөж байсан эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зэрэг нөхцөлийг бий болгосон үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

            Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан байдаг

            Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэрэг нь давж заалдах шатны шүүхээр хянагдсан ба тухай бүрд гарсан магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.  Мөн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо...прокуророос шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нотлох баримт, үйл баримтыг няцааж, үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг бичээгүй” гэх талаар удаа дараа ойлгомжтой, тодорхой дүгнэсэн байтал  /5хх-61-71, 6хх-56-65, 7хх-239-249 / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх ...биелүүлнэ” гэснийг зөрчиж байгааг анхааруулах нь зүйтэй.

            Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

            Энэхүү зохицуулалтаас үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

            Иймд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

            2. Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                 ШҮҮГЧИД                                                      Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                  З.ТӨМӨРХҮҮ