Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 317/ШЗ2025/01966

 

 

 

 

 

 

 

  2025       05        02                                          317/ШЗ2025/01966                         

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, __ сум, ..2 дугаар баг, Өгөөм..өр хонхор . дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, регистрийн дугаар .., Бхолбогдох,

 

Гэрээний үүрэгт 1.205.577,66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Бд холбогдуулан “Гэрээний үүрэгт 1.205.577,66 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бд холбогдох “Гэрээний үүрэгт 1.205.577,66 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:      

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар нэхэмжлэлд дурдагдсан Бын Төв аймаг, ... сум, ... баг, ... тоот хаягаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болон 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч хариу өгөөгүй.

 

Мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 317/ШЗ2025/01645 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гарч, холбогдох цагдаагийн байгууллагад хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч, хаягтаа оршин суудаггүй гэх Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 47/04-2386 дугаартай албан бичиг, цагдаагийн албан хаагчийн хаяг шалгасан тухай илтгэх хуудас, мөн Төв аймгийн . сумын .. багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн .. дугаартай алба бичиг тус тус иржээ.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн .. дугаарын утас руу 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр залгахад 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр очиж нэхэмжлэлээ гардаж авна гэх хариу өгсөн, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр залгахад Би хэд хоногийн өмнө төлөөд дуусгачихсан гэх хариу өгөхөд түүний дагуу нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .. дугаарын утсаар холбогдоход Б нь манай байгууллагад ямар нэгэн төлбөр төлөөгүй. Утсаар ч холбогдоогүй. Танд худал хэлж байх шиг байна гэх хариу, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн .. дугаарын утас руу залгахад Би маргааш очиж энэ асуудлыг шийдвэрлэе. Хадам ааваараа уг нь төлбөрийг хийлгүүлсэн юм гэх хариу, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн .. дугаартай утас руу залгахад Би ирэх долоо хоногийн нэг дэх өдөр очно гэх хариуг өгсөн боловч өгсөн боловч хүрэлцэн ирээгүй, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн 94387481 дугаартай утас руу залгахад Утсаа аваагүй, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн .. дугаартай утас руу залгахад Утсаа аваагүй.

 

      Хариуцагч Бын нэхэмжлэлд дурдагдсан [email protected] и-мэйл хаягаар мэдэгдэх хуудас илгээсэн боловч хариу өгөөгүй.

 

Ингээд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 317/ШЗ2025/01885 дугаар захирамжаар төрийн мэдээллийн “Хур” системээс лавлагаа авахад Б нь Төв аймаг, .. сум, .. дугаар баг, .. дүгээр гудамж, 7 тоотод оршин суудаг тухай тодорхойлолт ирсэн.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хаягийг олж тогтоох, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх бүхий л ажиллагаа хийсэн боловч Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдов.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг биш бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг тодорхойлж харьяалах шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бд холбогдох Гэрээний үүрэгт 1.205.577,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 33.484,70 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргуулж М банк ХК-д олгосугай.

 

4.Уг захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА