Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2021/01

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                 *******т холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 24-ний өдрийн 138/ШШ2020/01018 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Э.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 32020 оны 01 дүгээр сараас эхлэн Босоо хөх монгол ТББ гэх залуучууд болон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* нар нь манай аж ахуй нэгж дээр ирж малчидтай уулзаж, манай үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож эхэлсэн.

1.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн ******* ******* ******* ******* нэртэй хаягаар: Аймгийн ИТХ-ын өргөдөл гомдлын бодлогын хорооноос Босоо хөх Монгол ТББ-ын мэдээллийн дагуу Хятадын олон тооны мал байдаг гэх Баянтүмэн сумын нутаг хоёр мэлхийтээр яваад ирлээ.., Хавиргын боомтоос 30 км бараг хил дээр шахуу олон тооны мал үржүүлэн эндээ бойлоод хаашаа ч юм зардаг юм болов уу даа.., Сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа.., Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй газар дээрх байдал маш хол зөрүүтэй харагдаж байна гэх мэдээлэл цацан манай байгууллагын нэр хүндэд халдан гүтгэсэн.

2.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн ******* ******* ******* ******* нэртэй хаягаар: Бодлогын хороо хуралдаад шалгуулах шийдвэр гаргасан олон *******лэлүүдийн нэг. Би лав итгээгүй... Ийм том мал аж ахуй, газар тариалангийн компани Чансаа гэсэн ганцхан мотоцикльтой... Өөр машин техник юм байхгүй... Ямар учиртай ингэж худал хуурмаг юм хийгээд байдаг улс вэ...

3.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн ******* ******* ******* ******* нэртэй хаягаар тавьсан бичлэгт: ...яг үнэндээ даварсан энэ хятадыг сум нь сайн мэддэггүй, хэдэн мал хуйтайгаа мэдээлдэггүй, энэ их үхрийг эндээ шууд бойлчихдог, ямар ч зөвшөөрөл энэ тэр авдаггүй, татварт олигтой юм төлдөггүй, холбогдох байгууллагуудаас асуухад мэдэхгүй гэж хайцаалах маягтай ийм байдлыг нь юу гэж ч ойлгох юм... бидний авсан мэдээллээр хэдэн жилийн өмнө 2000 га газрыг дуудлага худалдаагаар авсан гэх ******* ******* ******* компанийн мал аж ахуйн газрыг энүүгээр явсан энгийн хүн тэнэг л биш бол яагаад ч тийм хэмжээний газар биш байна гэдгийг ойлгоно... тэр тусмаа өмнө нь хилийн хориотой бүс байсныг нь болиулж ирээд хэдэн мянган үхэр адуу үржүүлээд, мал махны үнэ өртгийг хөөрөгдөн дураараа дургиж байхад аймаг сум нь тодорхой мэдээлэлгүй байгаа нь үнэн үү эсвэл өөр учир байна уу, дараагийн мэдээгээр бид тэнд энэ хятад газар тариалан дураараа эрхлэн үнэндээ л аймар даварч басамжилж байгааг үзүүлнэ, ямар ч Монгол хүний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэхээр хэрэг байна, удахгүй дахин нэг ноцтой мэдээллийг хүргэнэ... гэх зэрэг ямар ч нотлох баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж, удаа дараагийн үйлдлээр манай байгууллагын нэр хүндийг гутааж, гүтгэсэн үйлдэл гаргаж олон нийтэд худал мэдээлэл тараасан.

Тухайн мэдээллүүд нь *******ийн Facebook дэх өөрийн ******* ******* ******* ******* нэртэй хаягаас гадна Шинэ суваг телевиз болон shinesuvag.mn цахим сайтад давхар нийтлэгдсэн. ...Хурлын даргын захирамжаар ******* ******* ******* ХХК-ийг шалгах ажлын хэсэг байгуулж нарийвчилсан иж бүрэн шалгалт оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу манай аж ахуйн нэгжийг төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч хяналт шалгалтыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Бодлогын хорооны 2020 оны 5 сарын 05-ны өдрийн хурлыг бодлогын хорооны гишүүдгүй ганцаараа удирдан төрийн байгууллагын ажлын хэсгийн тайлантай танилцсан. Дээрх тайланд С.дэлгэрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ болон өөрийн цахим хаягаар цацсан шиг ноцтой хууль бус баримтууд нь тогтоогдоогүй зөвхөн МУ-ын хэмжээнд нийтлэг байдаг оффисын зориулалттай байраа тогтоосон цэгт биш хэдэн зуун метрийн зайд байршил өөрчилсөн гэдэг зөрчил дээр холбогдох арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газраас авсан. Энэ хууль бус мэдээ мэдээллээс болж манай аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, хамтран ажиллах гэрээтэй аж ахуйн нэгжүүд гэрээгээ цуцлах талаар албан мэдэгдлүүдийг өгч хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна. ******* болон Босоо хөх Монгол ТББ-ын хийж буй үйл баримт бүр нь манай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, гацаах, ажил хэргийн нэр хүндийг олон нийтэд гутаах зорилготой нь тухайн Бодлогын хорооны хурлын тэмдэглэл, түүнээс гарсан шийдвэрүүд, бэлтгэн нийтэлсэн мэдээ мэдээлэл зэргээр нотлогдоно. Иймд манай аж ахуйн нэгжээс гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Харуицагчийн хувьд өөрийн фэйсбүүк хаягаар Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын залуустай хамтран мэдээ бэлтгэсэн байгаа. Дэлгэр нь нэг талыг барьж иргэдийг турхирсан ба байгууллагын нэр хүндэд нотлох баримтгүйгээр халдсан. Өөрийнхөө албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гаргасан. Мөн манай компанийг тойрсон 7-8 иргэн байдаг. Зөвхөн манай компанийг маш их малтай, мал нь газар нутаг бэлчээрийг идээд яваад байгаа юм шигээр бичсэн байсан. Гэтэл Баасанжав нь нийт 1500 орчим малтай, өөр нэг иргэн 1700 гаруй малтай байдаг. Энэ мал бүхий хүмүүс л байнга, удаа дараа манай компанитай холбоотой гомдол гаргаад байгаа нь бидэнд маш их дарамттай байна. Манай компанийн ажилчид ч айдастай байна. Нөгөө Дэлгэр эгч чинь телевизээ дагуулаад ороод ирэх вий, Босоо хөх Монголын хүмүүсээ авч ирэх вий гэсэн айдастай байдаг. Тиймээс бид энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 07-р сарын 21-ний өдөр Баянтүмэн сумын Жаргалант 2-р багийн иргэн ******* ******* ******* компанийн гүйцэтгэх захирал Э.Батцэцэгийн ажил хэргийн нэр хүнд гутаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, няцаалгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасанд Шинэ суваг ХХК-ийн захирал, сурвалжлагч ******* миний бие хууль зөрчсөн, хариуцлага хүлээхээр ямар нэг зүйл хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэтгүүлчийн болоод хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагын хувьд ямар нэг эх сурвалжгүй, баримтгүй, нотолгоогүй мэдээлэл цацаагүй гэдгээ шүүх хурал дээр баримтаар нотлох болно.

Би зөвхөн нэхэмжлэлд дурдсан зүйлийн талаар яръя. Энэ шүүх хуралдааны танхимд иргэн *******ийг шүүхэд дуудсан гэж ойлгосон. Хуралдаанд яриад байгаа зүйлстэй нь холбоотой зүйлийн талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна, мөн үүнтэй холбоотой баримтуудыг ч бэлдэж ирсэнгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчтэй холбоотой зүйлсийг их ярьж байна. 2019 оны 08 дугаар сард сумын бодлогын хороонд гомдол ирсэн юм. Үүнийг бид 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсэн. Аймгаас сум оролцоогүй зүйлд аймаг оролцохгүй гэсэн хариуг мэдэгдэж гомдлыг буцаасан. Хилийн бүстэй холбоотой нийт 3 асуудал ирсэн тул нэг мөсөн багцалж тойрч явсан. Хилийн боомт дээр Хятад хүмүүс мал маллаад байна гэсэн гомдол ирсэн. Тэрнээс биш зөвхөн ******* арвижих ******* ХХК-г шалгана гэж гарсан асуудал биш. Миний бичсэн мэдээллийг хүмүүс цаашаа яаж тараах нь өөрсдийнх нь асуудал гэж ойлгож байна. Мөн энэ байгууллагатай холбоотой асуудал *******ний ТВ4 телевизээр маш ноцтой явсан. Энэ асуудал дээр гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Мөн Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын хувьд 1 жил орчим элдвээр бичсэн байгаа. Энэ асуудал дээр гомдол гаргасан эсэхийг бас мэдэхгүй байна. Хилийн бүс 100 км байна гэдгийг хуулиар тогтоосон. Өмнө нь маш бага байсан. Би зөвхөн ******* арвижих ******* ХХК бүсийг тогтоосон гэж би хэлээгүй. Улс даяараа ярьж байгаа. Сумаас тухайн үед 2000 га газар олгосон. Гэтэл газар дээрээ шал өөр зүйл харагдаж байсан. Сумын Засаг дарга нь хүртэл Би эдний компанийн учрыг олдоггүй юм. Маш олон компани байгаа гэж хэлсэн. Би нээлттэй хэлэлцүүлэгтээ бүх хүмүүсийг урьсан. ******* арвижих ******* ХХК-ийн захирлыг хүртэл урьсан. Мэдээлэл өгөх бүх байгууллагыг дуудсан. Энэ хурал дээр маш их зүйл яригдаж, ийм их хэл амтай газар байсан учраас хяналт шалгалт оруулахаар болсон. Цаашид ямар арга хэмжээ авах талаар ИТХ дээр ярилцсан. Би өөрөө намайг гишүүнээр оруулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тэрнээс биш би ажлын хэсгийн ахлахаар явж ажилласан зүйл байхгүй. Хятад хүмүүс тэр газрыг бүхэлд нь эзэмшчихсэн. Одоо бүр амралтын цогцолбор байгуулна гэдэг зүйл ярьж байна лээ. Би болохгүй байгаа зүйлийг өөрийнхөө цахим хаягаар мэдээлсэн. Ганц надаар шантаачилж төрийн байгууллагыг чимээгүй болгох гэсэн санаа гаргаж байна гэж ойлгож байна. Мөн ойр хавийн хүмүүсийн мал нь өсөөд байна гэж яриад байх юм. Гэтэл тэр хүмүүс чинь насаараа мал маллаж байгаа хүмүүс. Гэтэл танай компанийн хувьд 4 жил л мал маллаж байгаа. Ямар ч сайн малчин тэгж их болтол нь өсгөх боломжгүй. Бид нар харин ч тэр шалгалтаар маш их зүйлийг мэдэж авсан гэж ойлгож байгаа. Хонь, ямаагаа тоолж өгч байгаагүй нь нотлогдсон. Цаашид ч бид танай компанитай холбоотой асуудлыг шалгана. Босоо хөх Монгол төрийн бус байгууллагатай холбоотой асуудлыг надтай холбох шаардлага байхгүй. Шал өөр тусдаа байгууллага. Намайг төрийн албатай минь холбож ярьж байгаа бол маш их зүйлс яригдах ёстой байсан. Харин би ойлгохдоо иргэн Дэлгэрийн фэйсбүүк хаяг дээрх посттой холбоотой нийтэлсэн асуудлаараа л энэ хуралд орж байна гэж ойлгож орж ирсэн байгаа шүү. ******* арвижих ******* ХХК нь хадлангийн газрын зөвшөөрөл байхгүй. Тийм байж одоо ч хадлан хадаж байгаа нь ойлгомжтой байх. Мөн хяналт шалгалтын ажлын хэсэг хууль зөрчсөн гэж ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 24-ний өдрийн 138/ШШ2020/01018 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжий тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Батцэцэг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд *******лэл бүхий байх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн 138/ШШ2020/01018 дугаар шийдвэр дээрх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Тодруулж хэлбэл “хариуцагч ******* нь иргэд болон “Босоо Хөх Монгол” ТББ-аас өгсөн “******* ******* *******” ХХК-тай холбоотой мэдээллийг бататгах, тодруулах үүднээс холбогдох байгууллагуудад нь дээрх мэдээллийг бодит байгаа байдалд нийцсэн эсэхийг шалгуулахаар зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан, мөн дээрх мэдээллийг фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* нэртэй хаяг болон “shinesuvag.mn” цахим сайтдаа нийтэлснийг нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй юм” гэж тус шүүх шийдвэртээ дурдсан байдаг. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрээс чухам ямар *******лэлээр “нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэж буй нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь дараах асуудлаар ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэрслээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн боловч шүүхээс тухайн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж, *******лэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Хариуцагч *******ийн 2020.02.01-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* ******* хаягаар мэдээлсэн зүйл нь *******лэлгүй гэдэг нь 2020.05.01-ний “******* ******* *******” ХХК-тай холбогдох асуудлаар хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлангийн дүгнэлтээр няцаагдаж байна.

а. Хариуцагч 2020.02.01-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* ******* хаягаар “Аймгийн ИТХ-ын өргөдөл гомдлын бодлогын хорооноос Босоо хөх Монгол ТББ-ын мэдээллийн дагуу Хятадын олон тооны мал байдаг гэх Баянтүмэн сумын нутаг “Хоёр мэлхийт”-ээр яваад ирлээ, Хавиргын боомтоос 30 км бараг хил дээр шахуу олон тооны мал үржүүлэн эндээ бойлоод хаашаа ч юм зардаг юм болов уу даа, сумаас өгсөн 2000 га гэдэг худлаа, ер нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй газар дээрх байдал  маш хол зөрүүтэй харагдаж байна.” гэх мэдээлэл цацсан. Гэтэл “сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа” гэсэн боловч Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч “******* ******* *******” ХХК-ийн газарт магадлан хэмжилт хийсэн тухай илтгэх хуудаст “хагалсан талбайн хэмжээ 1998 га байна” гэж тогтоосон. Харин хариуцагч *******ийн зүгээс дээрх тараасан мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.

b. 2020.02.01-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* ******* хаягаар “ийм том мал аж ахуй, газар тариалангийн компани Чансаа гээд ганцхан мотоциклтой өөр машин техник юм ч байхгүй, ямар учиртай ингэж худал хуурмаг юм хийгээд байдаг улс вэ” гэх бодит бус мэдээллийг хэлсэн боловч энэ талаар хяналт шалгалтын тайланд нийт 15 тээврийн хэрэгслүүд хамрагдсан болохыг тэмдэглэсэн байна

c. 2020.02.01-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* ******* хаягаар тавьсан бичлэгт “яг үнэндээ даварсан энэ Хятадыг сум нь сайн мэддэггүй, хэдэн мал хуйтайгаа мэдээлдэггүй, энэ их үхрийг эндээ шууд бойлчихдог, ямар ч зөвшөөрөл энэ тэр авдаггүй, татвар олигтой юм төлдөггүй, холбогдох байгууллагуудаас асуухад мэдэхгүй гэж хаацайлах маягтай ийм байдлыг нь юу гэж ойлгох юм” гэж бодит бус мэдээллийг хэлсэн боловч хяналт шалгалтын тайлангийн хавсралтаар тус аж ахуй нэгж нь тогтмол малын А дансны бүртгэлийг хийж, холбогдох татварыг төлж ирсэн нь тогтоогдсон. Мөн малд хяналтын тооллого хийсэн тухай илтгэх хуудас ч мөн байгаа.

d. 2020.02.01-ний өдөр фэйсбүүк дэх өөрийн “******* ******* ******* ******* хаягаар тавьсан бичлэгт “тэр тусмаа өмнө нь хилийн хориотой бүс байсныг нь болиулж ирээд хэдэн мянган үхэр адуу үржүүлээд, мал махны үнэ өртгийг хөөрөгдөн дураараа дургиж байхад аймаг сум нь тодорхой мэдээлэлгүй байгаа нь үнэн үү эсвэл өөр учир байна уу, дараагийн мэдээгээр бид энд энэ хятад газар тариалан дураараа эрхлэн үнэндээ л аймар даварч басамжилж байгааг үзүүлнэ, ямар ч монгол хүний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэхээр хэрэг байна, удахгүй дахин нэг ноцтой мэдээллийг хүргэнэ гэх зэргээр олон нийтийг турхирсан шинжтэй мэдээлэл нь бодит бус бөгөөд хяналт шалгалтын тайлангаас хилийн зөрчил үүсгэсэн тухай үйл баримт байхгүй болно. Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу бусдын нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд тухайн мэдээллийг үнэн зөвийг нотлох үүрэгтэй боловч хариуцагчийн зүгээс мал махны үнэ өртгийг хөөрөгдөн дураараа дургиж , энэ газар тариалан дураараа эрхлэн үнэндээ л аймар даварч басамжилж байгааг үзүүлнэ, ямар ч монгол хүний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэхээр хэрэг байна” гэх мэдээллийн үнэн зөвийг огт нотлоогүй энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг бусдын нэр хүндийг гутаагаагүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримталж *******лэлгүй шийдсэн гэж үзэхээс аргагүйд хүрч байна.

e. 2020.02.09-ний мэдээгээр ГИХ-ын газрын ажилтны мэдээлсэн Төмөрбагана түүний эхнэр Гуйрэн гэсэн 2 хүн л байдаг гэсэн мэдээлэл өгсөн. Хашикава гэдэг эзэн нь энэ газраа нэг ч ирээгүй гэсэн мэдээлэл ч *******лэлгүй болох нь ажлын хэсгийн гишүүд “******* ******* *******” ХХК-ийн шалгасан талаар илтгэх хуудаст “Хяналт шалгалтын явцад дээрх аж ахуй нэгжүүдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэн байхгүй” гэж дүгнэсэн.

2. Мөн Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн ахан шатны шүүхийн 2020.09.24-ний өдрийн 138/ШШ2020/01018 дугаар шийдвэртээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу нэхэмжлэлийн шаардлага бус нэмэлт учирсан гэм хорын талаар дурьдсаныг нэхэмжлэлийн шаардлага мэтээр дүгнэж, *******лэл болгосон. Тодруулбал, нэхэмжлэгчийн “тус гүтгэлэгийн улмаас “******* ******* *******” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хамтран ажиллах гэрээтэй аж ахуй нэгжүүд гэрээгээ цуцалсан, байгууллагын ажилчдын сэтгэл санаа тогтворгүй болж ажлаасаа гарсан” гэснийг шүүхээс “... гэх нөхцөл байдлууд хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх” зорилготой. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т заасны дагуу гэм хорыг арилгуулах шаардлага гаргаагүй билээ. Тус нэхэмжлэл нь “******* ******* *******” ХХК ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр нь няцаахыг даалгуулах тухай зорилготой гэдэг нь илэрхий байдаг.

3. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч өөрөө мэдээллийн үнэн зөвийг батлах үүрэгтэй. Гэтэл хариуцагч шүүх хурал дээр тараасан мэдээллээ үнэн зөв гэдгээ баримтаар няцааж чадаагүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан тайлбараар нотлогдож байна. Тодруулбал шүүхийн шийдвэрийн хариуцагч тайлбартаа “хуралдаанд яриад байгаа зүйлстэй холбоотой зүйлийн талаар тайлбар хэлэх шаардлагагүй, баримт ч бэлдэж ирээгүй” гэсэн. Үүнээс үзэхэд хариуцагч өөрийн тараасан мэдээллийг үнэн болохыг нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь *******лэлгүй байна.

Дээрх *******лэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан шаардлагуудыг /мэдээллүүдийг/ нэг бүрчлэн дүгнэж үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох *******лэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.” гэж тус тус заасан байна.

Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. “...Сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа..., Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй газар дээрх байдал маш хол зөрүүтэй харагдаж байна.” гэх мэдээллийг  худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй байна.  Тухайлбал: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулсан “******* арвижих  *******” ХХК-тай холбогдох асуудлаар хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн тайланд дурдсанаар “Тариалангийн 2000 га газрыг тариалангийн талбайн захаас 10-15 метр зайтайгаар хашаалсан бөгөөд хашаалсан талбайн хэмжээ 2042,4 га...” гэсэн нь 42,4 га газрыг хашаалж илүү эзэмшсэн, мөн кемп буюу үтрэмийн газар нь ... олгогдсон байршлаас зүүн тийш 2 км орчимд зөвшөөрөлгүй газарт 3 гэр барьж байрласан, мөн төв оффисын зориулалттай эзэмшил газрыг 2,43 га гэж авсан атлаа 0,43 га-р хэтрүүлсэн буюу зөвшөөрөлгүй ашиглаж байна. “ гэсэн зөрчил дутагдал гарсан байна. /хх-ийн 32, 53 дахь талууд/ Иймд тариалангийн талбайтай холбоотой мэдээлэл худал байна гэж үзэх *******лэлгүй байна.

 2. “...Ийм том мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг компани Чансаа гэдэг ганцхан мотоцикльтой гэдэгт үнэмшихгүй гэсэн агуулгатай мэдээлэл тараасныг  худал мэдээлэл гэж үзсэнгүй. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, хурлын бичлэг зэргээс үзэхэд аймгийн Авто тээврийн газраас өгсөн мэдээлэлд “******* арвижих ******* ХХК-ийн нэр дээр нэг мотоцикль бүртгэлтэй байна.” гэжээ. /бичлэг, хх-ийн 173 дахь тал/

Гэтэл нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК нь бодит байдал дээр хөрөнгө оруулагч болон өөр хүний нэр дээр 15 техник хэрэгсэл байгаа нь хууль зөрчөөгүй юм гэж үзэхэд улсын дугаар байршуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, техник хэрэгслүүдийг хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа  нь шалгалт хийсэн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, энэ зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч  “******* арвижих *******” ХХК нь арга хэмжээ авагдсан байна. /хх-ийн 34-35 дахь талууд/ Тиймээс энэ мэдээллийг худал гэж үзэх *******лэлгүй байна.

3. Мөн малын мэдээгээ өгдөггүй гэсэн мэдээллийн тухайд: үхэр адууны А дансны бүртгэлийг өгсөн гэдгийг Баянтүмэн сумын засаг дарга хурал дээр хэлсэн. Гэтэл тодорхой иргэдээс энэ компани чинь хонь ямаатай шүү дээ гэж хэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болох бичлэгээр тогтоогддог. Энэ байдал дээр *******лээд ******* өөрийн Facebook хуудсаараа малын мэдээллээ өгдөггүй гэсэн мэдээлэл цацсан нь тухайн нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаасан, худал, бодит байдалд нийцээгүй мэдээлэл байна гэж үзэх *******лэлгүй байна. Энэ мэдээ нь тодорхой эх сурвалжтай байна гэж үзлээ. Нэхэмжлэгч компанийн нотлох баримт болгож өгсөн баримтаар хонь ямаатай байсан гэдэг нь нотлогдож байна. Компанийн хонь ямаа нь албан ёсны малын А дансанд ороогүй гэдгийг ******* өөрийнхөөрөө дүгнээд бичсэнийг тухайн хуулийн этгээдийн нэр хүндийг гутаасан, худал мэдээ гэсэн ойлголтонд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. /хх-ийн 108 дахь тал/

4. Хариуцагч ******* нь “...хилийн хориотой бүс байсныг нь  болиулж...” гэсэн мэдээлэл цацсан байна. Компанийн хувьд хилийн хориотой бүс байсныг болиулах эрх зүйн боломж байхгүй нь тодорхой юм. Гэтэл ийм бодит бус мэдээллийг олон нийтийн хэрэгслэлээр  сүлжээнд цацсан, энэ мэдээлэл нь тухайн компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй байх тул энэ хэсгийг хангах *******лэлтэй гэж үзлээ. Мөн “...газар тариалан дураараа эрхэлсэн, мал махны үнэ хөөрөгдсөн...” гэсэн мэдээллүүд үнэн зөв болохыг хариуцагч ******* нотолж чадаагүй байна.

Газар тариалангийн хувьд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, энэ зориулалтаараа үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 31дэх тал/

Иймд энэ гурван мэдээлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан *******лэлийг хүлээн авч,  хариуцагч *******т өөрийн “******* ******* ******* *******” гэсэн Facebook хаягаараа няцаалт, залруулга хийхийг даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК нь гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй байхад энэ талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа тул нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

Мөн нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 138/ШШ2020/01018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-ийг “...хилийн бүс байсныг болиулж, газар тариалан дураараа эрхэлсэн, мал махны үнэ хөөрөгдсөн” гэсэн мэдээлэл худал, буруу ташаа болохыг “******* ******* ******* *******” гэсэн Facebook хаягаараа няцаалт, залруулга хийхийг хариуцагч *******т даалгаж; нэхэмжлэлийн шаардлагаас “сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа, энэ байдал бодит байдал дээр нийцээгүй, газар тариалан эрхэлдэг ийм том компани Чансаа гэдэг ганцхан мотоцикльтой гэдэг худлаа, малын мэдээллээ өгдөггүй” гэх мэдээлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “******* арвижих *******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн *******лэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгүлэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн *******лэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл           

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                                             Ж.ДОЛГОРМАА

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ