| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00110/И |
| Дугаар | 150/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2025/00149
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
* аймгийн * сум, * дүгээр баг, өөрийн байр хаягт байрлах, “*” ХК /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, *нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч */цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “*” ХК-ийн Сэлэнгэ салбарын захирал *нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*/, хамтран үүрэг гүйцэтгэгч *нар нь *ны Орхонтуул сум шар усны эх багт орших Шар усны эх тооцооны төвөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/2 тоот гэрээ байгуулан цалингийн зээл авсан гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч */ хамтран үүрэг гүйцэтгэгч */ нар нь нар нь *ны * тооцооны төвөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/2 тоот зээлийн гэрээ, БГХ/2 тоот барьцааны гэрээ байгуулан 21,500,000 /Хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 14,187,243.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,693,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 498,214 төгрөг буюу нийт 18,378,562.67/Арван найман сая гурван зуун далан найман мянга таван зуун жаран хоёр төгрөг жаран долоон мөнгө төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл нь 18,378,562.67 /Арван найман сая гурван зуун далан найман мянга таван зуун жаран хоёр төгрөг жаран долоон/ төгрөг болно. * /, хамтран үүрэг гүйцэтгэгч */ нар нь *наас зээл авах үед оршин сууж *тоот хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 750 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*хамтран үүрэг гүйцэтгэгч * нар нь *ны *тооцооны төвөөс 2022 оны 03 сарын 03-ны өдөр цалингийн зээл 21,500,000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээл нь 750 /долоон зуун тавин/ хоног төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй байгаа. Зээлдэгч нар нь тухайн зээл авах үеийн оршин суугаа хаяг дээрээ байхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн байгаа. Сэлэнгэ аймгийн * тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаяг дээр байхгүй өмнө шүүхэд хүсэлт гаргахад энэ хаяг дээр байхгүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогссон тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгаа...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “*” ХК-ны Сэлэнгэ салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, *нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу *, *нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.
*ны * төв нь *, *нартай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.
*, *нь *тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж байгаа бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд нь зээл авах үедээ * тоот хаягт оршин суудаг гэх боловч энэ хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, * багийн * тосгоны захирагчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 107 тоот тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ын тайлбарт дурдсанаар **/ регистрийн дугаартай гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд “*” ХК-ийн Сэлэнгэ салбарын хүсэлттэй *, *нарыг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул хариуцагчийг эрэн сурвалжилж, *, *нарын хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, * нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *, *нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН