Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00318

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00318

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Ч-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32,974,135.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ч.Ч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6000293329 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийг 170 хоног хэтрүүлсэн байна.

Иймд дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 29,055,022.9 төгрөг, үндсэн хүү 3,837,986.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,126.25 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 32,974,135.99 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчид 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

Мб ХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Ч-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,974,135.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна.

Хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 32,974,135.99 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 17 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,831,896 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх 1,831,903.99 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мб ХК нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,974,135.99 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Мб ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 32,974,135.99 төгрөгийг хариуцагч Ч.Ч нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 17 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,831,896 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх 1,831,903.99 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мб ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 32,974,135.99 төгрөгийг хариуцагч Ч.Ч нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 17 сарын хугацаанд сарын бүрийн 15-ны өдрийн дотор 1,831,896 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх 1,831,903.99 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,820.68 төгрөгөөс 161,410.34 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 161,410.34 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 161,410.34 төгрөгийг хариуцагч Ч.Ч-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Мбанк ХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА