| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00066/И |
| Дугаар | 308/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00091
| Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....... Дорноговь салбар ..... төвийн .... дугаар давхар, .....
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Т.Б нь .......аймаг, .....д сум, ..... дугаар баг, ..... гудамж, ... байр .... тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас:........... .....наас ЗГ-R541000754 зээлийн гэрээгээр 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг 21% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. .... ..ны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 2024.11.01-ний өдрийн байдлаар банкнаас ЗГ-R541000754 тоот зээл 11,085,694.15 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар ..... дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Т овогтой Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, зээл болон барьцааны гэрээ /хх-2-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, итгэмжлэл /хх-6-9/, ........... анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1......... дугаартай шүүгчийн захирамж /хх-10-11/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ..... Дорноговь салбар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ий оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт Т.Б нь оршин суудаггүй болох нь ....... дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч ....Дорноговь салбар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Б----ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т.Б-нийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН