| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00487/И |
| Дугаар | 317/ШШ2025/00626 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00626
2025 05 07 317/ШШ2025/00626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, 24 дүгээр хороо, Ар согоот 1 дүгээр гудамж, 149 тоотод оршин суух, регистрийн дугаар НФ49101107, Д.О овогт И.Л,
Охин Н.О 000 өдөр, Н.О 000 өдөрнас барсныг тус тус зарлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.Л нь “Охин Н.О 000 өдөр, Н.О 000 өдөрнас барсныг тус тус зарлуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. “Миний бие И.Л нь 1949 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Улмаар Б.Н-тай 0 онд танилцан, гэр бүл болж, гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ууган охин Н.О, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр удаах охин Н.О, 0 оны 0 дугаар сарын 06-ны өдөр Н.О, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүү Н.Д, 0 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр Н.Т, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Н.О нар тус тус төрсөн. Ингээд бидний дундаас 7 хүүхэд төрсөн боловч охин Н.О 000 өдөр шарын комоор, Н.О 000 өдөрцахилгаан менингитээр тус тус нас барсан. Охидууд минь тухайн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд нас барцгаасан боловч тухайн эмнэлгийн архиваас нас барсан тухай бүртгэл болон өвчний түүхийн мэдээлэл олдоогүй. Мөн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төв архиваас олдсонгүй. Тухайн үед хүүхдүүдийн нас барсны гэрчилгээг өгөөгүй. Архиваас асуухаар сүүлийн 20 жилээс өмнөх материалыг устгасан гэж хэлсэн. Миний бие БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 0 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар зарлигаар Алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнуулсан. Ингээд миний бие
түүний дараа 0 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.Т төрүүлж, Алдарт эхийн 1 дүгээр одонгийн болзлыг хангасан. Гэтэл Н.О, Н.О нарын нас барсны бүртгэл олдохгүй байгаа учраас шүүхээр тэдний нас барсныг тогтоолгох шаардлага үүссэн. Н.О 0 оны 9 дугаар сарын 02-ны өдөр, Н.О 000 өдөрнас барсныг тус тус зарлаж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Б.Начин, И.Л нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Н-н нас барсны бүртгэлийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 00 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, хүү Н.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү Н.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, охин Н.О иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү Н.д иргэний үнэмлэхийн хуулбар, охин Н.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, И.л иргэний үнэмлэхийн хуулбар, З.ц иргэний үнэмлэхийн хуулбар, охин Н.Оын төрсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.т төрсний бүртгэлийн лавлагаа, охин Н.Огийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.д төрсний гэрчилгээний хуулбар, хүү Н.т төрсний гэрчилгээний хуулбар, охин Н.о төрсний гэрчилгээний хуулбар, охин Н.Оийн төрсний гэрчилгээний хуулбар, Монгол Улсын хүний гавъяат эмч П.б нэрэмжит Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай албан бичиг, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн 0 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний төв архивын газрын 00 оны 00 дугаар сарын 31-ний өдрийн 00 тоот архивын магадалгааны хуулбар, И.Лгийн алдарт эхийн 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар, 1981 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Хүний их эмчийн салбарын бага эмч Д.Ч ажил байдлын тодорхойлолтын хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Ч шүүхэд гаргасан тодорхойлолт, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэн З.Ц шүүхэд гаргасан тодорхойлолт зэргийг ирүүлжээ.
3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 00 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 00 тоот албан бичиг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн З.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 00 тоот албан бичиг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар зарлигийн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Сумъяагийн шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0206 дугаартай И.Лас Д.Н олгосон итгэмжлэл, 00 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай архивын лавлагаа, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Ч шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч И.Л нь нөхөр Б.Н- оны 1 дүгээр сарын 0-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0 оны 5 дугаар сарын 02-ны өдөр охин Н.О, 0 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин о, 0 оны 8 дугаар сарын 0-ны өдөр охин о, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү д, 0 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр хүү т, 0 оны 2 дугаар сарын 0-ний өдөр охин о, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүү н т нарыг төрсөн нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Ингээд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн .. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар зарлигаар нэхэмжлэгч И.Л нь “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнагджээ. /хэргийн 57-67 дугаар тал/
Гэвч . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн охин о, __ оны . дугаар сарын .-ний өдөр төрсөн охин о нарын төрсний бүртгэл улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй боловч тэдний нас барсан тухай бүртгэл хийгдээгүй болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн оны . дүгээр сарын .-ний өдрийн . дугаар лавлагаагаар тогтоогдов.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон З.Цэдэнсодномын шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Би И.Л, Б.н нартай Төв аймгийн Эрдэнэсант сумын Тэжээлийн аж ахуйн ажилчдын байранд нэг байрны нэг орцонд амьдарч байсан. Би Трактор комбайны жолоочоор Б.Н-тайхамт жолооч хийдэг байсан учир тэдний гэр бүлтэй ойр дотны харилцаатай байсан юм. Тухайн үед Б.Начин, И.Л нарын хүүхдүүд өнгөрөхөд нь би талийгаач хүүхдүүдийнх нь ажил явдалд нь хамт явж байсан. Нас барсан онуудыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг хүүхэд нь 3 нас хүрсэн санагдаж байна. Нөгөө хүүхэд нь 3 наснаас арай бага байсан гэдгийг л санаж байна. Нэг хүүхэд нь менингит өвчний улмаас талийгаач болсон. Харин нөгөө талийгаач болсон хүүхдийг нь яг ямар өвчний улмаас нас барсан гэдгийг санахгүй байна” гэж, гэрч Б.С шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Талийгаач Н.О нь . онд төрөөд . онд нас барсан. Яг сарыг нь сайн хэлж мэдэхгүй, санахгүй байна. Ямар ч байсан нэг ой, хэдэн сартай байсныг л санаж байна. Талийгаач Н.О нь . онд төрөөд . онд цахилгаан менингит өвчнөөр нас барсан санагдаж байна. Тухайн үед энэ өвчин их дэлгэрч, тархаж байсан. Би И.Л болон Б.н нартай нэг газарт ажилладаг байсан юм. Талийгаач охин Н.Ог яг ямар өвчний улмаас нас барсныг сайн хэлж мэдэхгүй байна. Харин талийгаач Н.О нь цахилгаан менингит өвчнөөс болж нас барсан гэдгийг санаж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Түүнчлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн . оны . дугаар сарын .-ний өдрийн 59 дүгээр тодорхойлолтод “Тус байгууллагад Н.О . онд төрсөн, . онд нас барсан, Н.О . онд төрсөн, . онд нас барсан тухай бүртгэл болон өвчний түүхийн мэдээлэл байхгүй болно” гэж, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн . оны 2 дугаар сарын .-ний өдрийн . дугаар тодорхойлолтод “о, о нарын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ болон бусад нотлох баримт тус төвийн архивын баримтаас олдоогүй болно” гэж тус тус дурджээ.
Төв аймгийн Төрийн архивын тасгийн . оны . дүгээр сарын .-ны өдрийн . дугаар лавлагаанд “Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйн даргын тушаалын баримтаас иргэн И.л . оны хооронд жирэмсний болон тэтгэмжтэй чөлөө авсан тухай баримт гараагүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх баримтаар охин Н.О болон Н.О нарын төрсний бүртгэлийн мэдээлэл байх боловч тэдний нас барсныг нотлох баримт аль ч байгууллагын архивт хадгалагдаагүй, тийм баримт гарч ирэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь тухайн үедээ хүүхдүүдийн нас барсныг төрийн байгууллагад бүртгүүлэх ёстой болохоо мэдээгүй өнгөрөөсөн байна.
Нэхэмжлэгч И.Л нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор шагнана” гэж тус тус заасанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар .. оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн охин о нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 000 өдөр, . оны . дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин о нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 000 өдөртус тус өвчний улмаас нас барсныг тогтоож шийдвэрлэлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн охин л нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 000 өдөр, . оны . дугаар сарын .-ний өдөр төрсөн охин л нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 000 өдөртус тус өвчний улмаас нас барсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И.л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА