| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00017/И |
| Дугаар | 308/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 308/ШШ2025/00053
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, .... сум, ... дугаар баг, Д.... тоотод оршин суух, А.Жд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,386,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.......”-аас зээлсэн 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрээ байгуулан авсан байна. Гэвч гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж дуусгаагүй тул 8,386,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Б, хариуцагч А.Ж нар нь хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” нь хариуцагч А.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,386,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч А.Ж нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Д.аас А.Ж-аас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээлсэн зээлийн үлдэгдэл болох 8,386,500 /найман сая гурван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих А.Ж нь 8,386,500 /найман сая гурван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон тул эвлэрлийн гэрээг байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч А.Ж нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр “…Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас А.Ж-гаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээлсэн зээлийн үлдэгдэл болох 8,386,500 /найман сая гурван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн .... тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч А.Ж нь 8,386,500 /найман сая гурван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 149,134 төгрөгийн тал хувь буюу 74,567 төгрөгийг хариуцагч А.Ж-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН