Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 308/шш2025/00279

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: Д аймаг, Ө сум, * дүгээр баг, с б оршин суух, Д овогт Г Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар багт байрлах, И т г ХХК-д холбогдох,

49,252,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны  04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... И т г ХХК-тай байгуулсан 20** оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргээ хариуцагч И т г ХХК биелүүлээгүй учир дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууц захиалгын төлбөрт төлсөн 49,252,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь  хариуцагч И т г ХХК-д холбогдуулан 49,252,400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И т г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Н нэхэмжлэлтэй хариуцагч И т г ХХК холбогдох 49,252,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч И т г ХХК нь 49,252,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,212 төгрөгийн 202,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И т г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 202,106 төгрөг, төрийн сангийн *********** данснаас 202,106 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Н-д лгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА