| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00377/И |
| Дугаар | 308-ШШ2025/00281 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 308-ШШ2025/00281
2025 05 21 308/ШШ2025/00281
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Х-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,117,287.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.Х-с 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн L100008236 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний дагуу 7801822871, 7100642356, 7801822738, 7100641908, 7100609946 зээлийн дансны дугаартай зээлийн үүрэгт нийт үндсэн зээл 7,047,839.49 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,896,405.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,038.51 төгрөг, шимтгэл 57,503.28 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг, нийт 9,117,287.01 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Э.Хулан миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,117,287.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 517,287.01 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,117,287.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,117,287.01 төгрөгийг хариуцагч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 517,287.01 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,117,287.01 төгрөгийг хариуцагч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 517,287.01 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,00 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,720,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,826.59 төгрөгөөс 80,413.29 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 80,413.29 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 80,413.29 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА