| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00444/И |
| Дугаар | 318/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 318/ШШ2025/00358
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн,
Хариуцагч: Б овогт Б.М-д холбогдох,
Бусдын эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн, 19,580,026 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.А, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь Увс аймгийн Улаангом суманд ЭМ ЭН АР ЭН ХХК-ны гүйцэтгэх захирлаар барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.А нь Б.М гэгч залуугаар дамжуулан Б. танилцсан. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.М ЭМ ЭН АР ЭН компанийн эд хөрөнгө болох барилгын ажилд хэрэглэдэг шат түүний 42 ширхэг хөл, шатны тушаа 42 ширхэг, тавцан 23 ширхэг, холбоос 84 ширхэг зэргийг хэрэглэж байгаад өгье гээд авснаа өгөөгүй юм. Мөн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өндөрхангай сумаас Б.М нь 500л түлш болон цохилтой өрөм, багаж хэрэгсэл ачсан түүний компанийн нэр дээрх Ниссан атлас маркийн ...... УВХ улсын дугаартай манай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Б. эд хөрөнгөө Б.М тул цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч 1 жилийн хугацаанд шалгаж тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээгүй юм. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А нь Б.М-д холбогдох хэргийг иргэний хуулиар зохицуулагдах харилцаа гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Иймд Б.М-с Б.А нь ЭМ ЭН АР ЭН ХХК компанийн нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн хөрөнгөө түүнээс чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А бид хоёр хамтран ажиллахаар тохиролцоод Увс аймгийн Өндөрхангай суманд хамтран ажил хийхээр болж, хийсэн ажлаасаа ашгаа тэнцүү буюу тавь тавин хувиар хуваан авах тохиролцсон. Ажлаа хийж дуусаад ашгаа хуваах болоход Б.А гэгч нь намайг өөрийн дүүтэйгээ нийлж зодсон бөгөөд надаас зээлсэн мөнгө болон хамтран ажиллах гэрээгээр тохирсон тухайн ажлаас авах ёстой ашгийг маань өгөхгүй байсан тул барьцаа болгож Б.Аын машиныг авсан болно. Миний мөнгийг өгсөн тохиолдол машиныг өгөхөд бэлэн байгаа. Харин Б.Аын нэхээд байгаа шат, шатны хөл, шатны тушаа, тавцан, холбоос зэрэг зүйлсийг аваагүй надад тийм зүйл байхгүй болно. Өмнө нь энэ хэргийг шүүхээр шийдвэрлэж байхад Б.Атай өөрийн биеэр уулзаж энэ асуудлын учрыг олох гэхээр огт уулздаггүй бөгөөд зугтаагаад байдаг байсан. Тэгсэн атлаа хамаг тоног төхөөрөмж, багаж авсан мэтээр худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Эм Эн Ар Эн ХХК-ийн захирал Б.Атай амаар ярилцан тохирч Эм Эн Ар Эн" ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээнүүдийн дагуу баруун голын зам засварын ажил, Цагааннуур багийн харгана толгойн худаг засварлах ажил, сумын төвийг тохижуулах ажил, дунд голын зам засварын зэрэг ажлуудыг хамтран хийж гүйцэтгэхээр болсон. Ажлаа хийхдээ хийж дуусаад ажлын хөлсөө 50:50-р тэнцүү хуваан авах талаар тохиролцсон. Гэтэл Эм Эн Ар Эн" ХХК-ийн захирал Б.А нь хамтран ажиллах гэрээний дагуу тохирсон тохиролцооны дагуу ажлаа бүрэн хийж дуусгаад Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч тус сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийнхээ дагуу ажлын хөлсөө бүрэн авсан атлаа хамтран ажиллах гэрээний дагуу тал хувь буюу 50% хөлсөө надад одоо болтол олгоогүй болно.Мөн тус ажлыг эхлэхдээ ажлын бэлтгэлд надаас 2.512.800 төгрөг зарцуулсан бөгөөд хөлсөө аваад тус мөнгийг надад буцаан олгохоор тохирсон ч өгөөгүй. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу Эм Эн Ар Эн ХХК-иас 17.067.226 төгрөгийн ногдол ашиг, ажлын бэлтгэлд зориулан зарцуулсан 2.512.800 төгрөг нийт 19.580.026 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-ийн захирал Б.А, хариуцагч Б.М нарын хооронд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ЭМ ЭН АР ЭН ХХК-ийн захирал Б.А миний бие тус шүүхэд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Маас 17 шиорэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг авахаар, хариуцагч Б.Мд 9203 УВА улсын дугаартай Ниссан атлас машины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Хариуцагч Б.М миний бие Б.Ат 17 ширхэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг өгөхөөр, Ниссан атлас маркийн ачааны машиныг шилжүүлж авахаар мөн 1 тн усны савыг авахаар тохиролцов. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.М нар гарын үсгээ зуржээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан бусдын эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч Б.М 19,580,026 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-ийн захирал Б.А, хариуцагч Б.М нар нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК нь хариуцагч Б.Маас 17 шиорэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг авахаар, хариуцагч Б.Мд......... УВА улсын дугаартай Ниссан атлас машины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр, хариуцагч Б.М нь ЭМ ЭН АР ЭН ХХК-ийн захирал Б.Ат 17 ширхэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг өгөхөөр, ЭМ ЭН АР ЭН ХХК-иас ниссан атлас маркийн ачааны машиныг шилжүүлж авахаар мөн 1 тн усны савыг авахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-нд олгож, хариуцагч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-иас 127,925 төгрөг гаргуулан хариуцагч Б.Мд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-ийн захирал Б.А, харицуцагч Б.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК нь хариуцагч Б.Маас 17 шиорэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг авахаар, хариуцагч Б.Мд ......... УВА улсын дугаартай Ниссан атлас машины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр, хариуцагч Б.М нь ЭМ ЭН АР ЭН ХХК-ийн захирал Б.Ат 17 ширхэг шат, 17 ширхэг тавцан, 2 ширхэг сав, 5,000,000 төгрөг өгөхөөр, ЭМ ЭН АР ЭН ХХК-иас ниссан атлас маркийн ачааны машиныг шилжүүлж авахаар мөн 1 тн усны савыг авахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-нд олгож, хариуцагч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эм Эн Ар Эн ХХК-иас 127,925 төгрөг гаргуулан хариуцагч Б.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч, гурвдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР