Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

... аймаг ... сум, ... багт оршин суух, Б овогт Дийн Н нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1980.06.25-ны өдөр цэрэгт татагдаж Эрдэнэт хотын 208-р ангид татагдсан. Цэргийн алба хаах хугацаанд Эрдэнэт хотын барилгын 110-р ангид шилжиж очоод тус ангиас 1983.08.12-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Туяа” нэгдэлд 1983.09.01-1986.12.31 хүртэл хоньчин тууварчнаар ажиллаж байгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Туяа” нэгдлийн харъяаны эрчим хүчний салбарын уурын зууханд 1987.01.01-1988.12.30 хүртэл гарчаар ажилд орсон. Галчаар ажиллаж байх хугацаанд уурын зуух нь Шивээговийн эрчим хүчний салбар болж өөрчлөгдсөн. Шивээговийн эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд 1988.12.31-1990.05.14 хүртэл галчаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1990.05.15-1995.12.31 хүртэл малчнаар ажиллаж байсан. Харъяа архивын газраас баримт шүүлгэхэд орсон, гарсан тушаал дутуу, цалингийн тодорхойлолт хагас дутуу гараад байгаа юм. Иймд дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэв.     

2.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, цалингийн тодорхойлолт /хх-4-5, 12/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын тушаал /хх-ийн 6-8/, баярын бичиг /хх-ийн 9-11/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт /хх-ийн 13/, гэрч Ш.Ж, О.Б нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-26/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-27-28/, Д.Нэргүйн хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа /хх-ийн 29/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 30/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн уурын зуухны слесарь галч томилох тухай тушаал, Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаал /хх-ийн 31/ зэрэг баримт бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байна.

3.Шүүхээс: О.Б, Ш.Ж  нараас гэрчийн мэдүүлэг /хх-50-61/ авсан.

 Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгч Д.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан “... үнэн зөв тайлбар өгөх...” үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н нь 1980.06.25-ны өдөр цэрэгт татагдаж Эрдэнэт хотын 208-р ангид татагдсан. Цэргийн алба хаах хугацаанд Эрдэнэт хотын барилгын 110-р ангид шилжиж очоод тус ангиас 1983.08.12-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Туяа” нэгдэлд 1983.09.01-1986.12.31 хүртэл хоньчин тууварчнаар ажиллаж байгаад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Туяа” нэгдлийн харъяаны эрчим хүчний салбарын уурын зууханд 1987.01.01-1988.12.30 хүртэл гарчаар ажилд орсон. Галчаар ажиллаж байх хугацаанд уурын зуух нь Шивээговийн эрчим хүчний салбар болж өөрчлөгдсөн. Шивээговийн эрчим хүчний үйлдвэрийн харъяа Даланжаргалан сумын Туяа нэгдлийн уурын зууханд 1988.12.31-1990.05.14 хүртэл галчаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1990.05.15-наас 1995.12.31 хүртэл малчнаар ажиллаж байсан. Харъяа архивын газраас баримт шүүлгэхэд орсон, гарсан тушаал дутуу, цалингийн тодорхойлолт хагас дутуу гараад байгаа юм. Иймд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

3.Нэхэмжлэгч Д.Н нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд хоньчноор 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тууварчнаар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сумын Туяа нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл галчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 58 тоот тушаалын хуулбар /хх-8/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 66 тоот тушаалын хуулбар /хх-ийн 7/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 тоот тушаалын хуулбар /хх-ийн 6 /, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 2/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 155 тоот цалингийн  тодорхойлолт /хх-ийн 4-5/, ажилласан газар, албан тушаалын жагсаалтын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тооцооллын хуулбар, архивын тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 тоот тушаалын хуулбар /хх-ийн 30/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 тоот даргын тушаалын хуулбар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Дорноговь аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот тушаалын хуулбар /хх-ийн 31/ гэрч О.Б, Ш.Ж  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.1.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Дийн Н Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд хоньчноор 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тууварчнаар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сумын Туяа нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл галчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН