Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00541

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00541

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч:  Г*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Эхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,383,672.53 (арван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00497/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*** овогтой Э** нь Г*** банктай цахимаар ЗГ-*** тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр *** тоот зээлийн данс үүсгэн 1,000,000.00 (нэг сая төгрөг) -н зээлийг жилийн 18 (арван найм ) хувийн хүүтэй, 10 (арав ) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч 2024 оны 05 сарын 05-ны өдөр 1050,000.00 (нэг сая тавин мянган төгрөг) -н зээлийг жилийн 18 (арван найм ) хувийн хүүтэй, 30 (гуч ) сарын хугацаатай, 2024 оны 05 сарын 04-ний өдөр 5,000,000.00 (таван сая төгрөг)-н зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч ) сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 5000,000.00 (таван сая төгрөг)–н зээлийг жилийн   18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч ) сарын хугацаатай, 2024 оны 4 сарын 27-ны өдөр 250,000.00 (хоёр зуун тавин мянган төгрөг)-н зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 5 (тав) сарын хугацаатай авч нэмэгдүүлж, нийт 12,300,000.00 (арван хоёр сая гурван зуун мянган төгрөг)-н зээл авсан. Б*** овогтой Э*** нь ЗГ-**** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын                 28-ны өдрийн байдлаар 88 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,383,672.53 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Б*** овогтой Э**-с Г*** банктай байгуулсан ЗГ-***тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,383,672.53 (арван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж Г*** банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э*** миний бие Г*** банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд Б.Э*** би Г*** банк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 9,825,473.83 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт  551,381.96 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 6,816.74 төгрөг, нийт 10,383,672.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компани нь хариуцагч Б.Э***аас зээлийн гэрээний үүрэгт нийт 10,383,672.53 (арван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин гурван мөнгө)  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,383,672.53 (арван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин гурван мөнгө)   төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  181,089 (нэг зуун наян нэгэн мянга наян ес) төгрөгөөс 90,544.50 (ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90,544.50 (ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э***аас 181,089 (нэг зуун наян нэгэн мянга наян ес)  төгрөгийн тал хувь болох  90,544.50 (ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,                     123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч                 Б.Э***аас зээлийн гэрээний үүрэгт нийт  10,383,672.53 (арван сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Б.Э*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,089 (нэг зуун наян нэгэн мянга наян ес) төгрөгөөс 90,544.50 ( ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90,544.50 (ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э***аас 181,089 (нэг зуун наян нэгэн мянга наян естөгрөгийн тал хувь болох  90,544.50 (ерэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА