| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00116/И |
| Дугаар | 150/ШШ2025/00150 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2025/00150
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
* аймгийн * сум, *дугаар баг, * тоот хаягт оршин суух, *гийн /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие одоо өөрийн амьдарч буй * тоот орон сууцыг иргэн *ийн *гаас хувь лизингээр 10 сая төгрөгийн урьдчилгаа өгч гэрээ байгуулан авсан. Тухайн төлбөр мөнгийг сар болгоны нэгэнд хариуцлагатайгаар төлж байсан. Зээлээ 2024 оны 05 сард бүрэн төлж дуусгасан. Нийт 31.900.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлж дуусгасан. Үл хөдлөхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгох гэхээр холбогдож чадалгүй өнөөдрийг хүрсэн. * нь * аймгийн * сум Хөтөл 1-р баг * дүгээр байрны * тоотод оршин сууж байсан. Сайхан сумын * цэцэрлэг /хуучнаар * цэцэрлэг/-т багшаар ажиллаж байсан. Сүүлд нэг холбоо барихад * зах дээр жимс зардаг гэж хүнээс сонсоод очоод хайсан боловч олоогүй. *овгийн *ийн * регистрийн дугаар *...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу Б *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.
Хүсэлт гаргагч * нь *тай 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *аймгийн * сумын * баг, Гавшгай *үгээр байрны * тоот орон сууцыг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байна. /хх-ийн 43 хуудас/
* нь гэрээнд заасан үүргээ биелүүлж дууссан бөгөөд * аймгийн * сумын * дугаар баг, Гавшгай * тоот байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл * нь утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагч *гийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч * нь “...* нь * тоотод оршин суудаг байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын * дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг байсан. Сүүлд нэг холбоо барихад * зах дээр жимс зардаг гэж хүнээс сонсоод очоод хайсан боловч олоогүй. * овгийн *ийн * *...” гэсэн хувийн мэдээллийг шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Хүсэлт гаргагч *гийн *г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй тул хариуцагчийг эрэн сурвалжилж, *гийн хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *овгийн *ийн *г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *г эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН