Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0485

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ХХК тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Нэхэмжлэлээс татгалзах тухай: Манай С******* ХХК нь Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулах тухай Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газруудыг хариуцагчаар татан нэхэмжлэх гаргаад байсан билээ. Хэдийгээр хэрэг шийдэгдээгүй боловч Монгол улсын засгийн газрын 52 дугаар тогтоол, ХББОСЯ-ын 95 дугаар тушаалууд гарч ажил хэрэг болсноор асуудлыг өөр өнцгөөс шийдвэрлэх боломжийг нээсэн хэрэг боллоо. Нэгэнт манай нэхэмжилсэн утгыг өөр замаар шийдвэрлэх боломж нээгдсэн тул бид өөрсдийн гаргасан нэхэмжлэлээ буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдье. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С******* ХХК-иас Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/ өөрийн харьяаны байгууллага Барилгын хөгжлийн төвөөр дахин магадлал хийлгэх /Төсвийн тухай хуулийн 29.1.2.2-т заасан барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх/, үүргийг эс гүйцэтгэн орхигдуулсан тул уг үүргийг гүйцэтгэхийг, Барилга хот байгуулалтын яамнаас баталсан магадлалаар тогтоосон хөрөнгийг Сангийн яамны сайд төсөвт тусгуулан оруулах /Төсвийн тухай хуулийн 11 зүйлийн 11.1.1, 11.1.5, 11.1.12/, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд магадлалаар тогтоосон хөрөнгийг өөрийн багцад багтаан төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт заах замаар тухайн хөрөнгийг гаргахыг тус тус яамдын сайдуудад үүрэг болгон Төсвийн тухай хуулийн агуулгад нийцсэн зохицуулалт хийхийг даалгах,

Засгийн газрын 290 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг эс биелүүлж үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч С******* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан С******* ХХК-иас Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/ өөрийн харьяаны байгууллага Барилгын хөгжлийн төвөөр дахин магадлал хийлгэх /Төсвийн тухай хуулийн 29.1.2.2-т заасан барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх/, үүргийг эс гүйцэтгэн орхигдуулсан тул уг үүргийг гүйцэтгэхийг, Барилга хот байгуулалтын яамнаас баталсан магадлалаар тогтоосон хөрөнгийг Сангийн яамны сайд төсөвт тусгуулан оруулах /Төсвийн тухай хуулийн 11 зүйлийн 11.1.1, 11.1.5, 11.1.12/, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд магадлалаар тогтоосон хөрөнгийг өөрийн багцад багтаан төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт заах замаар тухайн хөрөнгийг гаргахыг тус тус яамдын сайдуудад үүрэг болгон Төсвийн тухай хуулийн агуулгад нийцсэн зохицуулалт хийхийг даалгах,

Засгийн газрын 290 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг эс биелүүлж үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР