Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00700

 

 

 

 

 

 

 

2025 05 26 317/ШШ2025/00700

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** явуулах, Ю*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт Х*** Б*** /РД:***/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,194,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Х.Б*** нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ю***-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Samsung A54 маркийн гар утсыг нийт 1,698,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 70,750 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023.09.20 өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх зэрэг зөрчигдсөнөөс хойш Ю*** нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гараагүй ба гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,415,000 төгрөг, юнителийн 88762098 дугаарын ярианы төлбөр 71,815 төгрөг, гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар тооцсон алданги, Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан 707,500 төгрөг, нийт нэхэмжлэх дүн 2,194,315 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Х*** овогтой Б*** нь Ю***-аас нэхэмжилж буй 2,194,315 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю*** нь Х.Б***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,194,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Х.Б*** нь ...Ю***-аас нэхэмжилж буй 2,194,315 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Тус мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ю***-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,194,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Б*** нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 365,720 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 365,720 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,029.5 төгрөгийг, хариуцагч Х.Б***гаас 25,029.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН