Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2025/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д овогт Э.Цэнд-О-н,

Э.Б-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц нь Э.Бн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Э.Б нь  онд төрсөн,  настай. Э.Б 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлээд 1994 он хүртэл тасралтгүй нормчин, рамчнаар ажилласан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хувьчлагдаж, Шинэс ББХК болж үлйл ажиллагаагаа явуулсан. Одоо Э.Б нь тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд тухайн үеийн ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Э.Бн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, мөн үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, Шинэс ББХК-ийн зүсмэлийн цехэд 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Э.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын байцаагч М. 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Э.Бын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргйн батлахын хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Э.Б Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1985 оны 8-12, 1986 оны 1-6, 8-12, 1987 оны 1-11, 1988 оны 1-7, 9-12, 1989 оны 1-8, 10, 1990 оны 1-4, 6, 8-12, 1991 оны 1-12, 1992 оны 1, 3-12, 1993 оны 5-6, 1994 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Э.Т-н иргэний үнэмлэхийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.М иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 309 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Э.Т, Б.М нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Бын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, мөн үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, Шинэс ББХК-ийн зүсмэлийн цехэд 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Э.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Б нь хөдөлмөрийн дэвтэртэй боловч ажилд томилогдснон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Э.Б 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 09-ний хооронд цэргийн алба хаасан болох нь цэргийн батлахын хуулбараар тогтоогдож байна.

3. Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрэээс 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1. 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Зүсмэлийн цехэд нормчноор авч ажиллуулав. 2. 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ардын цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөв. 3. 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Цэргийн албанаас халагдаж ирсэн тул зүсмэлийн цехэд рамын нормчноор авч ажиллуулав. 4. 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн ХК-ийн 33 тоот тогтоолоор Шинэс ББХК болон зохион байгуулагдсан тул компанийн зүсмэлийн цехийн рамчнаар шилжүүлэн томилов. 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 14 жил, 7 сар ажилласнаар тооцов хэмээн бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.

Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Б Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1985 оны 8-12, 1986 оны 1-6, 8-12, 1987 оны 1-11, 1988 оны 1-7, 9-12, 1989 оны 1-8, 10, 1990 оны 1-4, 6, 8-12, 1991 оны 1-12, 1992 оны 1, 3-12, 1993 оны 5-6, 1994 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

3.1. Шүүхээс гэрч Э., Б.М нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Э.Т Миний бие 1984-1993 онуудад Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж байсан. Манайх аав ээжээсээ 5-лаа бөгөөд Э.Б ах маань дээрээсээ 4 дэх нь юмаа. Э.Б 1980 онд тус сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд рамчнаар ажилд орсон. Улмаар 1982-1985 оны хооронд цэргийн алба хааж ирсэн. Цэргээс ирээд үргэлжлүүлээд рамчнаар тасралтгүй 1994 оныг дуустал ажилласан билээ. Миний мэдэхээр Э.Б ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн аварга ажилтан болж байсан бөгөөд өөрт нь нотлох баримт гэх зүйл байхгүй. Тухайн үед Цагаанхайрхан Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн дарга н.Ш, н.Г, н.Б гэх хүмүүс байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Б.М Э.Б 1980 онд Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн үйлдвэрийн зүсмэлийн цехэд рамчнаар ажилд орсон. Улмаар 1982-1985 оны хооронд цэргийн алба хааж ирсэн. Цэргээс ирээд үргэлжлүүлээд рамчнаар тасралтгүй 1995 он хүртэл ажилласан билээ. Бид нэг нутгийн хүмүүс учраас бие биенээ сайн мэднэ. Миний мэдэхээр надтай хамт 1980-1995 он хүртэл ажилласан нь үнэн юмаа. Тухайн үед Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн дарга Л.Ш, н.Г, С.Б, н.Ц гэх хүмүүс байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр болон Шинэс ББХК-нд тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 309 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Э.Б нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, Шинэс ББХК-ийн зүсмэлийн цехэд 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрэээс 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Э_.Б Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1985 оны 8-12, 1986 оны 1-6, 8-12, 1987 оны 1-11, 1988 оны 1-7, 9-12, 1989 оны 1-8, 10, 1990 оны 1-4, 6, 8-12, 1991 оны 1-12, 1992 оны 1, 3-12, 1993 оны 5-6, 1994 оны 6, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Э.Т, Б. нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.Бын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, Шинэс ББХК-ийн зүсмэлийн цехэд 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Э.Б- Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нормчноор, Шинэс ББХК-ийн зүсмэлийн цехэд 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.БОЛОР