Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 308/ШШ2025/00093

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: .... аймгийн ...г сумын .. дугаар багт оршин суух, Ж овогт О.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч О.Б нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие О.Б нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ....... барилгачнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд миний ажилд орсон тушаалын нэр байхгүй ба миний төрсөн ах О овогтой Б тушаал байгаа болно. Гэвч хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон гарсан нь тэмдэглэж бичигдсэн байна. Миний бие тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримт зөрүүтэй бичигдсэнээс болоод миний ажилласан жил хасагдаж тооцогдох болоод байгаа учир миний баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /х-х5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /х-2х/, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай тушаал /х-3х/, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаал /х-4х/, О-гийн Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /х-6х/, О-гийн С, О-гийн Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /х-7-8х/, гэрч тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /х-х/, гэрч тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /х-х/, гэрч нарын мэдүүлэг /х-х/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагч О.Б нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд .... барилгачнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд миний ажилд орсон тушаалын нэр байхгүй ба миний төрсөн ах Одхүү овогтой Б-н тушаал байгаа болно. Гэвч хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон гарсан нь тэмдэглэж бичигдсэн байна. Миний бие тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримт зөрүүтэй бичигдсэнээс болоод миний ажилласан жил хасагдаж тооцогдох болоод байгаа учир миний баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч ажилд орсон тушаал дээр нэр байхгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч О.Б нь 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаалаар 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ... барилгачнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл О.Быг Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон өдрийг 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаалаар тэмдэглэн ажилд оруулсан байгаа нь нотлогдож байгаа бөгөөд уг тушаал  дээр Одхүүгийн Быг түүний төрсөн ах О овогтой Б гэж овог нэр зөрүүтэй бичигдсэн байна.

Судлан үзвэл гэрч нарын мэдүүлэг, түүний төрсний гэрчилгээний хуулбар, О.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.4-д тус тус зохицуулсан байх тул Ц.ГанБын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.4 дэх хэсэгт зааснаар Ж овогт О-гийн Быг, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай .... барилгачнаар ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН