Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.*******баатар, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******    

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322000000189 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Онцгой байдлын газрын ******* суман дахь Эрэн хайх аврах салбарт аврагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын тоотод оршин суух, цолтой, урьд ял шийтгэлгүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг, Далайн тоотод орших өөрийн хашааны үүдэнд согтуугаар иргэн той “мотоцикл унаж ирлээ, эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан муудалцах үедээ түүний баруун хөл рүү хавирч унагаан н биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 2,300,000 төгрөг төлсөн, энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* би нэг нутгийн танил Б.Чойнборой гэх хүнийг баруун хөл рүү нь хавирч унагаан түүний биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулаагүй гэж өөрийгөө боддог.

Учир нь, тэр шөнө би гэртээ ар хүргүүлээд хамт явсан , 2 нь манайд ойрд ирээгүй юм байна, ороод гарья гээд өөрт байсан тал пивийг гаргаад бид 3 уугаад сууж байхад гадаа сүрхий чанга дуутай мотоцикл ирж байгаа сонсогдоод, гадаа хаалга түс тас гээд дуугарсан. Миний мотоцикл ийм дуутай болохоор мотоциклыг маань нэг хүн унаад ирлээ гэж бодоод тавчикаа өмсөөд гарсан. Тэгэхэд гадаа нь миний мотоциклыг унаад ирсэн, бас хаалга мөргөөд буруу тал руу мотоцикл унагачихсан байсан. Мотоцикл тэр тал руугаа унавал бензин гоожоод гал гарах боломжтой болохоор би г түлхүүргүй мотоциклыг яаж асаасан юм, тэр аргаараа унтраа гэсэн. гоос би гэрээс нь явах гэж байхдаа миний мотоциклын түлхүүрийг чи авч байсан, буцаагаад өгчих би харилаа гэхэд тэрээр миний түлхүүрийг байхгүй гэж хэлсэн мөртлөө мотоцикл асаагаад ирсэн байхаар нь би дотроо гайхсан. Тэгээд нь намайг эхнэртэйгээ хардаад, та хоёр явалддаг биз дээ. гэрээс гараад 20 минут боллоо гээд элдвээр харааж эхнэрийгээ цохиод авахаар нь би түүний үйлдлийг нь болиултал тэр надтай заамдалцахаар нь би түүнийг 2 алгадаад автал тэр намайг хойшоо чирээд унасан. Би өвдөг, гараараа тулаад түүний дээрээс ойчоогүй. Ийм л үйл явдал болсон. Тэрээр манай гэрийн гадаа ирээд мотоцикл унагахдаа хөлөө гэмтээсэн гэж би бодож байна. Би *******, дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Хүнийг тавчиктай хөлөөрөө хөлийг нь хугартал хавирна, хөлөөрөө цохино гэж байхгүй. Мөн тэр үед нь ажлын байрын урт түрийтэй гуталтай байсан.

Миний бие эрдэнэт хүний амь насыг аварч явсан уу гэхээс эгэл хүнийг гэмтээж. бэртээж яваагүй. Тэгэх ч шаардлага надад байхгүй. Би тангараг өргөсөн албан хаагч хүн тул өөрийн үйлдлээ мөнхөд хянаж явдаг. г эхнэрээ зодоход болиулаагүй, мотоциклоо аваад гэр рүүгээ орсон бол энэ хэрэгт би холбогдохгүй байсан.

Гэтэл гийн эхнэр нь хэрэг болсон өдрөөс өдөр, шөнөгүй над руу залгаж мөнгө нэхсэн. нь согтуу залгадаг болсон. Би үнэхээр залхаж тэр хоёрын шаардсан мөнгийг нь өгсөн. Уг нь би Уянгыг өмгөөлж, түүнийг зодуулахаас хамгаалсан байхад надтай ингэж харьцаж, намайг л буруутан мэтээр мэдүүлэг өгсөнд жаахан гайхдаг юм. Гэхдээ үнэн, зөв нь шударгаар шийдэгдэнэ гэж үзэж байна.

Мөн би гийн эхнэртэй явалдаагүй, түүнийг танихаас цаашгүй гэдгээ хэлье. Заавал миний араас мотоциклыг маань түлхүүргүйгээр нь асааж ирээд, айл гэрийн гадна очоод эхнэрээ зодсон мөртлөө бусдын нөхрийг хэрэг төвөгт оруулчхаад явдаг хүнийг үнэхээр ойлгохгүй байна.

Би түүнийг 2 алгадсан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин хийгээгүй хэргийнхээ төлөөр ялтан болохыг үнэхээр хүсэхгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Мөн гомдолтой нь холбогдуулж хэлэхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнд холбогдох шүүх хуралдаан явагдаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хохирогч нь өөрийн биеэр оролцоод мотоциклыг би өөрийнхөө хөл дээр унагаасан, тэр үед миний хөл их эвгүй болсон байсан гэх мэдүүлэг өгсөн. Энэ нь өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг улсын дээд шүүх тайлбарласантай холбогдуулаад эргэлзээтэй нөхцөл байдал нь өөрөө хохирогчийн мэдүүлгээр гарч ирж байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн мотоциклыг хохирогчийн зүгээс унагаасны дараа эхнэр болох Э.Уянгыг хөөж гүйсэн гэдэг. Гэвч гүйсний дараагаар шүүгдэгч тухайн хохирлыг учруулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрвээ тухайн үед хөл хугарсны дараагаар хохирогчийн зүгээс эхнэрээ хөөж туулгасан тохиолдолд тухайн гэмтэлд өөрчлөлт орох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг, Далайн тоотод орших өөрийн хашааны үүдэнд согтуугаар иргэн той “мотоцикл унаж ирлээ, эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан муудалцах үедээ түүний баруун хөл рүү хавирч унагаан н биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  болох нь хэрэгт авагдсан доорх хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн байна.

Болсон хэргийн талаар хохирогч мэдүүлэхдээ: *******гийн мотоциклын кундакторыг нь салгаад утсыг нь нийлүүлж асаагаад *******гийн хашааны гадаа очсон. Тэгэхэд манай автомашин *******гийн хашааны урд талд зүүн зүгт харсан байдалтай зогсож байсан. Миний унаж явсан мотоцикл тормозгүй байсан болохоор хурдыг сааруулаад...хашааны хаалгыг нь түшүүлж тавина гэсэн бодолтой унаад явж байгаад мотоциклынх нь rap тормозыг нь атгасан чинь хашааны хаалгыг нь бага хурдтай мөргөөд зогссон. Би унаж явсан мотоцикл дээрээ мордож байгаад мотоциклоосоо буугаад данхраадах гэж байгаад зөв тал руугаа хэлтийлгээд, дараа нь мотоциклоо буруу тал руугаа унагасан. ...Тэр үед автомашин дотроос , хоёр гарч ирэхээр нь би “та хэдийг алга болчихоор нь машин тэрэг чинь зогссон юм уу гэж бодоод ирлээ, та хэд юугаа хийгээд алга болчихдог п. .. вэ” гэсэн. Тэр үед хашаанаас ******* гарч ирсэн, би унаж ирсэн *******гийн мотоциклыг босгох гэж байхад ******* надад хандаж “чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэгээд байна” гэж хэлтэл ******* хоёр удаа миний зүүн шанаанд гараараа алгадсан. Тэгэхээр нь “чи яагаад байгаа муу п ... вэ” гэсэн чинь ******* “чи миний мотоциклын түлхүүр байхгүй гэсэн чинь яалаа, чи миний мотоциклыг унаж ирсэн байна” гээд намайг багалзуурдаад, духаараа миний ам руу мөргөөд автомашины багаж тал руу шахсан. Тэгэхээр нь би *******д хандаж “би ийн мотоциклоор ирэх гэсэн чинь түлхүүргүй, руль нь цоожтой байсан, чиний мотоциклын кундакторыг сугалаад ирлээ, чи өөрөө хар, би чиний мотоциклыг данхраадах гэж байгаад унагаачихлаа” гэсэн. Тэгээд ******* намайг тавиад мотоциклоо газраас босгож данхраадахаар нь гэрэл тусгаад *******д мотоциклынх нь кундакторын утсыг нь харуулсан. *******д надад хандаж “чи п... чинь яагаад намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр надад хандаж чи үхсэнээ хийж энд ирсэн юм бэгэхээр нь би эхнэр даа хандаж “та хэд алга болчихоор нь ирсэн” гэсэн чинь манай эхнэр миний далан дээр гараараа чимхсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ зүүн хацарт нь нэг удаа гараараа алгадаад, барьж авах гэсэн чинь манай эхнэр надаас зугтсан. Тэгж байтал ******* намайг барьж аваад надтай заамдалцаж байгаад намайг газарт хавираад унагасан. Би “яадаг муу п ... вэ” гэж хэлээд босох гэтэл биеэ дийлэлгүй буцаад газарт унасан. Тэгээд л миний хөл ихээр өвдөж эхэлсэн” /хх-ийн 14-15/  гэсэн ба тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн удаа өгсөн мэдүүлэг нь агуулгын  хувьд зөрүүгүй байна.

Шүүх хохирогчийн мэдүүлгээс гадна дараах гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн байна. Тухайлбал:

Гэрч Б.  “...******* бид хоёр гэр ойролцоо байдаг болохоор энгэртээ хугас пиво хийчхээд алхаж явахад араас гийн эхнэр , , нарыг суулгаж ирээд “хүргэж өгье" гэсэн. Тэгээд шууд *******гийн гэрийн гадаа очиход ******* “гэрт оръё” гэсэн. Би гэрт нь ороод өвөртөө байсан пивоо тойруулаад сууж байтал хашааны гадаа мотоциклын чимээ гарч, ******* гэрээсээ гараад явсан. бид хоёр пиво уугаад үлдсэн. Тэгтэл удалгүй гаднаас орж ирээд гадаа *******, хоёр муудалцаад байна гэсэн. Тэгэхээр нь би той хамт гараад очиход газарт “яа яа өвдөөд байна шүү дээ" гээд орилоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би г агсам тавьж байна гэж бодоод г газарт хэвтэж байхад нь хөлөөрөө цээжийг нь түлхсэн. Тэгтэл “миний хөл хугарчхаад байхад п. .. чинь хүн тоосонгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт байсан хэдтэйгээ нийлж өргөөд эмнэлэгт аваачсан. Намайг *******гийн гэрээс гараад ирэхэд аль хэдийн асуудал болоод өнгөрсөн байсан. Хажууд нь , нар байсан гэж мэдүүлсэн  /хх-ийн *******-30-рт/,

Гэрч 2 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх түүний 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй гэжээ. Учир нь Ч.Гэрэлтуяа нь шүүгдэгч *******гийн гэр бүлийн гишүүн / эхнэр нь / байхад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгөөгүй, энэ эрхийг нь эдлүүлээгүй мэдүүлэг авсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх, 16.15 дугаар зүйлд заасан шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн хуульд заасан журамд нийцсэн.

Шүүх гэрч Ч.Гэрэлтуяагийн  анхны мэдүүлгийг нотлох баримтаас хасч тооцоогүй бөгөөд тэрээр мэдүүлэхдээ:  “2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 02 цаг 13 минутын үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг Далайн тоотод байдаг гэртээ хүүхдийнхээ хамтаар унтаж байсан чинь манай гэрт нөхөр ******* той хамт орж ирж байхыг нь ийн дуугаар таньсан. Бас нэг хүн байсныг нь сүүлд гэдгийг нь таньсан. Би унтаж байсан өрөөнөөсөө огт гарч ирэлгүй байж байхад өндөр хаазтай мотоциклтой хүн манай хашааны гадаа ирж байгаа бололтой байсан. Төд удалгүй манай хашааны хаалга чанга дуугараад, эмэгтэй хүн их чангаар хашхирсан. Би энэ дууг сонсонгуутаа хувцсаа өмсөөд унтаж байсан өрөөнөөсөө гарч ирэхэд манай гэрт орж ирээд “гадаа согтуу ирлээ, мотоциклтойгоо ойччихлоо” гэсэн. Тэр үед надаас түрүүлээд ******* хоёр гарсан. Миний өмнөхөн гарсан. Би байшингаасаа гараад хашааны хаалга чигт явахад мотоцикл ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, манай хашааны хаалга гүйдэг замаасаа хойд зүгт гарсан байсан. ******* мотоцикл дээр очоод мотоциклоо газраас босгоод байж байсан. Тэр үед газраас босоод , нар г хажуу талаас нь сугадаад босгож байсан. Би тэд нарыг “та нар бүгд согтуу байна, хар шөнөөр ирчхээд, гэр гэр лүүгээ явцгаа” гэсэн. Эхлээд манай нөхөр ******* руу “та нар ямар их уддаг юм, намайг дарлаад байна уу” гэж хашхирч байснаа эхнэр Уянгынхаа нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгээд хашхираад “яая, яаж байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ" гээд байрандаа зогсож байсан. ******* д хандаж “гэрийн гадаа ирж зодолдоод гай болох нь явцгаа" гэж хэлж байсан. Тэгээд ******* эргээд хашаа руугаа орох гээд алхаад явтал *******гийн араас хашхираад, ******* эргэж хараад баруун гараараа гийн цээж рүү түлхсэн. баруун урд зүгт хараад газар унасан. Ямар ч байсан ар дагзаараа баруун урд зүгт чигтэй унасан. Намайг харахад газарт сууж байсан. Тэгээд ******* мотоциклоо босгох гэж байгаад таавчигаа сугалаад газар унагасан юм шиг байна лээ. унасан газраасаа босоод хашааны урд талд *******гийн таавчиган дээр суучихсан. Тэгээд би т “таавчигийг нь аваад өгөөч”^ гэж хэлэхэд “би яахаараа авч өгдөг юм бэ" гэж хэлсэн. гийн доороос *******гийн таавчигийг авч өгсөн. Тэгээд би гэр лүүгээ орсон. ...” /хх-ийн 32-33/ гэснийг шүүх нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

Гэрч мөрдөн байцаалтад 2 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, бие биенээ үгүйсгэсэн зүйлгүй байх бөгөөд тэрээр мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...манай нөхөр манай хашаанд үлдээсэн байсан *******гийн улаан шар өнгийн Даюун маркийн мотоциклыг унаж ирээд машины ард очингуутаа мотоциклоо тэр дороо нойл эргүүлээд *******гийн хашааны хаалганд тулаад зогссон. Би сууж байсан машинаасаа буугаад очиход ч мотоциклоо зогсоосон, ******* хашаанаасаа гарч ирэх таарсан. Тэр үед *******д хандаж “та хэд 20 орчим минут алга болчихлоо, юу хийгээд алга болдог юм бэ п....” гэж хэлсэн. ******* хариуд нь “миний мотоциклыг яаж асааж ирсэн юм бэ, түлхүүр яасан гэж асуухад байхгүй гээд байсан биз дээ гэсэн. Тэр үед мотоцикл дээр мордоотой байж байгаад “яаж асаасныг харах уу” гээд мотоциклоос буух гэж байгаад, эхлээд мотоциклыг данхраадах гэж байгаад зөв тал руу нь хэлтийлгээд босгосон. Дараа нь кундакторыг нь салгасныг харуулах гэж байгаад буруу тал руугаа мотоциклыг унагаасан. ******* хоёр хоёр талаас нь мотоциклыг босгосон. Тэрний дараа надад хандаж “чи *******тай явалддаг юм уу” гэж хэлээд намайг туулгасан. Би гоос зугатаагаад машины ар талд очсон чинь миний хацарт алгадсан. Тэр үед ******* эхнэртэйгээ зогсож байгаад “чи яасан гэж эхнэрээ алгадаж байгаа юм" гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл ******* г заамдаж аваад хацарт нь хоёр удаа алгадаад нүүр рүү нь духаараа мөргөсөн. “чи намайг яасан гэж алгадаж байгаа юм” гээд *******г түлхсэн. ******* г өмсөж явсан хувцаснаас нь заамдаж байгаад г мотоциклын баруун урд хэсэгт унагаад хажууд нь ******* газарт гараараа тулсан байсан. ч газар унасныхаа дараа хөл хугарчихлаа гэж хэлтэл ******* хашаа руугаа орсон. Тэр үед *******гийн эхнэр н дор таавчиг байна аваад өг гэхээр нь н цээжнээс нь өргөж хажуу тийш нь болгоод бөгсөн дор нь байсан таавчигийг *******гийн эхнэрт авч өгсөн. Тэнд байсан хүмүүс бөөнөөрөө гэр рүү орчихсон. Би г өргөж дийлэхгүй байхаар нь *******гийн гэрт орж, тэр хэдийг дуудаж гаргаж ирээд өргүүлж машинд суулгаад явсан” /хх-н 36/ гэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “хохирогч нь мотоцикл унаж ирээд ойчсон, ойчихдоо хөлөө хугалсан байх боломжтой тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүх хуралдааныг 35 хоногийн хугацаагаар хойшлуулж, хохирогчийн хөл хугарсан үйл баримтын талаар тодорхой мэдлэг бүхий шинжээчээс тодруулга мэдүүлэг авхуулах зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “гийн биед баруун шилбэ ясны далд хугарал, мэс заслын дараах байдал. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлтээ  /хх-ийн 46-47/ шинжээч эмч М.Баттүвшин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасны дараа дахин өгсөн мэдүүлэгтээ “өвдөлт мэдрэхгүйгээр богино хугацаанд алхах, гишгэх, хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой. Үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсгэдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна" гэжээ. Ийнхүү шинжээч эмч өмнө гаргасан дүгнэлтээ мэдүүлгээрээ тодруулан тайлбарлаж, баталсан байна.

Шүүх хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэхдээ:

“Гэрч Ч.Гэрэлтуяагийн “ эхнэрээ цохисон. *******гийн араас хашхираад байхаар нь ******* баруун гараараа цээж рүү нь түлхсэн” гэж, хохирогч шүүх хуралдаанд “мотоциклоос ойчсоны дараа хөл жоохон өвдөөд байсан" гэж тус тус мэдүүлсэн нь гэрч Д., Б. нарын болон гэрч “*******, хоёр муудалцаад, ******* г унагасны дараа хашаанаас , нар гарч ирсэн. , , нар г ******* унагаж, хөлийг нь гэмтээснийг хараагүй” гэх, мөн хохирогч нь мотоциклоос унаж хөлөө гэмтээсэн гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь гэрч “мотоцикл буруу тал руу нь унагаасныхаа дараа намайг туулгаж байсан” гэх, шинжээч эмчийн “шилбэ ясны далд хугарал гэмтэл авсан хун архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой боловч үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсэгдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна" гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан эдгээр нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, харилцан нэг нэгнээ нотолж баталсан, эх сурвалжаа тодорхой заасан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.   

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх болон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үндэслэл, шалгуур шаардлагад нийцүүлж, шүүх эмнэлгийн оношилгоо, шинжилгээний баримтад тулгуурласан байх тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэж няцаасан  үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй.    

Хохирогч, гэрч нарт эрх, үүргийг нь сануулсан, хууль сануулаагүй буюу нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг шүүхээс үнэлээгүй байх бөгөөд шаардлага хангасан баримт буюу  мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “хохирогчийн биед учирсан гэмтэл” болон хамаарах бусад баримт, сэлт мэдээллээр нэгэн зэрэг нотлогдсон, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Мөн дээрх нотлох баримтын эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлүүдийг шүүгдэгч Н.*******гаас өөр этгээд учруулаагүй, мөн мотоциклоос унахдаа хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүссэн байж болох эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч *******гийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, түүний нотлогдсон байдлыг үгүйсгэх болон хэргийн бодит байдалд нөлөөлөх бусад үндэслэл байхгүй байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай бөгөөд анхан шатны шүүх энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг оногдуулсан нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан, энэ нь шүүгдэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн зүйлгүй байна гэж Давж заалдах шатны шүүх үзэв.   

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР 

 

                                                            Л.УГТАХБАЯР