| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00315/И |
| Дугаар | 308/ШШ2025/00278 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 308/ШШ2025/00278
2025 05 21 308/ШШ2025/00278
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорно******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Т.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Т.Г ХХК-д холбогдох,
42,989,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... И.Т.Г ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргээ хариуцагч ******* ******* ******* ХХК биелүүлээгүй учир дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууц захиалгын төлбөрт төлсөн 42,989,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан 42,989,400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******* ******* *******” ХХК холбогдох 42,989,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “******* ******* *******” ХХК нь 42,989,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,897 төгрөгийн 186,448.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 186,448.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 186,448.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА