| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00454/И |
| Дугаар | 320/ШШ2025/00533 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/00533
| 2025 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/00533 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.А***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,365,211.01 (нэг сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун арван нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00454/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.А*** нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Х-БЗГ/*** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 949,000 (есөн зуун дөчин есөн мянга ) төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Р.А*** нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 781 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Р.А***ээс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн үндсэн төлбөр 749,678.08 ( долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун далан найман төгрөг найман мөнгө төгрөг, үндсэн хүү 551,491.68 (таван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,041.25 ( жаран дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг хорин таван мөнгө) нийт 1,365,211.01 (нэг сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун арван нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.А*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.А*** би Х*** ХХК-аас 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 949,000 төгрөгийн үнэтэй Самсунг А52 маркийн гар утсыг 24 сарын хугацаатай, сарын 2.55 хувийн хүүтэй зээлж авсан. Тус зээлийг төлбөрийг төлөлгүй өнөөдрийн хүргэсэн нь үнэн. Одоо Х*** ХХК-с нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 749,678.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 551,491.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,041.25 төгрөг, нийт 1,365,211.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Р.А***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,365,211.01 (нэг сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун арван нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.А*** нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,365,211.01 (нэг сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун арван нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,794 (гучин зургаан мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгөөс 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.А***ээс 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.А***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 2,088,960.48 (хоёр сая наян найман мянга есөн зуун жаран төгрөг дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Р.А нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Х*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,794 (гучин зургаан мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгөөс 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.А***ээс 18,397 (арван найман мянга гурван зуун ерэн долоо ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА