Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00561

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00561

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчВ.У***-ийн,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, 320/2025/00396/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Нэхэмжлэгч В.У***нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.У***нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: В.У***миний бие аав В***, ээж С***нарын хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3-р баг (Баянзүрх баг)-т малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан. 1991 онд ээж Н***н С***нас барсан. 1994 онд З*** овогтой Т***тай гэр бүл болж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Дээрх хүмүүстэй хамт амьдран мал маллаж байсан цаашид тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна.

       Иймд В.У***намайг 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав Д***ийн В***гийн хамт Шинэ-Идэр сумын 3 дугаар багт мал маллаж байсныг, 1995 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр З.Т***ын хамт Галт сумын Зүрх 2-р багт тус тус мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч В.У***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд Шинэ-Идэр суманд аав В***гийн гэр бүлд 7 дахь хүүхэд нь болж төрсөн. 1982 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид орж 1990 онд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөж 1994 он хүртэл аавын хамт мал маллаж байгаад 1994 онд нөхөртэйгөө гэр бүл болж түүнээс хойш өдийг хүртэл мал маллаж байгаа.Иймд намайг 1992 оноос 1994 он хүртэл аавтайгаа, 1994 оноос хойш нөхөртэйгөө мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: В.У***, түүний нөхөр З.Т*** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Хөвсгөл аймгийн Архивынг тасгаас 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр лавлагаагаар олгосон  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч Д*** овогтой В*** ( В*** овогтой У***)-ийн  1992-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны архивын лавлагааны хуулбар,  Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 49 дугаартай албан бичиг,  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 48/8 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЕБС-ийн архиваас лавлагаагаар олгосон 1990 оны М.А*** багштай 8в ангийн  журналын хуулбар,  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ю.Ц***гийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 42-33 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ц***, М.Э*** нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст 60-64 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс В.У***ийн гэрлэлт бүртгэлийн болон хаягийн хуудас №7, ХААТР маягтуудын хуулбарыг, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн харъяат Д.В***, Н.С*** нарт холбогдох 1989 оны хүн амын тооллогын лавлагааг, Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газраас З.Т***ын 1994-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны лавлагааг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас В.У***ийн  1990-2000 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх талаарх лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. ( хавтаст хэргийн 44-49, 50-53, 57-28, 65-70, 77-78 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч В.У*** нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав Д***ийн В***гийн хамт мал маллаж байсныг, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр З.Т***ын хамт  тус тус мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Монгол Улсын Их хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталсан  бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

        4.1.1. аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

        4.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

        4.1.3. өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

        4.1.4. мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан бол гэж хуулийн үйлчлэх хүрээ тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас “ В***гийн У***  нь 1990-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно.” гэх албан бичгийг ирүүлсэн ба нэхэмжлэгч В.У***ийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан “ ... Би улсаас 1990-2000 оныг дуустал хугацааг нөхөн тооцуулж аваагүй ...” гэх тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч В***гийн У*** нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй тул Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав Д***ийн В***гийн хамт,  мал маллаж байсныг, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр З.Т***ын хамт  тус тус мал маллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй гэх дээрх хуульд заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгохгүй  гэж дүгнэв.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

Мөн зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: ...135.2.14-д тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан.

Хэдийгээр нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрх үүсэх боловч нэхэмжлэгч нь 1992-1996 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор тухайн жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр нөхөн тооцуулаагүй учир эрх зүйн ач холбогдолбий болгохгүй юм.

 

Түүнчлэн 1990-1994 онуудад улсаас ажилласан жилээ нөхөн тооцуулсан малчин иргэдийн  мал маллаж байсан байдлыг шүүх тогтоох шаардлагагүй, нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжих хугацаа дууссан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч В.У***ийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав Д***ийн В***гийн хамт мал маллаж байсныг, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр З.Т***ын хамт мал маллаж байсан байдлыг тогтолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Урианхад  В***гийн У***-н хүсэлттэй, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аав Д***ийн В***гийн хамт мал маллаж байсныг, Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр З.Т***ын хамт мал маллаж байсан байдлыг тогтолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаарнэхэмжлэгч В.У***ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА