| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00408/И |
| Дугаар | 318/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00348
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Б овогт С.П-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,312,140.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.С нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 1101121821 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу: 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ард аппликейш-д хүсэлт илгээн 3,960,000 төгрөгийг сарын 3.33%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай Урт хугацаат зээл авсан. Ард аппликейш-д зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 08 сарын 24-ны өдрийн хуваарьт төлбөр болох 755,480.54 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. П.Снь Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 8 дугаар зүйл 8.2.1. заасныг үндэслэн үндсэн зээл 3,960,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,289,140.45 төгрөг буюу нийт 5,312,140.44 төгрөг төлж барагдуулах ёстой байна. Иймд П.С-с 5,312,140.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь “2024.06.30-ны өдөр Ард Аппликейшнд хүсэлт илгээн 3,960,000.00 төгрөгийг сарын 3.33 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай урт хугацаат зээлийг авсан. Ард Аппликейшнд хээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024.08.24-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 755,480.54 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. С.Пнь тээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Зээлдэгчид манайхаас удаа дараа зээлийн эргэн төлөлтийг төлөхийг мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн нийт үндсэн зээл 3,960,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,352,340,44 төгрөг буюу нийт 5,312,340.44 төгрөг төлж барагдуулах ёстой байна. Иймд С.П5,312,340.44 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ард кредит ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,312,340.44 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 5 сарын хугацаатай буюу сар бүрийн 25-ны өдөр 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1,062,428 төгрөгийн төлөлт хийж төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь хариуцагчийн зээл болох 5,312,140.40 төгрөгийн дүнтэй зээлийг 5 сарын хугацаатай буюу 2025 оны 6 сарын 25-ны өдрөөс төлөх тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК нь хариуцагч С.Пд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,312,140.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ард Кредит ББСБ ХК-иас Пагма овогтой Сосорт холбогдуулан 5,312,140.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1087 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХК нь хариуцагч С.П нэрийг буруу буюу П.С гэж ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэрийг залруулж С.П болгон ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,312,140.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.П 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1,062,428 төгрөгийн төлөлт хийж, 5 сар хувааж төлж барагдуулахаар барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,944 төгрөгийн тал хувь болох 49,972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 49,972 төгрөг, хариуцагч С.П-с 49,972 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 5,312,140.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч С.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,944 төгрөгийн тал хувь болох 49,972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 49,972 төгрөг, хариуцагч С.П-с 49,972 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР