Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00534

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00534

Хөвсгөл аймаг

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч:  Н***банк бус санхүүгийн байгууллага  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т***холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,999,003.14 (хоёр сая есөн зуун ерэн есөн мянга гурван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00473/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н***банк бус санхүүгийн байгууллага  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Г.Т***2022 оны 05 дугаар сарын 05ы өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй авсан.Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 126,422.54 төгрөг, зээлийн хүүнд 340,353.30 төгрөг, нийт 500,000 төгрөгийг төлсөн. Г.Т***нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот зээлийн гэрээний үүрэгт 2,988,003.14 төгрөг, нотариатын 11,000 төгрөг, нийт 2,999,003.14 төгрөгийг Г. Т***гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т***шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Т***миний бие  Н***ББСБ ХХК–аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 1,573,477.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,189,650.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,875.01 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,999,003.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н***банк бус санхүүгийн байгууллага  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Т***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,999,003.14 (хоёр сая есөн зуун ерэн есөн мянга гурван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т***нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,999,003.14 (хоёр сая есөн зуун ерэн есөн мянга гурван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,934.05 (жаран хоёр мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгөөс 31,467.03 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 31,467.02 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө)  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Т***-аас 62,934.05 (жаран хоёр мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийн тал хувь болох 31,467.03 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тодмагнайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,999,003.14 (хоёр сая есөн зуун ерэн есөн мянга гурван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Т***нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгч Н***банк бус санхүүгийн байгууллага  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,934.05 (жаран хоёр мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгөөс 31,467.03 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 31,467.02 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө)  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Т***-аас 62,934.05 (жаран хоёр мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийн тал хувь болох 31,467.03 (гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА