Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 308/ШШ2025/00141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** сарын **-ны өдөр төрсөн, Д аймаг С сум, 6 дугаар баг, Ш-ны **тоотод оршин суух, Д овогт овогт Д-ийн З-ын нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.

Нэхэмжлэгч Д.З шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйд шийдвэрлэж өгнө гэсэн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн С сумын Мах боловсруулах үйлдвэрт ачигч, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Д аймгийн С хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай 1988 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалын хуулбар /хх6-8/, 1987 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалын хуулбар /хх9-10/, Д аймгийн мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 07 сарын 06-ны өдрийн 95 дугаартай шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар /хх11-12/, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хх13/, Д аймгийн С хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай комисс бүлгэм байгуулах тухай тушаалын хуулбар /хх14-15/, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаартай хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаалын хуулбар /хх16-17/, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар /хх18/, 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай ажилд шилжүүлэх томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-19/, Д аймгийн С хот дахь үйлдвэрлэл, худалдаа зуучлалын Ч ББХК-ийн захирлын 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар /хх20/, 1944 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай тайлан тэнцлийн шагнал олгох тухай тушаалын хуулбар /хх21/, гэрч Л.З, Ч.О нарын баримт бичгүүд /хх22-27/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Л.З, Ч.О нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан, архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч Д.З-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З нь 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн С сумын Мах боловсруулах үйлдвэрт ачигч, нярваар ажиллаж байсан байдал,

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Д аймгийн С хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай 1988 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалын хуулбар /хх6-8/, 1987 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалын хуулбар /хх9-10/, Д аймгийн мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 07 сарын 06-ны өдрийн 95 дугаартай шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар /хх11-12/, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хх13/, Д аймгийн С хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай комисс бүлгэм байгуулах тухай тушаалын хуулбар /хх14-15/, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаартай хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаалын хуулбар /хх16-17/, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар /хх18/, 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай ажилд шилжүүлэх томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-19/, Д аймгийн С хот дахь үйлдвэрлэл, худалдаа зуучлалын Чандмань ББХК-ийн захирлын 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар /хх20/, 1944 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай тайлан тэнцлийн шагнал олгох тухай тушаалын хуулбар /хх21/, гэрч Л.З, Ч.О нарын баримт бичгүүд /хх22-27/, гэрч Л.З, Ч.О нарын баримт бичгүүд /хх-44, 52, 55/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт овогт Д-ийн З-ыг 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Д аймгийн С сумын Мах боловсруулах үйлдвэрт ачигч, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА