| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00804/И |
| Дугаар | 317/ШШ2025/00698 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00698
2025 05 23 317/ШШ2025/00698
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, А***** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, ***тоотод оршин суух, *** овогт А*** М*** /РД:***/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,562,005.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 14,551,005.46 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 14,562,005.46 төгрөгийг хариуцагч А*** М***с гаргуулна гэжээ.
Хариуцагч А.М***нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
А.М*** миний бие 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс БНХАУ-д мастерын зэрэг авахаар суралцаж байна. Одоогоор МУ-д оршин суух хаягтаа байхгүй байгаа тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөгийг тус тус төлнө. Үлдэгдэл 12,562,005.46 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард Монгол улсад очсоны дараа бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А***** нь Б.М***эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,562,005.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр А.М***нь ...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөгийг тус тус төлнө. Үлдэгдэл 12,562,005.46 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард Монгол улсад очсоны дараа бүрэн төлж барагдуулна гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А*****-ийн зээлийн гэрээний үүрэгт 14,562,005.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.М***нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1,000,000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 12,562,005.46 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 115,380 төгрөгийг, хариуцагч Б.М***ээс 115,380 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А*****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН