| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00015/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Г холбогдох 1840000320015 тоот хэргийг 2018 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Г Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 03 сарын 04-ний орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд оршин суух Э.С гэгчийн гэрт Д.Ч-ыг зодож эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:
-Хохирогч Д.Ч хохирогчоор өгсөн: “2018 оны 03 сарын 04-ний өдөр Галшар сумын төвд гэртээ ирсэн чинь эхнэр гэртээ байхгүй байсан. Утсаар залгахаар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь эхнэрийн төрсөн ах Г-ын гэрт очсон. Би Г-ын гэрээс гараад С-ийн гэрт очсон чинь манай эхнэр сууж байсан. Эхнэрийг архи уусан байхаар нь уурласан. Гэрийн зүүн талаар хойшоо гарах гэж байгаад Г-ын хөлний урдуур шахаад гарсан чинь Г намайг дайрах нь ээ, нэртэйгээр нь гишгичих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр хаагуур гарах вэ дээ гэсэн. Тэгтэл Г-ын эхнэр над руу чи ер нь яах гэж ирсэн юм. Чамайг дуудсан хүн байхгүй. Чи манайханд хэрэггүй хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхдээ авах гэж ирсэн юм гэж хэлсэн чинь над руу чи охиноо авч яваад яадаг юм, айлд дайрч орж ирчихээд гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ч айлд байна, би ч айлд байна, та нар өөрийнхөө амьдралыг хичээ, манай амьдралд битгий оролц гэж хэлсэн чинь Г-ын эхнэр нь намайг нэг удаа алгадаад авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чиний хүрдэг тэргүүн биш шүү, чи яахаараа миний толгойд гар хүрдэг юм гэж хэлсэн чинь Г босож ирээд эхнэрээ өмөөрөөд миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Г-тай маргалдаж байтал С чи дандаа эхнэрээ дарамталдаг биз дээ гэхээр нь архи уулгахгүй гэж хэлсэн хүн дарамталсан болдог юм уу гэж хэлсэн. С-ийн гэрт маргалдаж байхад манай 2 охин уйлаад байхаар нь тэдний гэрээс гарсан. Намайг Г-тай барьцалдаж байхад миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохьсон. Г-тай зууралдаж байхад галын хайчаар миний толгой руу Г-ын эхнэр А- нэлээн хэдэн удаа цохьсон. Г-тай барьцалдаад байж байхад С миний нуруу руу хатуу зүйлээр цохьсон. Сэлэнгээ миний нуруу руу нэг удаа цохьсон. Тэгээд би газар уначихсан. Намайг газар унасан байхад миний дээрээс Г хөлөөрөө өшиглөж байхад С наадах чинь үхэж гай болно гэж хэлээд гэртээ орцгоосон. Миний толгой руу яз, яз цохьчихсон байсан. 2 нүд бараг юм харахгүй болтлоо хавдсан байсан. Толгойны орой хэсэг энд тэнд овойж хавдсан байсан. Г, түүний эхнэр А хоёр нэлээн согтуу байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Хохирогч Д.Ч 2018 оны 03 сарын 22-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “Миний биед учирсан гэмтлийг Г гараараа цохиж үүсгэсэн. С-ийн гэрт А-тай маргалдаж байхад Г эхлээд миний нүүр рүү цохьсон. Тэгээд хоорондоо зууралдаад С-ийн гэрээс гарцгаасан. Гэрийн гадаа Г миний нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохьсон. Намайг газар унасан байхад Г миний толгой болон бие рүү өшиглөөд байсан. Шинжээчийн дүгнэлтээр А-ийн цохьсон хэсэгт гэмтэл үүсээгүй. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 360000 төгрөгөөр хэвтэж эмчлүүлсэн. Улаанбаатар хотод очиж томографикийн зураг 100000 төгрөгөөр авахуулсан. 25000 төгрөгөөр нүдний уг харуулсан. Эмийн сангаас 78000 төгрөгөөр эм тариа авсан. Би эдгээр мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Гэрч Ч.Г-ийн 2018 оны 03 сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...С-ийн гэрийн зүүн талаар хойшоо гарах гэхэд Г ах араас нь татсан. Ч хойшоо гарахдаа Г ахыг дайрчих гээд гарсан. Тэгэхээр нь Г ах араас нь чангаагаад хоорондоо зууралдаад авсан. Ч, Ганлхагва ах хоёр хоорондоо зууралдаж байхдаа 2 биенээ цохиод байсан. Гэрийн гадаа юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
- Гэрч Э.С-ийн 2018 оны 03 сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “... 2018 оны 03 сарын 04-ний орой Г манайд ирсэн. Г, Чхоёр муудаад барьцалдсан. Хоёр биенээ цохьсон үгүйг хараагүй. Ч-г гэрээс татаж гаргасан. Ч цагдаа дуудлаа гээд гарсан. Ч гаднаас орж ирээд Г-ын нүүр рүү цохиод авсан. Г Ч хоёр хоорондоо барьцалдаад байсан. А Ч-ийн толгой руу галын хайчаар цохьсон. А Ч-г гэрт байхад алгадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 16-ны өдрийн № 106 тоот:
1.Д.Ч биед тархи доргилт, духны урд хана, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайд шарх, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хурсан гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй”
гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 26/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 19-ний өдрийн № 26 тоот:
1.Ч.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 29/,
- Эмчилгээний 460000 төгрөгний баримт /хх-ийн 32/
- Шүүгдэгч Ч.Г-ын 2018 оны 03 сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 03 сарын 04-ний орой С-ийн гэрт очсон. Г, С, манай эхнэр гурав нэг том пиво уухаар болсон. Пиво уугаад сууж байхад Г-ийн утас дуугараад байсан. Чганцаараа орж ирсэн. Ч С-ийн гэрт орж ирээд хэний утсыг аваад хэний утсыг авдаггүй юм бэ гэсээр орж ирсэн. Ч орж ирээд Г-ийг явъя гэхэд Г явахгүй байсан. Ч гэрийн зүүн талаар хойшоо гарахдаа миний урдуур дайрчих гээд гарсан. Тэгэхээр нь гараас нь татаад хүн дайрлаа ш дээ харахгүй байна уу гэж хэлсэн чинь над руу уурлаад надтай барьцалдаад зууралдсан. Ч гаднаас орж ирээд намайг шууд цохьсон. Тэгээд миний уур хүрээд хэд хэд цохьсон. Яг хэдэн удаа, хаана нь цохьсонг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
- Шинжээч Л.Б-ийн “Д.Ч биед учирсан тархи доргилт, духны урд хана, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хурсан гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч биед үзлэг хийсэн. Үзлэгээр толгойн орой ар нуруу хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг
- Шүүгдэгч Ч.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Ч.Г-ын хохиролд 460000 төгрөг төлсөн баримт,
- Шүүгдэгч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 сарын 04-ний орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд оршин суух Э.С гэгчийн гэрт Д.Ч-ыг зодсон. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Д.Ч-д 460000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь “2018 оны 03 сарын 04-ний орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг сумын төвд оршин суух Э.С гэгчийн гэрт Д.Ч-ыг зодож, биед тархи доргилт, духны урд хана, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зулайд шарх, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хурсан гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Ч, гэрч Ч.Г, Э.С нарын мэдүүлэг, шинжээч Л.Б-ийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 26-ны өдрийн № 106 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Г-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Ч нь шүүгдэгч Ч.Г-аас эмчилгээний зардалд 563000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Ч.Г нь хохирогч Д.Ч-д 460000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Д.Ч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ч-д 460000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,
7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
баримтлан шүүгдэгч Ч.Г-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Г нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ч-д 460000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
М.ЭНХМАНДАХ