Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б*******,

Хариуцагч: *******р дүүргийн Засаг дарга нарын хоорондын үрчлэлтийн харилцаа байгаа эсэхийг тогтоож, зөвшөөрүүлэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Үрчлүүлэхийг зөвшөөрсөн захирамжийг нөхөн гаргахыг *******р дүүргийн Засаг даргад даалгах гэж тодорхойлжээ.

1.2. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа С.Б******* болон *******р дүүргийн Засаг дарга нарын хооронд *******ийн үрчлэлттэй холбоотой эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох гэж тодруулжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн С.Б******* нь Улсын иргэн тэй гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэсний бүртгэлд[1] бүртгүүлжээ.

2.2. Гэрлэгчид С.Б*******гийн охин Б.*******ийг нөхөр ийн нэр дээр үрчлүүлэх хүсэлтийг[2] 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******р дүүргийн Засаг даргад хандан гаргажээ.

2.3. Улмаар Улсын бүртгэлийн байгууллага нь С.Б*******, т нарын гэрлэсний бүртгэлийг үндэслэн[3] 1997 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн Б.*******ийг т 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үрчлүүлэн, үрчилсний бүртгэлийн 49 дугаарт бүртгэж, гэрчилгээ[4] олгожээ.

2.4. Монгол Улсад хийгдсэн үрчлэлтийн гэрчилгээг улсын холбогдох байгууллагад илгээхэд улсын мужаас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр[5] ...Та мужийн иргэний бүртгэлд од 2025 оны 02-р сарын 14-ны өдөр бүртгүүлэх хүсэлт илгээсэн. Одоогийн байдлаар таны бүртгэл хийгдээгүй байна. Үрчлэлтийн бичиг баримт шаардлагатай тул бүртгэл хийгдэх боломжгүй байна. Таны үрчлэлттэй холбоотой бичиг баримт хүлээж байна. Иймээс бид таны бичиг баримт хүлээлгэн өгөх хугацааг 2025 оны 6-р сарын 6-ны өдөр хүртэл 4 долоо хоногоор сунгав. Иймд бичиг баримтаа тангарагтай орчуулагчаар орчуулуулж апостиль гэрчилгээ авах,

-Үрчлэлтийн гэрчилгээ (Хаагийн үрчлэлтийн конвенцийн 23-р зүйлийн дагуу үйлдсэн үрчлэлтийн гэрчилгээ) тангарагтай орчуулагчаар орчуулуулж апостиль гэрчилгээ авах

-Үрчлэлтийн тухай шүүхийн шийдвэрийг тангарагтай орчуулагчаар орчуулуулж апостиль гэрчилгээ авах...-ыг шаарджээ.

2.5. Дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч С.Б******* нь үрчлүүлсэн тухай захирамжийг авахаар *******р дүүргийн Засаг даргын тамгын газарт хандахад тус газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/817 дугаар албан бичгээр[6] Дүүргийн Засаг даргын 2007 оны захирамжид Б.*******ийг т үрчлүүлсэн тухай баримт байхгүй болно.,

*******р дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1038 дугаар албан бичгээр ...Үрчлэлтийн захирамжийг гаргах боломжгүй тул хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү. гэсэн хариуг тус тус өгсөн байна.

2.6. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9/6731 дүгээр албан бичгээр[7] Таны 2025 оны 05 сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу ******* ()-ын үрчилсний бүртгэлийн холбогдох баримтыг шалгахад үрчилсний бүртгэлийн дэвтэрт эцэг, эхийн гэрлэсний бүртгэлийг үндэслэн бүртгэлийг хийсэн тухай тэмдэглэгдсэн байна. Үрчилсний бүртгэлийн бүрдүүлбэрийн баримтад , С.Б*******, Б.******* нарын өргөдөл, баримт бичгийн хуулбар хадгалагдаж байна. хариу өгчээ.

2.7. Иймд нэхэмжлэгч С.Б******* нь *******, *******р, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан Охин *******ийг эцэг нь үрчилж авсан болохыг тогтоосон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар[8] ...Үрчлэлтийн бүртгэлийн талаарх баримт зохих эрх бүхий байгууллагад байхгүй. Эрх бүхий байгууллага бүртгэлийг сэргээн тогтоохоос татгалзсан нөхцөлд шүүх үрчлэлтийг бүртгэсэн байдлыг тогтоодог. Гэтэл 1997.02.09-ний өдөр төрсөн ******* нь насанд хүрсэн. Мөн 2007.11.09-ний өдөр эцэг , эх С.Б******* нарт үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа учраас шүүхийн журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй боломжгүй... гэж дурдан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр татгалзсан байна.

2.8. Улмаар нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/3863 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Монгол Улсын иргэн С. Б******* би 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын иргэн тэй гэр бүл болж эх орондоо гэрлэлтээ бүртгүүлсэн.

2007 онд нөхөр 1997 оны 2 дугаар сарын 9-нд төрсөн миний охин *******ийг үрчилж авах хүсэлтээ илэрхийлсэн учир холбогдох бичиг баримтыг бүрдүүлж *******р дүүргийн Засаг даргын тамгын газарт өгсөн.

Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2007 оны 11 сарын 9-ний өдөр миний охин Б.*******ийг хойд эцэг т үрчлүүлсэн бүртгэлийг 49 дугаарт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон бөгөөд энэхүү улсын бүртгэл өөрчлөгдөөгүй. Тодруулбал үрчлэлтийн бүртгэл, үрчлэлтийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй атал үрчилсний бүртгэлийн бүрдүүлбэрийн баримтад *******р дүүргийн Засаг даргын үрчлэлтийг зөвшөөрсөн захирамж алга байна.

Үүнтэй холбоотойгоор *******, *******р, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт болох, үрчлэлтийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн дагуу онцгой ажиллагааны журмаар тогтоолгохоор удаа дараа нэхэмжлэл гаргасан.

Тойргийн шүүхийн шүүгч Х. Д******* нь 2025 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн 191/1113202520414 захирамжаар "*******ийг 10 нас 8 сартайд нь буюу 2007.11.09-ний өдөр үрчлэн авч, үрчилсний бүртгэлийн 49 дугаарт бүртгүүлж үрчлэн авсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. ....Мөн 2007.11.09-ний өдөр эцэг , эх С. Б******* нарт үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа учраас шүүхийн журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй" гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

*******р дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж үрчлэлтийг зөвшөөрсөн захирамжийг авах хүсэлтийг гаргахад Б. *******ийг хойд эцэг т үрчлүүлсэн тухай баримт Дүүргийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдаагүй. Үрчлэлтийн захирамжийг нөхөн гаргах боломжгүй, хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг 2025 оны 4 дүгээр сарын 30-нд өгсөн. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлд болон *******р дүүргийн Засаг даргын Тамгын газарт үрчлэлтийг зөвшөөрсөн захирамж байхгүй гэсэн хариу төдийгүй Б.*******ийг үрчлүүлсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх эрх, үүргийн харилцаа байхгүй гэсэн татгалзал бүхий эс үйлдэхүй болсон. Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үрчлэлтийн захирамжтай холбоотой эрх зүйн харилцаа байгааг тогтоож, зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар гаргаж байна гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Б*******гийн нэхэмжлэлтэй *******р дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах Засаг даргад хариу тайлбарыг гаргаж байна. 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн үрчлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь сум, дүүргийн Засаг дарга гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлдээ дурдсаны дагуу 2007 оны 11 дүгээр сарын 49 дүгээр бүртгэлээр эцэг Иоханс Корнелс, эх С.Б******* нарт үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэлтэй гэх тайлбар дурдсан боловч *******р дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивт Иоханс Корнелс, С.Б******* нарын *******р дүүргийн Засаг даргад ханданд гаргасан хүүхэд үрчлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг зөвшөөрсөн Засаг даргын захирамж хадгалагдаагүй тул хүүхэд үрчлэлттэй холбоотой захирамжийг нөхөн гаргах боломжгүй байна.

Энэ талаарх мэдээллийг иргэн С.Б*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу тус өдрийн *******р дүүргийн Засаг даргын 01/1028 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;", 9 дүгээр зүйлийн 9.2 дахь "Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ." Заалтуудыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр бүртгэлийн үндэслэл болсон нотлох баримтыг тус байгууллагад хандана авах боломжтой юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

4.2.Тодруулбал, Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, уг нэхэмжлэлийн дагуу гарах шүүхийн шийдвэрийг мөн хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д тус тус зохицуулсан байна[9].

 

 

4.3.Маргааны үйл баримтад хамаарах /1999 оны/ Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 54 дүгээр зүйлд Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх асуудлыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 54.1 дэх хэсэгт Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ, 54.2 дахь хэсэгт Хүүхдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу гадаадын иргэнд үрчлүүлж болно гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна, 55.6 дахь хэсэгт Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана, 55.7 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана тус тус заажээ

4.4.Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл шаардлагыг тодорхойлж, хүүхэд үрчлэлтэй холбоотой асуудалд хяналт тавьж, зохих нөхцөлийг хангасан тохиолдолд эрх олгох шийдвэрийг гаргах ажиллагааг Сум, дүүргийн Засаг даргад олгожээ.

4.5.Харин тус маргааны үйл баримт болон Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч С.Б******* өөрийн охин Б.*******ийг хууль ёсны нөхөр болох улсын иргэн Иохинес ийн[10] нэрээр овоглуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлж, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д заасныг дагуу хүсэлтээ гаргаж байсан[11] болох нь нотлогдсон.

4.6.Гэтэл нэхэмжлэгчээс ... улсаас Засаг даргын захирамжийг шаардсан захидлууд байгаа[12]. Монгол Улсад хийгдсэн үрчлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд 1993 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталж, 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөх Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенцийн 23 дугаар зүйлийн 23.1-д Конвенцийн дагуу холбогдох улсын эрх бүхий байгууллага гэрчилсэн үрчлэлтийг хэлэлцэн тохирч өөр нэг улсын хуулиар хүлээн зөвшөөрнө. 17 дугаар зүйлийн с дэд хэсгийн дагуу хэзээ, хэн зөвшөөрөл өгсөн тухай гэрчилгээнд тусгана гэж байгаа. Хэзээ, хэний зөвшөөрөл гэдэгт Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд Засаг даргын захирамж гэдэг нь он, сар, өдөр байж энэ үрчлэлтийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Тийм учраас бид энэ захирамжийг авахаар хандахад манай архивд хадгалагдаагүй гэсэн. Үүний дараа Нийслэлийн архивын газарт хандахад мөн хадгалагдаагүй байна гэдэг. Улсын бүртгэлийн газрын архивт мөн байхгүй байсан тул шүүхэд хандсан... хэмээн маргасан.

4.7 Угтаа бол өөрийн төрсөн охиноо хууль ёсны нөхөртөө үрчлүүлэх тухай эрх зүйн ойлголт байх боломжгүй бөгөөд улсын иргэн Иохинес нь Монгол Улсын иргэн С.Б*******гийн хууль ёсны нөхөр болохын хувьд Б. ******* хэмээн охиноо өөрийн нэрээр ******* гэж овоглуулах нь зүй ёсны юм.

4.8.Үүсээд буй асуудлыг иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэдэг иргэний хэргийн шүүх болох *******, *******р, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/15042 дугаар захирамжаар ... Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

4.9.Үрчилж авсан үйл баримт нь зөвхөн төрийн захиргааны эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр гарч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог бөгөөд С.Б******* нь улсын иргэн Иохинес тай 2006.10.16-ны өдөр гэр бүл болж, 1997.02.09-ний өдөр төрсөн өөрийн охин *******ийг 10 нас 8 сартайд нь буюу 2007.11.09-ний өдөр үрчлэн авч, үрчилсний бүртгэлийн 49 дугаар бүртгүүлж үрчлэн авсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна... хэмээн дүгнэсэн байна.

4.10.Иймд нэгэнт дээрх хуульд заасан үрчлэлттэй холбоотой ажиллагаа хийгдээд хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгч С.Б*******гийн хувьд төрсөн охин болох Б.*******ийг хууль ёсны нөхөр болох улсын иргэн Иохинес ын зөвшөөрлийн дагуу төрийн захиргааны байгууллагаас тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн хэм хэмжээний хүрээнд холбогдох бүрдүүлбэр бүхий баримт материалын хамт Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг дарга болох *******р дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар уламжлуулан *******р дүүргийн Засаг даргад хандсан.

4.11.Улмаар эрх бүхий байгууллагын баталсан хүүхэд үрчилсний мэдэгдэх хуудас бөглүүлэн иргэний бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулсан болох ...Иохинес ******* //-ын үрчилснийг бүртгэлийн холбогдох баримтыг шалгахад үрчилсний бүртгэлийн дэвтэрт эцэг, эхийн гэрлэсний бүртгэлийг үндэслэн бүртгэлийг хийсэн тухай тэмдэглэсэн байна... гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9/6731 албан бичгээр тогтоогдож байхаас гадна өнөөг болтол нэхэмжлэгч С.Б******* болон улсын иргэн Иохинес тай гэр бүл болсныг баталсан 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 678 дугаар бүртгэсэн бүртгэл бүхий гэрлэлт цуцлагдсан талаар үйл баримт одоогоор тогтоогдоогүй тул шүүхээс нэхэмжлэгч С.Б******* болон *******р дүүргийн Засаг дарга нарын хооронд *******ийн үрчлэлттэй холбоотой эрх зүйн харилцаа байсан болох нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.5 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Б******* болон *******р дүүргийн Засаг дарга нарын хооронд *******ийн үрчлэлттэй холбоотой эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР