Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00327

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00327

Дорноговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: Т.Б.Ф-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 893,958.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны  05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Талуудын хооронд байгуулсан 478026 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 9300180868 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 517,381.30 төгрөг, зээлийн хүү 338,427.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,419.79 төгрөг, бүгд 872,958.38 төгрөгийг хариуцагч З.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... З овогтой Д миний бие нь Т-Ф ББСБ-ын нэхэмжилсэн 893,958.38 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ф ББСБ ХХК нь  хариуцагч З.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 893,958.38 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Ф ББСБ ХХК нэхэмжлэлтэй хариуцагч З.Д-д холбогдох 893,958.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Д нь 893,958.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,005 төгрөгийн 13,002.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,002.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 13,002.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Ф ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА