Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 308/ШШ2025/00277

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: К.Б ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б-нд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,525,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны  05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн MN930030003095042139 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,609,836 төгрөг, үндсэн хүү 913,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,881 төгрөг, нийт 22,525,918 төгрөгийг хариуцагч А.Б-с гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К.Б” ХК нь  хариуцагч А.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,525,918 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К.Б” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,525,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Б- нь 22,525,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,580 төгрөгийн 135,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 135,290 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 135,290 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “К.Б” ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.ГОНЧИГСУМЛАА