Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Х овогт Ш.Б-н,

Э.Г ….. оны …. дугаар сарын …..-ны өдрөөс …..оны …. дүгээр сарын …-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Э. хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие 2013 оны 10 дугаар сарын 07-нд Э овогтой Г Увс аймагт гэр бүл болж бидний дундаас ........ оны .......... дугаар сарын ............-нд Б.Х охин маань мэндэлсэн юм. Тухайн үед хуримаа хийж гэрлэлтээ хууль ёсоор батлуулах гэхэд миний нөхөр Э. нь хотын харьяалалтай байсан учраас гэрлэлтээ батлуулж амжаагүй билээ. Охин минь 2020 оны намар нэгдүгээр ангид ордог жил нөхөр бид 2 амьдралын эрхээр 2 тийш болсон. Гэрлэлтээ батлуулж амжаагүй байхад нөхөр Э.Г нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Иймд Э.Г хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э овогтой Г гэр бүл болж, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Х нь төрсөн. Тухайн үед хуримаа хийж гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй юм байна лээ. Охин нь 2020 оны намар нэгдүгээр ангид ордог жил Ш.Б, Э.Г нар тусдаа амьдарч эхэлсэн. Э.Г нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Иймд Ш.Б-г 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Э.Г-тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай тодорхойлолт, Б.Х эрүүл бойжиж байгаа гэх эмч Д.Бн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Б.Х-н төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 160 дугаартай тодорхойлолт, 2019 оны 11 дүгээр сард авахуулсан гэх фото зураг, Г.Г нас барсны гэрчилгээний хуулбар, Т.Д, Ш.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Т.Д, Ш.О нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч Ш.Б нь Э.Г 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ш.Батмонголын, Э.Гантөгстэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэдийгээр Э., Ш.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч байсан болох нь гэрч Т.Дн Ш., Э.Г хоёр 2013 онд гэр бүл болсон. Ш.Б, Э.Г хоёрын хамтын амьдаралын явцад 2014 охин Б.Х мэндэлсэн. Ш.Б, Э.Г хоёр Увс аймгийн Улаангом суманд амьдарч байгаад 2024 онд Э. нь золгүй байдлаар нас барсан. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд гэрлэлт бүртгүүлэх талаар төдийлөн сайн мэдэхгүй, бүртгүүлэх боломж ч гараагүй байсан байх, Ш.О-н Ш.Б, Э.Г хоёр 2013 онд гэр бүл болсон. Тэр хоёрын хамтын амьдаралын явцад 2014 охин Б.Х мэндэлсэн. Ш.Б, Э.Г хоёр 2019 оны 10 дугаар сарын 19-нд хурим найраа хийж би хуриманд нь очиж байсан юм. Тэд Увс аймгийн Улаангом суманд амьдарч байгаад 2024 онд буюу сонгууль болохоос өмнө Э. нь зүрх нь гэнэт зогсож нас барсан. Ш.Б, Э.Г хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд Э.Г нь хотод ноолуурын үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд гэрлэлт бүртгүүлэх талаар төдийлөн сайн мэдэхгүй, бүртгүүлэх боломж ч гараагүй байсан байх гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогджээ.

Мөн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 160 дугаартай Улаангом сумын 10-р багт Ш-н Б нь охин Б.Х-н хамт 1827 тоотод оршин суудаг болно. Ш.Б нь 2013 оноос 2020 он хүртэл Э.Г хамт амьдарсан болно гэх тодорхойлолтыг ирүүлжээ.

Э.Г нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь ИБД:111613572034 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

4. Хэрэгт авагдсан гэрч Т.Д, Ш.О нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар Ш.Б нь Э.Г 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Т овогт Э.Г, Х овогт Ш.Б нарыг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т овогт Э.Г, Х овогт Ш._Б нарыг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР