| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00025/И |
| Дугаар | 308/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 308/ШШ2025/00043
2025 01 22 308/ШШ2025/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “....” .................... салбар .................... давхар, /....../
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............” Дорноговь салбарын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч Б.Ж нь ................ тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас:..., аав-Б.Б-....., ээж-Ц.Д-...... зээлдэгч ................наас ..... зээлийн гэрээгээр 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг 18.6% хувийн хүүтэй 10 сарын хугацаатай авсан. Нэмэлт зээлийг 2024.06.01-ны өдөр 150,000 төгрөг, 2024.05.25-ны өдөр 740,000 төгрөг, 2024.05.24-ний өдөр, 100,000 төгрөг тус тус авсан. ...............ны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ..... тоот зээл 1,396,968.20 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй, хаяг тодорхойгүй шалтгаанаар ....... дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б овогтой Ж-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай шүүгчийн захирамж /хх-4-5/, нэхэмжлэлийн хуулбар /хх 6-8/, зээл болон барьцааны гэрээ /хх-9-14/, итгэмжлэл /хх-15/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, бусад нотлох баримт /хх-17-21/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “..........” ......... салбар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Жд оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт Б.Ж нь оршин суудаггүй болох нь Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .. оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ................ дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” 133.1.9 “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах” 155 дугаар зүйлийн 155.3 “хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.” гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч “................” ................ иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Жг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар С овогт Б-ын Ж-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Ж-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН